Сургуулийн эмч нарын уулзалт хэлэлцүүлэг боллоо | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Сургуулийн эмч нарын уулзалт хэлэлцүүлэг боллоо

Хуучирсан мэдээ: 2017.06.30-нд нийтлэгдсэн

Сургуулийн эмч нарын уулзалт хэлэлцүүлэг боллоо

Ууртай шувууд гахайнуудад хаана ч явсан төвөг удсаар байгаа ба тэднийг амралтын газарт нь хүртэл дагаад ирчихсэн гэнэ.

Монгол Улсын хэмжээнд 2016-2017 оны хичээлийн жилийн байдлаар ерөнхий боловсролын 778 сургуульд 484 сургуулийн эмч ажиллаж байна.

Сургуулийн эмчийн ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загварыг ЭМЯ болон БСШУСЯ-наас хамтран батлахаар боловсруулж байгаа бөгөөд 2017 оны зургадугаар сарын 29-ны өдөр нийслэлийн болон зарим орон нутгийн сургуулийн эмч нар, холбогдох яамдын газар хэлтсийн дарга нар, НҮБ-ын Хүн амын сан, Норвегийн тусламжийн байгууллага болон бусад төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцсон хэлэлцүүлэг боллоо.

Уулзалт хэлэлцүүлгийн зорилго нь сургуулийн эмчийн ажлын байрны тодорхойлолтын талаар хэрэглэгчдийн болон шийдвэр гаргагчдын, хяналт үнэлгээ хийх албан тушаалтнуудын  саналыг авч тусгахад оршиж байгаа юм.

Л.ХАЛИУ

"Болор дуран"-аар шалгав.

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Боловсролын эмч нар 2017-06-30 203.91.115.44

Өнөөдрийн нийгэмд бид хийхгүй л бол болохгүй учраас хийж, хэрэгжүүлэх гээд явж байгаа ажлуудын маань нэг бол яалт ч үгүй бага, дунд, өсвөр насныхны эрүүл мэндийг сахин хамгаалах. Тиймээс бид анхан шатнаас эхлээд нотолгоонд суурилсан мэдлэг олгох нь зүйтэй гэж үзэн сургууль, цэцэрлэгийн эмч нарын анхдугаар зөвлөгөөнийг УНТЭ-ээс санаачилан, зохион байгуулсан нь нийгэмд ус агаар мэт эрэлт хэрэгцээтэй байсан нь өнөөдрийн энэхүү зөвлөгөөнөөс харагдлаа. Эмнэлгээс бусад салбарт ажиллаж байгаа эмч нар буюу сургуулийн эмч нар өнөөдөр эрүүл мэндийн салбарт харъяалагдах уу, боловсролын яаманд харъяалагдах уу гэдэг нь одоо болтол тодорхойгүй байна. Энэ асуудлыг шинээр томилогдсон ЭМС Д.Сарангэрэл анхааралдаа авч тодорхой удирдлага менежменттэй болж нийгмийн асуудлыг шийдэж өгөх зайлшгүй шаардлага тулгарч байна.

Нараа 2017-06-30 203.91.115.44

Сургуулийн эмч нар нь ЭМЯ, БШУЯ -ны алинд ч хамааралгүй орхигдсон учраас нийгмийн асуудал нь шийдэгдэхгүй байна.төр засаг ирээдүйн эрүүл иргэн төлөвшүүлэх, хүүхдийн эсэн мэнд амьдрах эрхийн талаар ярьж хууль дүрэм журам баталж ярьдаг боловч эдгээр асуудлыг хэрэгжүүлхэд хамгийн чухал үүрэгтэй сургууль, цэцэрлэгийн эмч нараа анхаарахгүй орхигдуулж байгаа нь үнэхээр харамсалтай байна. Цаашид сургууль цэцэрлэгт ажиллаж буй эмч нарын боловсрол мэдлэгийн ахиулах цалинг нэмж ТҮЭМД-ийн 3-аар цалинжуулж нийгмийн асуудал дээр нь анхааралаа хандуулахгүй бол өсвөр үеийнхний эрүүл мэндийн асуудлыг сайжруулах талаар яриад ч хэрэггүй байна.

эмч 2017-06-30 203.91.115.44

Сургуулийн эмч бол өсвөр үеийнхэнд эрүүл мэндийн зөв мэдлэг дадал эзэмшүүлэх, тэднийг өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоо хийх, эмчлэн эрүүлжүүлэх, сургуулийн орчинд эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, тулгамдсан асуудлыг илэрүүлж судалгаа, шинжилгээний ажил хийж хэрэгжүүлэх зэрэг өсвөр үеийнхэнд чиглэсэн олон талт ажлыг хийдэг бөгөөд нэгдсэн удирдлага байхгүй, батлагдсан ажлын байрны тодорхойлолтгүй, цалингийн тодорхой сүлжээ нэмэгдэл цалингүй сард 335-435000 төгрөгний цалин авч байна. Иймээс сургуульд сэтгэлээсээ ажиллах эмч олдохгүй байна.