Зорчих эрхийг хязгаарласан Трампын хориг хэрэгжиж эхэллээ | News.MN

Зорчих эрхийг хязгаарласан Трампын хориг хэрэгжиж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2017.06.30-нд нийтлэгдсэн

Зорчих эрхийг хязгаарласан Трампын хориг хэрэгжиж эхэллээ

Кубын Ерөнхийлөгч Рауль Кастро тус улсын Хувьсгалын өдрийн баярын үйл ажиллагааны үеэр Гуантанамо хотод хэлсэн үгэндээ “Би АНУ-тай хэлэлцээр хийхэд бэлэн байна” хэмээн мэдэгджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хамгийн их хэл ам таталсан шийдвэр болох лалын шашинт зарим орны иргэдэд АНУ руу зорчих эрхийг хязгаарласан зарлиг өчигдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэллээ.

Энэ оны нэгдүгээр сарын 20-нд тангаргаа өргөснөөс долоо хоногийн дараа Дональд Трамп лалын шүтлэгт зургаан орны иргэдийн АНУ руу нэвтрэх эрхэд хязгаар тавьсан зарлиг гаргасан. Гэвч түүний энэ шийдвэрийг хууль бус гэж үзэн шүүхэд өгсөн. Харин энэ долоо хоногийн эхээр АНУ-ын Дээд шүүх Трампын зарлигт зарим мужийн шүүхээс тавиад байсан хоригийн зарим хэсгийг цуцалснаар хэрэгжиж эхэлж байгаа юм.

Трампын анхны зарлигт лалын шашин давамгайлсан долоон орныг багтаасан байсан ч дараа нь Иракийг хасан зургаан улсыг үлдээсэн. Тухайлбал, Иран, Ливи, Сомали, Судан, Иемен, Сирийн иргэд, мөн дүрвэгсдэд энэ зарлиг хамаарч байгаа.

Зарлиг хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Цагаан орноос гаргасан тайлбараар  АНУ-д сурч байсан, суралцаж байгаа эдгээр орны иргэд, мөн АНУ-д бизнес эрхэлдэг иргэд, түр оршин суух эрхтэй иргэдэд энэ зарлиг хамаарахгүй.

А.ТУЛГА

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж