Өргөдөл гомдлын шийдвэрлэлт 90,74 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2017.06.30-нд нийтлэгдсэн

Өргөдөл гомдлын шийдвэрлэлт 90,74 хувьтай байна

БНХАУ-ын Коммунист намын экс-дарга Бо Силайгийн эхнэр болон түүний туслах нарыг түүний туслах нарын Английн бизнесмэн Нейл Хейвудын үхэлд буруутгаж, ял оноох болсон тухай Хятадын Засгийн газрын албаны хүмүүс мэдэгджээ.

Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран 1-20 дугаар хороодын нийгмийн ажилтан, албан хаагчдад сургалт хийв.

Сургалтыг Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга В.Гомбодорж нээж Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт хариуцсан ажилтан Б.Энхмаа, Б.Сарантуяа нар удирдан явуулж, “Өргөдөл, гомдлын нэгдсэн програм”, “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журам”-ыг хэрэгжүүлэхэд юуг хэрхэн анхаарах талаар зөвлөгөө мэдээлэл өглөө.

Мөн Сүхбаатар дүүргийн хувьд өргөдөл, гомдлын хандалт болон шийдвэрлэлтийн байдал, шийдвэрлэж байгаа хугацаа, шийдвэрлэлтийн чанарын үзүүлэлтийг сайжруулах тал дээр онцгой анхаарч дүүргийн хэмжээнд бүх хороод өргөдөл, гомдол, төрийн үйлчилгээний нэгдсэн системийг бүрэн ашиглаж хэвшсэн, шийдвэрлэлтийн индекс 0,994, шийдвэрлэлтийн явц 90,74 хувьтай байгаа нь сайн үзүүлэлт гэдгийг онцоллоо.

2017 оны эхний хагас жилийн байдлаар нийт 324 өргөдөл гомдол санал хүсэлт хүлээн авч үүнээс хугацаандаа шийдвэрлэгдсэн 294, шийдвэрлэх хугацаандаа байгаа 30 өргөдөл хүсэлт байна. 

Эх сурвалж: СБД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж