Хууль батлагдсантай холбогдуулан сургалт зохион байгууллаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хууль батлагдсантай холбогдуулан сургалт зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2017.06.30-нд нийтлэгдсэн

Хууль батлагдсантай холбогдуулан сургалт зохион байгууллаа

Мексикийн Засгийн газрын Хүний эрхийн хорооноос мэдээлснээр гэмт халдлаганд өртөж байгаа нийт сэтгүүлчдийн 70 хувийнх нь амиа алдсан хэргийг илрүүлэхгүй байсаар гэмт халдлага үйлдсэн этгээдүүд ямар нэг шийтгэл амсдаггүй өнгөрдөг аж.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын Дээд Шүүх, Улсын Ерөнхий Прокурорын Газрын даргын хамтарсан тушаалын дагуу 2017 оны 06 дугаар сарын 02-09-ний өдрүүдэд зохион байгуулагдсан шинээр батлагдан гарсан хуулиудын талаар тодорхой мэдээлэл, ойлголт өгөх “Сургагч багш бэлтгэх сургалт”-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 17 алба хаагч хамрагдсан.

Тус сургалтад хамрагдсан алба хаагчид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн тушаалын дагуу хотын бүсийн хорих анги, салбар нэгжүүдийн 691 алба хаагчид 06 дугаар сарын 14-17-ны өдрүүдэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль шинэчлэн батлагдах болсон шалтгаан, хуулийн үзэл баримтлал, ерөнхий үндэслэл, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, захиргаа, зөрчлийн хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, эрүүгийн хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, хорих ял эдлүүлэх ажиллагаа зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгууллаа.

Мөн шинэчлэн батлагдсан “Эрүүгийн хууль”, “Зөрчлийн тухай хууль”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль”, “Прокурорын тухай хууль”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль”,-ийн онцлог, шинээр тусгагдсан зохицуулалтын талаар алба хаагчдад мэдээ, мэдээлэл өгөх, хуулийг нэг мөр ойлгож, хэрэгжүүлэх зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “Ажлын хэсэг батлах тухай” тушаалаар орон нутгийн 11 чиглэлд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас сургалт зохион байгуулах хуваарь баталсан.

Тус батлагдсан хуваарийн дагуу 06 дугаар сарын 11-23-ны өдрүүдэд орон нутгуудын хуулийн болон бусад байгууллагууд, сургагч багш нартай хамтран сургалтыг үр дүнтэй зохион байгуулсан бөгөөд сургалтад нийт 3887 алба хаагч хамрагдсан байна.

Эх сурвалж: ШШГЕГ

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс