МАН, МАХН эвсэнэ гэдэг сэрүүн зүүд

Хуучирсан мэдээ: 2017.06.30-нд нийтлэгдсэн

МАН, МАХН эвсэнэ гэдэг сэрүүн зүүд

”Монгол-Сибирийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг хөгжүүлэхэд шинжлэх ухааны үүрэг” сэдэвт уулзалт өчигдөр ХХААХҮЯ-нд боллоо.

МАХН-ын гишүүд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд МАХН-ын гишүүн С.Ганбаатар Б.Тулга, Ц.Оюунбаатар, Э.Эрдэнэжамьяан нар оролцов.


МАХН-ын гишүүн С.Ганбаатар:

-Ард түмэн эр зориг гаргаж, Монголын ирээдүйн төлөө сонголт хийсэн. Энэ сонгуульд ард түмэн улс орныхоо хувь заяаны төлөө хагас сая Монголчууд сонголтоо хийсэн. Харамсалтай нь МАНАН нүдэд дээр луйвардаж,  хар хулгайн арганд баригдлаа. Хулгайн төлөө бид босч чадлаа. Сонгогч та бүхэндээ баярлалаа. Энэ бол Монголчуудын олон жил хүлээж байсан зүйл. Бид ялсан. МАНАН дахин дахин бидний сонголтыг хулгай хийсэн. Нэр дэвшигчид луйвар хийсэндээ ханаж чадахгүй дараагийн луйвартаа санаархаж байна. Шударга бусаар төрийн эрхийг авах гэсэн оролдлоготой эвлэрч болохгүй. Надад хандив өгсөн хүмүүсийн нүдийг харсан ч болоосой. Энэ итгэлийг луйварчдад алдаж болохгүй.

Ерөнхийлөгчийн сонгуулиар эргэлзээ төрүүлсэн хэсэг дээр СЕХ дахин санал хураалт явуулах ёстой. Саналыг луйвардахад СЕХ, цагдаагийн удирдлагууд тусалсан. Энэ нүглийг хүлээн зөвшөөрч болохгүй. Тиймээс саналыг хуудсыг тэмдэглэхгүй, цагаан хэвээр нь үлдээхийг уриалж байна. Цагаан сонгууль өгөхийг уриалж байна. Гэхдээ бид энэ уриалгаар сонгууль битгий өг гэж байгаа юм биш. Хэнийг ч битгий дугуйлаарай гэсэн үүднээс хэлж байгаа юм.

Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Цагаан сонгууль хийхийг уриалж байгаа цаад шалтгаан нь Н.Энхбаярыг нэр дэвшүүлэх гэсэн санаархал биш үү?

-МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ сонгуульд аль хэзээний ялсан. Үүнийг тэвчиж чадахгүй төрийн хулгайч нар ухаан алдаж айсандаа хассан. Дахин сонгууль болохоор бол МАХН нэр дэвшигчээ тодруулна.

-Маргаантай гэж үзэж байгаа хэдэн хэсэг байгаа вэ?

-Маргаантай 76 хэсэг дээр луйвар хийсэн нь баримттай тогтоогдсон. Биднийг 1000, 2000 саналаар луйвардсан юм шиг хүмүүс бодоод байна. Үгүй, биднийг 100 орчим мянган саналаар луйвардсан. Би нэгээр гарч ирсэн.

-МАН, МАХН эвсэнэ гэсэн яриа байна. Энэ үнэн үү?

-Тэд сэрүүн зүүдэлж байна. Тийм боломж байхгүй. Ард түмний итгэл найдварыг үзэгний үзүүрээр шийдэж болохгүй. Ард түмний итгэл найдвар бол бидний үнэт зүйл.

Т.ДАВААНЯМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж