“Өргөө” амаржих эх, хүүхдийн аминд хүрэв үү?

Хуучирсан мэдээ: 2017.06.30-нд нийтлэгдсэн

“Өргөө” амаржих эх, хүүхдийн аминд хүрэв үү?

УИХ-ын гишүүн, АН-ын дарга Н.Алтанхуяг өнөөдрийн морин цаг эхэлмэгц буюу 11.40 цагаас Төрийн ордныг иргэдэд нээлттэй болгох маршрутаар сэтгүүлчидтэй аяллаа.

Сонгинохайрхан дүүрэг /СХД/-ийн хоёрдугаар хорооны харьяалалтай, долоон сартай жирэмсэн эмэгтэй Ю зургадугаар сарын 16-ны өглөө нийслэлийн Өргөө амаржих газарт түргэнээр хүргэгдэн ирээд нас барсан хэрэг гарчээ. Талийгаач эмэгтэйн ах Д.Доржбал эх, хүүгийн үхэлд тус төрөхийн эмч нарыг буруутай гэж 25 дугаар суваг телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ. 

Тодруулбал, Талийгаач эмэгтэй нь  1991 онд төрсөн 26 настай,  долоон сартай жирэмсэн байжээ. Энэ нь түүний хоёр дахь төрөлт байсан бөгөөд хоёр сартайгаасаа эхлэн  СХД-ийн хоёрдугаар хорооны өрхийн эмнэлэгт харьяаллынхаа дагуу  хяналтад байсан байна. Хяналтад байхдаа бүх төрлийн шинжилгээг хийлгэж,  төрөхөд ямар нэгэн хүндрэлгүй, эрүүл байсныг өвчтөний карт дээр тэмдэглэгдсэн эмчийн мэдээллүүд нотолно гэж ар гэрийнхэн нь үзэж буй юм.

Талийгаач эмэгтэйн гэдэс  зургадугаар сарын 15-ны өдөр  базалж өвдөлт өгсөн учраас түргэн тусламж дууджээ.  Ингээд нийслэлийн ‘Өргөө’ амаржих газрын эмч У гэгч талийгаачийг хүлээн авч үзлэг хийгээд, “Даралт хэвийн гэж тодорхойлон гуянд нь тариа хийж, төрөх болоогүй учраас гэртээ хэвтрийн дэглэм сахь” гэсэн байна.

Эмчийн зөвлөсний дагуу талийгаач эмэгтэй гэртээ ирж хэвтсэн болж зургадугаар сарын 16-ны шөнө бие нь улам муудаж дахин түргэн дуудахад, өрхийн эмнэлэгтээ ханд гэсний дагуу өглөөний 07.45 цагийн орчимд өрхийн эмнэлгийн эмч сувилагч нь ирж үзлэг хийгээд нийслэлийн ‘Өргөө’ амаржих газарт яаралтай авчирчээ.

Тус эмнэлэгт хүргэгдэн ирсэн талийгаач эмэгтэйг нийслэлийн ‘Өргөө’ амаржих газрынхан эмчилгээний өрөөндөө оруулж, нэлээд удсаны дараа ар гэрийнхэнд эхийн бие муудаж, ураг амьгүй болсныг дуулгажээ. Эмч нар өдөржин зөвлөлдсөн ч орой нь эх мөн нас барсныг ар гэрийнхэнд нь дуулгасан байна.

Нэгдүгээр амаржих эмнэлгээс  эх, ураг ямар шалтгааны улмаас нас барсныг одоо болтол талийгаач эмэгтэйн ар гэрийнхэнд мэдээлээгүй, тайлбарлаагүй гэнэ.  Талийгаачийг нас барсны өмнөх өдөр түүнийг хүлээн авч үзсэн У гэх эмчийн бичигт талийгаач эмэгтэй Ю-гийн  даралт, ургийн зүрхний цохилт хэвийн хэмээн тодорхойлж, элдэв суурь өвчингүй гэсэн байсныг өрхийн эмнэлэг болон нийслэлийн ‘Өргөө’ амаржих газрын хүлээн авахын тэмдэглэгээнд дурдсан байжээ.

Гэтэл хэд хоногийн дараа талийгаач эмэгтэйн ар гэрийнхэн Нэгдүгээр амаржих газрын дарга Энхбаяртай уулзахад тэрбээр “Олон эрхтний дутмагшил, зүрхний  дутагдалд орсноос нас барсан байх магадлалтай” гэж тайлбарласан аж.

Болсон хэргийн талаар нийслэлийн Өргөө амаржих газраас тодруулсан боловч, тайлбар мэдээлэл өгөхгүй боломжгүй гэлээ. Мөн эх, хүү эндсэн шалтгааныг тогтоолгохоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн /ШШҮХ/-д ханджээ. Шинжилгээний хариу одоогоор гараагүйг ШШҮХ-ээс мэдээллээ.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж