Адель тоглолтоо дахин хийхгүй

Хуучирсан мэдээ: 2017.06.30-нд нийтлэгдсэн

Адель тоглолтоо дахин хийхгүй

Нээлтийн ажиллагаанд эх орныхоо төрийн далбааг барьж жагсана гэдэг тамирчин хүний том бахархал байдаг.

Их Британийн дуучин Адель тоглолтоо дахин хийхгүй бололтой. Энэ тухайгаа мэдэгдсэн гараараа бичсэн захидлаа тэрбээр инстаграм хуудаснаа нийтэлжээ.

Тэрбээр “Миний хамгийн сүүлийн тоглолт Лондонд байгаасай гэж би хүсэж байна. Учир нь дахин хэзээ нэгэн цагт тоглолт хийх эсэхээ мэдэхгүй байна. Иймээс хамгийн сүүлийн удаа гэртээ тоглолтоо хиймээр байна” гэв.

Дуучин бүсгүй карьерынхаа энэ хугацаанд Их Британи, Ирланд, Европ, АНУ, Австрали, Шинэ Зеланд улсад зуу гаруй тоглолт хийжээ.

Бэлтгэсэн: Ц.Уран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж