“Новартис” сангийнхныг хүлээн авч уулзлаа

Хуучирсан мэдээ: 2017.06.30-нд нийтлэгдсэн

“Новартис” сангийнхныг хүлээн авч уулзлаа

“Эрүүл хүүхэд” аяны үр дүнд Монгол улс 0-18 хүртэлх насны бүх хүүхдийн эрүүл мэндийн цахим мэдээллийн сантай болсныг энэ сарын 25-нд Засгийн газарт хүлээлгэн өгсөн байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Швейцарь улсын “Новартис” сангийн захирал Анн Аертсыг өчигдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, “Новартис”сангийн ТУЗ-ийн гишүүн Jürgen Brokatzky-Geiger, Новартис сангийн Дэлхийн эрүүл мэндийн төслийн дарга Bakhuti Shengelia, “Оном” сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар болон бусад албаныхан оролцлоо. Тэд дэлхийн 185 орноос 3 хотыг сонгон хэрэгжүүлж буй эрүүл мэндийн хөтөлбөр, болон бусад төсөл хөтөлбөрийн талаар ярилцсан юм.

Улаанбаатар хотын иргэд дунд цусны даралт ихсэх өвчнийг бууруулах, хяналтыг сайжруулах зорилго бүхий “Эрүүл зүрх–Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийг “Оном” сан, Швейцарьулсын “Новартис” сантай хамтран хэрэгжүүлэх аж. Уулзалтын үеэр хотын дарга С.Батболд “Цусны даралт ихсэх өвчин нь Монгол Улсын хүн амын эрүүл мэндэд тулгамдсан асуудлыг нэг болоод  байгаа. Нийслэлийн цусны даралт ихтэй хүн амын 30 хувь нь тухайн өвчнөө мэддэггүй, 39.9 хувь нь эмийн эмчилгээ авдаг, дөнгөж 10 хувь нь даралтаа хэвийн түвшинд хянадаг гэсэн дүн судалгаа гарсан байна. Иймд Улаанбаатар хотын иргэдэд цусны даралт ихсэх өвчний талаар мэдээлэл өгөх, уг өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналтыг сайжруулах  нэн шаардлагатай юм. Яг энэ цаг үед “Эрүүл зүрх–Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байгаа нь маш их ач холбогдолтой ажил болж байна. Цаашид уг хөтөлбөрийг өргөн далайцтай хэрэгжүүлэхэд нийслэлийн Эрүүл мэндийн газар, дүүргүүдийн эрүүл мэндийн төв, өрхийн эмнэлгүүд хамтран ажиллахад бэлэн байгаа. “Эрүүл зүрх–Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийн ажлын хэсгийн хамт олонд ажлын амжилт хүсье” хэмээн онцлов. “Новартис” сангийн хэрэгжүүлж буй уг хөтөлбөр Сенегал улсын Дакар хот, Бразил улсын Рио де Жанеро хотод мөн хэрэгжих юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж