Үндсэн хуулийн цэц хуралдана | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Үндсэн хуулийн цэц хуралдана

Хуучирсан мэдээ: 2017.06.30-нд нийтлэгдсэн

Үндсэн хуулийн цэц хуралдана

Тус жинд 19 жүдоч барилдана.

Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар цагдаагийн дээд цол /цагдаагийн тэргүүн комиссар, тэргүүн дэд комиссар, дэд комиссар, туслах комиссар/-ыг хэрэглэж байсан удирдах албан тушаалтнуудын цолыг хураан авч, цагдаагийн ахлах цолны шатлалд оруулан цагдаагийн хурандаа цол олгон бууруулахаар заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг  зөрчсөн гэсэн мэдээлэл ирүүлжээ.

Уг мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийхээр товлоод байна гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

"Болор дуран"-аар шалгав.

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

цагдаа 2017-06-30 59.153.114.16

Толгой эргүүлсэн Кмиссар мамисаар гэсэн балай нэрээ болилдоо зүгээр л ЦАГДААГИЙН ХОШУУЧ ГЕНЕРАЛ ЦАГДААГИЙН ДЭСЛЭГЧ ГЕРЕРАЛ гэхэд л болношүүдээ нэмэр болохгүй бол бас гай болохгүй байх хэрэгтэй-энүүншиг их тус гэж хаа байх билээ