НҮБ-ын тогтоолтой үйл ажиллагаагаа уялдуулахыг зөвлөв | News.MN - Мэдээллийн эх сурвалж

НҮБ-ын тогтоолтой үйл ажиллагаагаа уялдуулахыг зөвлөв

Хуучирсан мэдээ: 2017.06.30-нд нийтлэгдсэн

НҮБ-ын тогтоолтой үйл ажиллагаагаа уялдуулахыг зөвлөв

1964 оны Токиогийн наадмаас олимпийн түүхээ бичиж эхэлсэн Монголын тамирчид 1968 оны Мехикогийн олимпиос анхны медалиа хүртсэнээс хойш өнөөг хүртэлх хугацаанд 19 медалийг эх орондоо авчирчээ.

НҮБ-ын Аюулгүй Зөвлөлд БНСУ-аас суугаа Байнгын төлөөлөгч Чо Тэюүл, Япон Улсаас суугаа Байнгын төлөөлөгч Коро Бэсшо, БНХАУ-аас суугаа Байнгын төлөөлөгч Лю Жиэй нар БНАСАУ-ын эсрэг хоригийг өргөжүүлэх тухай тогтоолыг хэлэлцэх үеэр.

Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Аюулгүйн Зөвлөлөөс Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс (БНАСАУ)-ын эсрэг тавьсан хоригийг шинэчилж, тогтоол гаргажээ. Энэ оны зургаадугаар сарын 2-нд баталсан уг тогтоолоор хоригт хамрагдах хувь хүн, аж ахуй нэгжийн тоог нэмэгдүүлэн, жагсаалтыг өргөтгөсөн байна.

Иймд Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтын хүрээнд буюу үнэт цаас, даатгал, банк бус санхүүгийн болон хадгаламж, зээлийн хоршооны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд БНАСАУ-ын иргэд, хуулийн этгээдтэй хамтран ажилладаг бол энд буй шинэчилсэн жагсаалттай танилцаж, үйл ажиллагаагаа уялдуулах шаардлагатайг сануулж байна.

Хэрэв хоригт хамрагдсан хувь хүн, хуулийн этгээдтэй харилцаа, хамтын ажиллагаатай бол нэн даруй харилцаагаа таслах, дансыг царцаах, хөрөнгийг битүүмжлэх болон дахин шинээр харилцаа үүсгэх боломжгүй болгох гэх мэт арга хэмжээг хуулийн хүрээнд авах, энэ талаар Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албанд мэдэгдэх нь зүйтэй.

Эх сурвалж: СЗХ

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс