Д.Гэрэлийг Азийн самбо бөхийн холбооны дэд ерөнхийлөгчөөр сонголоо | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Д.Гэрэлийг Азийн самбо бөхийн холбооны дэд ерөнхийлөгчөөр сонголоо

Хуучирсан мэдээ: 2017.06.30-нд нийтлэгдсэн

Д.Гэрэлийг Азийн самбо бөхийн холбооны дэд ерөнхийлөгчөөр сонголоо

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Авлигатай тэмцэх газрын дарга, удирдлагуудыг хүлээн авч, уулзлаа.

Узбекстаны нийслэл Ташкент хотноо самбо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр /2017.06.30/ эхэлж байна.

Тэмцээний өмнөх өдөр Азийн самбо бөхийн холбооны конгресс хуралдаж, Монголын самбо бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Гэрэлийг Азийн самбо бөхийн холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгов.

Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаас 19 бөх хүч чадлаа сорихоор Ташкент хотноо очоод байгаа бол Монголын самбо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Х.Батхишиг тус тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд багтжээ.

Б.ЭНХ

"Болор дуран"-аар шалгав.

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-30 172.3.190.220

olympiin bys torol baij niit mongoliin bvx sportiin torloos xamgiin olon gavuyatuudtai oros mongol bolgar 3-n oron ordog 2-yalagdaad delxiin avargaas xyrel medalitai irej baisan daa

Зочин 2017-06-30 122.201.20.146

Самбо бөхийг монголд үндэслэгч Бандийн Гэлэг гэж Хүч нийгэмлэгийн дасгалжуулагч багш хүн байсан Энэ хүн хуучин НАХЯ Тагнуулынханд байлдааны самбо зааж эхэлсэн Энэ үеэс манайд самбо хөгжиж найрамдалт орнуудын Нийгэмлэгүүдийн хоорондох тэмцээн олон улсын тэмцээнд маш сайн оролцдог байсан Одоо бөхийн энэ төрөл манайд бараг зогссон юм болов уу Манай төр засаг хүчний байгууллагын удирдлагууд боловсон хүчний ур чадварт огт анхаарахгүй байгаагийн илрэл Хүчний байгууллагын сонгон шалгаруулалт нь хэр явагддаг юм баахан үндэсний бөх барилддаг нэртэй бүдүүн залуучууд мэр сэр байх юм Уг нь энэ спорт эрчүүдийн жинхэнэ ур чадварыг шаардсан спорт Нийтийн сонирхол зугаа болох талаасаа биш өөр байр сууринаас энэ спортыг харах хэрэгтэй байгаа юм даа

зочин 2017-06-30 122.201.28.7

одоо самбол бөх гэж байгаа юм уу бүр соц-ийн үед л монгол орос болгар 3 л барилддаг байсан ш дээ өөр орнууд бараг ордогч үгүй л байсан даа