Үндсэн хуулийн шүүхийн төлөөлөгчдийг хүлээн авав | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Үндсэн хуулийн шүүхийн төлөөлөгчдийг хүлээн авав

Хуучирсан мэдээ: 2017.06.30-нд нийтлэгдсэн

Үндсэн хуулийн шүүхийн төлөөлөгчдийг хүлээн авав

Лондонгийн олимпийн наадмын эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр зодоглох билээ.

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Монгол Улсын Үндсэн хуулийн цэц байгуулагдсаны 25 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор манай оронд хүрэлцэн ирсэн Оросын Холбооны Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Бүгд Найрамдах Турк Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндсэн хуулийн шүүхийн төлөөлөгчдийг өнөөдөр тус тус хүлээн авч уулзлаа.

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн төлөөлөгчидтэй уулзах үеэр хоёр улсын шүүхийн хооронд олон жилийн уламжлалт сайхан харилцаа тогтосныг тэмдэглээд хоёр талаас хүчин чармайлт гаргасны үр дүнд харилцаа, хамтын ажиллагаа ийнхүү  өндөр түвшинд хүрснийг онцоллоо. Өндөр түвшний харилцан айлчлал тогтмолжиж, өөрсдийн оронд зохиогдож буй олон улсын арга хэмжээнд харилцан оролцож, тэдгээрт илтгэл хэлэлцүүлэх зэргээр хамтран ажиллах сайхан уламжлал тогтсоныг мөн тэмдэглэв.

ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн дарга В.Д.Зорькин  Монгол Улсын Үндсэн хуулийн цэц байгуулагдсаны 25 жилийн ой, Үндсэн хуулийн цэцийн даргаар томилогдсонтой  нь холбогдуулан  баярын мэндчилгээ ирүүлсэнд талархаж байгаагаа Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр илэрхийллээ.

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүхийн төлөөлөгчийг хүлээн авч уулзахдаа, хоёр орны Үндсэн хуулийн шүүхүүд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц байгуулагдсан цагаас эхлэн олон жилийн уламжлалт сайн харилцаатай ирснийг тэмдэглээд ийнхүү харилцаа, хамтын ажиллагааг өндөр түвшинд хүргэхэд үе үеийн Үндсэн хуулийн шүүхүүдийн дарга, гишүүдийн үүрэг, хувь нэмрийг өндөр үнэллээ. Мөн ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүхээс суралцах зүйл их байгааг тэрээр тэмдэглэв.

Уулзалтын үеэр Др. Зибюлле Кессал-Вульф ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхийлөгч ноён Андреас Восскулегийн мэндчилгээг Үндсэн хуулийн цэцийн даргад уламжиллаа.

Дараа нь Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр  Турк Улсын  Үндсэн хуулийн шүүхийн Дэд Ерөнхийлөгч Үстүн Бурхан тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзахдаа, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, БНТУ-ын Үндсэн хуулийн шүүх хоорондын хамтын ажиллагааны тухай Санамж бичгийн хүрээнд талууд хамтарсан судалгаа хийх, ерөнхий тохиролцсон сэдвээр хамтарсан семинар зохион байгуулах, төлөөлөгч болон ажилтнууд солилцох зэргээр хамтран ажиллах боломжтой байгааг тэмдэглэв.  Ноён  Үстүн Бурхан шүүх хоорондын цаашдын хамтын ажиллагаагаа Азийн Үндсэн хуулийн шүүхийн Холбооны хүрээнд улам гүнзгийрүүлэн бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа  илэрхийллээ.

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэр хоёр улсын шүүхийн дарга нарын  харилцан айлчлал тогтмолжиж байгаа зэргээр Үндсэн хуулийн шүүх хооронд ажил төрлийн идэвхтэй харилцаа хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэв.

Сүүлийн жилүүдэд Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн хүрээнд хоёр шүүх идэвхтэй хамтран ажиллаж байгааг дурьдаад тус нийгэмлэгийн Судалгаа, хөгжлийн асуудал хариуцсан Байнгын Нарийн бичгийн дарга нарын газрыг байгуулан үйл ажиллагааг нь явуулж байгаад Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр баяр хүргэлээ. 

Тэрээр цааш нь хоёр шүүхийн харилцаанд ялангуяа, мэдээлэл, технологийн чиглэлд онцгой анхаарч байна гэлээ. Жил бүр БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх, Мэдээлэл технологийн салбарыг хөгжүүлэх Үндэсний агентлагтай хамтран Үндсэн хуулийн шүүхүүдийн Тамгын газрын ажилтнуудад зориулан сургалт зохион байгуулж буйд талархал илэрхийллээ.

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр цааш нь хэлэхдээ, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд цахим шүүхийн үйлчилгээний тогтолцоо бий болгох төслийн талаар  хэлэлцээрийн протокол байгуулсныг тэмдэглээд уг төсөл хэрэгжсэнээр Үндсэн хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, хүний эрхийг хамгаалахад иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс