“Боинг” унагасан хүн хэн бэ? | News.MN

“Боинг” унагасан хүн хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2017.06.30-нд нийтлэгдсэн

“Боинг” унагасан хүн хэн бэ?

“Боинг” унагасан хүн хэн бэ?

Одоогоос нэг жилийн өмнө буюу 2016 оны тавдугаар сард Ховд аймагт “МИАТ” компанийн “Боинг” онгоц замаасаа гарч унасан хэрэг явдал гарсан. Золоор зорчигч бэртэж гэмтсэн тохиолдол гараагүй.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр энэ асуудлыг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан хөндөж,  ослыг гаргасан хүн нь хэн болох, албан тушаал дэвшсэн гэх сураг гараад байгаа нь үнэн эсэх. Хариуцлага тооцсон эсэх, хэрэг явдал ямар шатанд яваа вэ гэдэгт тодорхой хариулт өгөхийг хүссэн юм.

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ “Онгоц 2016 онд замаас гарснаар ийм хэрэг явдал болсон. Хуулийн байгууллагаар хэргийг шалгаад 5.6 тэрбумын хохирол учирсан гэж тогтоосон.

Онгоц унагасан хүн нь албан тушаалд дэвшээгүй, тухайн үеийн МИАТ-ын захирал нь өөр ажилд шилжсэн” гэсэн тайлбар өгсөн юм. Харин онгоц унагасан хүн хэн бэ гэдэгт тодорхой хариулт өгөөгүй юм. УИХ-ын дарга Ц.Нямдорж, дээрх асуултыг тавьсан Б.Энх-Амгалан нарын зүгээс тодорхой хариулт өгөхийг шаардсан ч Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга хариулт өгсөнгүй.

Жилийн өмнө ийм хэрэг явдал болсон нь тухайн үедээ олон нийтэд мэдээлэгдээгүй нь томчуудтай холбогдох хэрэг явдал биш биз гэсэн хардлагыг араасаа дагуулаад байна.

Г.ДАРЬ

"Болор дуран"-аар шалгав.

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-30 122.201.24.232

АН-ын өөрсдийгөө их шударга гэдэг Шударгаа харуулаач

Zochin 2017-06-30 94.186.205.108

Har Ganbaa lhamsuren gedeg hymyys nisej yavsan

Zochin 2017-06-30 202.70.46.20

Batzandangiin akh Baterdene gej neg iim l khun baikh

Зочин 2017-06-30 150.129.140.4

5 6 тэрбум 6 цэцэрлэг нямдорж шудрага гээд байдагаа одоо үзүүлэх хэрэгтэй иймхэн зүйл шийдэж чадахгүй улсын их хурал дэд дарга гишүүн гээд юу хийх вэ ажлаа өгөөд дахин сонгууль явуулах хэрэгтэй арчаагүй их хурал

Зочин 2017-06-30 103.9.90.39

Сайханбилэг л нисгэ гэж команд өгсөн юм биш үү

Ёстой гүргэр төрийн нарийн байна даа 2017-06-30 202.180.216.19

УИХ-ын дарга Ц Нямдорж Б Энх-Амгалан нарын зүгээс тодорхой хариулт өгөхийг шаардсан ч Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга хариулт өгсөнгүй

МИеэ .Энхболд биш бээз их нуух ч но-той до 2017-06-30 103.229.121.221

Ми Энхболд унаж яваад унагачаагүй бол нуугаад байх шаардлага байхгүй дэ _Комунизмийн үе шиг нууж дарж чаддаг болжээ Энэ хэний гавъяа бэ Хаалтын гэрээний чинь гавъяа за

Зочин 2017-06-30 103.26.193.109

ӨӨ ЗАА ТЭГЭЭД ГАНЦ НЭР ХЭЛҮҮЛЧИХЭЖ ЧАДАХАА БОЛЬТРОО УУССАН ТӨР ЗАСАГТАЙ БИД ЮУ БОДОХ ВЭ

Зочин 2017-06-30 66.181.176.83

Hen ch soligdoogui bugd heveer ajillaj bgaa shdee

Зочин 2017-06-30 122.201.23.226

МИАТ-ын нислэгийн захирал Ганболд гэж хүнээс нислэгийн бэлтгэл ажил хангагдсан байсан уу гэдгийг лавлаж хариуцлага тооцох хэрэгтэй Асар их хохирол учирсан байхаад удирдлагад ямар ч хариуцлага тооцоолгүй бүх бурууг зөвхөн нисгэгчид тохсон явдал болсон доо

DGG 2017-06-30 103.229.123.168

Улсад 5 6 тэрбумын хохирол учруулсан этгээдийн нэрийг хэлүүлж чадахгүй арчаагүй юм дэ энэ төр засаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж