Шинэ Тайпей | News.MN

Хуучирсан мэдээ: 2017.06.30-нд нийтлэгдсэн

Сугалаа ёсоор тэрбээр эхний тойрогт БНСУ-тай шилдэг жүдоч Ким Жан Дитай таарчээ.

Тайваньтай танилцах аяллын хөтөлбөрт New Taipei City Library багтсан. Тайпей хотноо ирсэн бид 24 цагаар ажиллах номын сангийн үйл ажиллагаатай танилцлаа. Техник технологи өндөр хөгжсөн Тайваны нэг томоохон шинэчлэл бол номын сангийн үйл ажиллагааг автомажуулсан нь харагдсан. Banqiao  дүүрэгт байрлах New Taipei City Library хэдийн алдартай болжээ. Энэхүү номын сан нь Тайпей хотын шинэчлэлийг бүрэн харуулж чадсан юм. Үйлчлүүлэгч хаан гэдэг шиг энэхүү номын сан хүүхэд, оюутан залуус, иргэдэд номын сангийн үйлчилгээг бүрэн өгч байна.  

Засгийн газрын томоохон дэмжлэгээр бий болсон энэхүү есөн давхар барилгад зөвхөн ном унших, өөрийгөө хөгжүүлэх, чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх хэний ч өмнө нээлттэй аж. Номын сангийн барилгыг орчин үеийн сонирхолтой шийдлээр барьж, техник технологийн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг ашиглаж байна. Уншигчид өөрийн сонирхсон бүхий л төрлийн номыг эндээс авч болно. Мөн өглөөний сонинг цаас эсвэл электрон хэлбэрээр унших, өөрийн хүссэн мэдээллээ авах гээд бүхий л боломжийг энд бэлджээ. Хүүхдийн төрөл бүрийн сурах бичгүүд байхаас гадна хэсэг бүлгээрээ өрөөнд дуртай зүйлээ хийх бүгдийг бэлдсэн байна. Сонирхолтой киног тусгай өрөөнд хамт үзэх буюу мөн группээр хичээл давтах гээд томоохон боломжийг нээжээ. Мөн интер дизайны шинэ шийдлүүдийг сонгож, аль болох уншигч, иргэдийн тав тухыг бүрэн хангасан өрөөнүүдийг бэлтгэсэн байна. Англи, Францын хэв маягийг харуулсан тусгай өрөөг ч бэлджээ. Мэдээж хуучны түүхийн эх сурвалжит ном энд хангалттай байна. Гадаадын бүхий л орны судлах ёстой номын тасаг тусгай тасагт байрлажээ. Энэхүү номын сангийн нэг гол онцлог нь 24 цагаар ажилладагт байна. Тодруулбал, номын сангийн нэг болон дөрвөн давхрын үйлчилгээ тасралтгүй үргэлжлэх хуваарьтай. Зөвхөн үндэсний тэмдэглэлт баяр болон сар бүрийн сүүлийн дөрөв дэх өдөр л 21.00 цаг хүртэл ажиллах аж. Тиймээс иргэд 24 цагийн хугацаанд хүссэн үедээ картаараа үйлчлүүлээд яваад байх боломжтой. Мөн энэхүү номын сангаас нэг том үйлчилгээ бол ном хувилах. Өөрийн сонирхсон номын кодыг уншуулж, хэвлэж авна. Хувилагч машин нэг давхарт байрлах учраас уншигч хэзээ ч ямар ч номыг хэвлэж авах боломжтой. Зохиогчийн эрхийг дээд зэргээр хангасан энд уран бүтээлчийн үнэлгээг үнэлэх талаар хэдийн анхаарчээ. Энд зөвхөн технологийн томоохон шийдлийг харуулж байгаа нь харагдсан. Өөрийн дуртай номыг татаж аваад утаснаасаа унших бүрэн боломжийг нээсэн зэрэг давуу байдлыг олноор шийдсэн байна.

Дэлхийн олон орны номын сангаас ялгарах давуу талууд New Taipei City Library-д байна. Энэ хэрээр чанартай боловсролыг эрхэмлэх болсон Тайваны их сургуулиуд дэлхийд чансаагаа ахиулах бүрэн боломжтойг харж болно. Мөн технологийн хамгийн сүүлийн үеийн хурдацтай хөгжлийн гарцыг Тайпей хотод алхам тутамд харах болно. Үүний нэг нь New Taipei City Library юм. Та  

"Болор дуран"-аар шалгав.

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-30 140.112.238.200

Тайваний тухай\nhttps www facebook com MongoliansinTaiwan \n

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж