АН: Хүчний байгууллага нэг талд ажилласан

Хуучирсан мэдээ: 2017.06.30-нд нийтлэгдсэн

АН: Хүчний байгууллага нэг талд ажилласан

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр /2017.06.29/  ээлжит хуралдаанаа хийсэн. Энэ үеэр зургадугаар сарын 26-нд болж өнгөрсөн сонгуулийн тухай хэлэлцсэн бөгөөд “Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн үеэр цагдаа хүчний байгууллагууд хэтэрхий нэг талыг барьж ажилласан үйлдэл гаргасан” гэж үзжээ.  

Мөн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай  хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцэн, дэсжсэн байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж