Д.Гэрэлийг Азийн самбо бөхийн холбооны дэд ерөнхийлөгчөөр сонголоо

Хуучирсан мэдээ: 2017.06.30-нд нийтлэгдсэн

Д.Гэрэлийг Азийн самбо бөхийн холбооны дэд ерөнхийлөгчөөр сонголоо

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Авлигатай тэмцэх газрын дарга, удирдлагуудыг хүлээн авч, уулзлаа.

Узбекстаны нийслэл Ташкент хотноо самбо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр /2017.06.30/ эхэлж байна.

Тэмцээний өмнөх өдөр Азийн самбо бөхийн холбооны конгресс хуралдаж, Монголын самбо бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Гэрэлийг Азийн самбо бөхийн холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгов.

Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаас 19 бөх хүч чадлаа сорихоор Ташкент хотноо очоод байгаа бол Монголын самбо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Х.Батхишиг тус тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд багтжээ.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж