Хонконг Хятадын даргыг хөл алдан угтав | News.MN

Хонконг Хятадын даргыг хөл алдан угтав

Хуучирсан мэдээ: 2017.06.30-нд нийтлэгдсэн

Хонконг Хятадын даргыг хөл алдан угтав

Манай улсад мэргэжлийн бокс хөгжөөд удаж байгаа боловч, түүнийг албан ёсоор зохиодог эрх бүхий промоутергүй олон жил явж иржээ.

Хонконг Их Британийн колончлолоос гарч, Хятадын харьяанд эргэн орсны 20 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор Си Жиньпин өчигдөр /2017.06.29/ тус бүсэд очив. Нисэх буудалд газардсан даруйдаа хийсэн мэдэгдэлдээ тэрбээр “Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Хонконг төв Засгийн газрын хүчтэй дэмжлэгийг хүлээж ирсэн” хэмээгээд, “Нэг бодлого, хоёр систем” бодлогыг даган мөрдөхийн чухлыг онцлон тэмдэглэжээ.

2013 онд Хятадын даргаар сонгогдсоноос хойш тусгай захиргааны бүс нутагт анх удаа очиж буй Си Жиньпин хонконгчуудыг ирээдүй өөд тэмүүлж, “Нэг улс, хоёр систем” бодлого цаашид зөв гольдрилоор тогтвортой үргэлжилнэ гэдэгт итгэл төгс байхыг уриалжээ.

20 жилийн тэртээх долдугаар сарын 1-ний өдөр Их Британи тус хотыг Хятадын харьяанд эргүүлэн өгсөн нь “Хятад улсын хувьд, Хонконгийн хувьд” түүхэн чухал үйл явдал байсныг мөн онцлов. Си “Хонконг үргэлж миний зүрх сэтгэлд хадаастай явдаг” гээд, Хонконгийн эдийн засгийн хөгжил, ард иргэдийн аж амьдралыг сайжруулахын төлөө хүчин зүтгэхээ илэрхийлжээ.

Хятадын дарга Си Жиньпин, түүний гэргий Пен Лиюань нар 2017.06.29-нд Хонконгт хүрэлцэн очив.

Хятадын тав дахь үеийн хүчирхэг удирдагч хэмээн үнэлэгдэж, Коммунист нам доторх байр сууриа бататгасан Си Жиньпиний айлчлалын эхний өдөр нам тайван, найрсаг уур амьсгал дунд өнгөрчээ. Айлчлалыг угтан идэвхжсэн ардчиллыг дэмжигчид, Бээжингийн дэглэмийг эсэргүүцэгчдийн дуу хоолой сонсогдсонгүй. Харин хотыг тойроод Хятадын даргыг угтан баярын уухай хадааж, далбаа барьсан эх орончдын цуглаан энд тэндгүй болжээ.

Нисэх буудлаас хот хүрэх хурдны зам дагуу том том уриа лоозон өлгөсөн байсан гэнэ. Улаан малгай өмсөж, Хятадын далбаа барьсан дэмжигчид ч зам дагуу цугласан байжээ.

Хонконгийн эрх баригчид айлчлалд эртнээс бэлтгэж, тэмдэглэлт баяр, түүхэн айлчлалд сүүдэр тусгахгүйн тулд ардчиллыг дэмжигчдийг цагдан хорьж, хотын хэмжээнд хэдэн мянган цагдаа хамгаалалтад гарсан байна. Хотын нийт 29 мянган цагдаагийн албан хаагчийн 11 мянга гаруй нь айлчлалын хамгаалалтад ажиллаж буй талаар South China Morning Post мэдээлсэн юм.

Хятадын харьяанд эргэн ирснийг тохиолдуулан Бээжингийн зүгээс Хонконгт бэлэглэсэн хөшөөний өмнө БНХАУ-ын даргын айлчлалын өмнөх өдөр 20 гаруй хүн эсэргүүцлийн жагсаал хийсэн юм. Тэдний дунд 2014 онд ардчилсан сонгууль хийхийг шаардан “Шүхэрт хувьсгал” гэх томоохон эсэргүүцлийн хөдөлгөөнийг зохион байгуулсан Жошуа Вонг, Хятадын засгийн газрыг эсэргүүцдэг улс төрийн намын гишүүд байжээ. Нобелийн шагналт зохиолч Лю Сьяобог ямар нэг болзолгүйгээр суллахыг Бээжингийн эрх баригчдаас шаардан жагссан тэднийг нийгмийн хэв журмыг зөрчсөн гэх үндэслэлээр айлчлалын өмнөх шөнө баривчлан саатуулсан юм. Айлчлалын эхний өдөр элдэв эсэргүүцэл, жагсаалгүй тайван өнгөрсний шалтгаан нь энэ гэж AFP, Associated Press зэрэг барууны хэвлэлүүд мэдээлж байна.

Ардчиллыг дэмжигч Жошуа Вонг тэргүүтэй 20 гаруй хүнийг Си Жиньпиний айлчлалын өмнөх өдөр цагдан хорьжээ.

Хонконгт саатах гурав хоногийн хугацаандаа Си Жиньпин олон нийтийн газруудаар бараг дайрахгүй. Түүний хөтөлбөр тун энгийн. Зургадугаар сарын 29-нд Хонконгт очсон өдрөө захирагч Лян Жэньинтэй оройн зоог барина. Маргааш өдөр нь буюу 30-нд хятад цэргүүдийн гарнизонд очиж, үдэш нь баярын гала арга хэмжээнд оролцоно. Харин айлчлалын гурав дахь өдрөө Хонконгийн захирагчаар сонгогдсон Кэрри Лэмийн тангараг өргөх ёслолд байлцаж, дараа нь Их Британийн колончлолоос гарсны 20 жилийн ойг тохиолдуулан төрийн далбаа мандуулах ёслолын арга хэмжээнд оролцчихоод буцах хөтөлбөртэй.

С.ЦЭЛМЭГ

"Болор дуран"-аар шалгав.

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

ONOM 2017-06-30 116.68.148.98

Хүний хэрэг маньд ямар падтай би бол дуугай л байсан

ХЭХЭ 2017-06-30 66.181.189.132

ХОНКОНГЧУУДААР БАХАРХАЖ БАЙНА ИРГЭНШСЭН АРД ТҮМЭН- ХЯТАДЫН МУЙХАР ДЭЭРЭНГҮЙ БОДЛОГЫН ЭСРЭГ ТЭМЦЭЖ БАЙНА ЯАВЧ СОЁЛЖИЖ БОЛОВСОРСОН АРД ТҮМНИЙГ ҮМХИЙ ТАРИАЧИН [Хориотой Үг] НАР ЗАХИРАХ ВЭ ДЭЭ

ХЭХЭ 2017-06-30 66.181.189.132

ХӨЛ АЛДАН УГТАВ БАЙХДАА ЯАХАВ ДЭЭ ХОНКОНГЧУУД 11-Н ЖИНПЕНИЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ ЦААНА ЧИНЬ БӨӨН ЮМ БОЛЖ БАЙНА

Зочин 2017-06-30 202.179.27.1

Хэруулийн алим

v 2017-06-30 103.26.193.203

amerkiin kolon bsam umaa ih medegch naraa

ХЭХЭ 2017-06-30 66.181.189.132

БИТГИЙ [Хориотой Үг] ЧИ [Хориотой Үг] [Хориотой Үг] МИНЬ ХАХАХА

Зочин 2017-06-30 49.0.212.97

Чи бас мэдвээ Хонг Конг нь 1898 оноос 1997 онд Хятадад шилжүүлэгдэх хүртлээ Нэгдсэн Вант Улсын засаг захиргаан дор байжээ Хятад-Британийн хамтарсан тунхаг болон Хонг Конгийн Үндсэн Хуулинд зааснаар шилжүүлгээс тавин жилийн дараа буюу доод тал нь 2047 он хүртэл Хонг Конг нь Хятадаас ихээхэн хэмжээний автономит байдалтай байх ёстой

Зочин 2017-06-30 202.180.220.35

Angliin bish Portugal shuu dee

Зочин 2017-06-30 27.123.214.125

Португалийнх чинь Макао

ХЭХЭ 2017-06-30 66.181.189.132

ЭНЭ ҮХЭР МОНГОЛЧУУД БҮҮР 00 ЮМАА ХАХАХА

Зочин 2017-06-30 202.9.41.188

Их мэдэгч нарт концесс гэдэг чинь колонийн нэг нэлбэр байдаг юм

ХЭХЭ 2017-06-30 66.181.189.132

ХӨӨЁ ШААЛТУУР МИНЬ ЧИ ҮХЭЖ ДАЛД ОРООЧ [Хориотой Үг] МИНЬ

Зочин 2017-06-30 202.21.125.2

Английн колонд байсан гээд юу яриад байна [Хориотой Үг] улс 99 жил концессийн гэрээгээр түрээслээд хугацаа дуусаад буцааж авсан ш дээ

111111 2017-06-30 103.57.94.208

Kkk коцессийн гэрээ гэдгийгээ мэдэх уу

Зочин 2017-06-30 202.21.101.226

Тэгийшд Дэлхийн 2 дах эдийн засаг орчин үеийн том гүрэн болчлоо [Хориотой Үг] алдаж байгаашд манайхан л ташуур барьчаад алнаа гээд байгаа болохоос биш

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж