Арван зургаан тэрбумын шахалт | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Арван зургаан тэрбумын шахалт

Хуучирсан мэдээ: 2017.06.30-нд нийтлэгдсэн

Арван зургаан тэрбумын шахалт

Персийн булангийн орнууд Катарын санхүүгийн системийг “сульдуулахыг” оролдож байгаа учраас тус оронд өрөө барагдуулах хүндхэн хямрал тулгарч магадгүй болоод байна.

Катарын төрийн үнэт цаасны ашиг

Al-Youm Al-Sabiaсо хэвлэлээс иш татан Reuters агентлаг мэдээлснээр Саудын Араб, Бахрейн, АНЭ өөрсдийн улсын компаниудын Катарын банкинд хадгалуулсан  хүүтэй хадгалуулсан мөнгөө буцаан шилжүүлэхийг шаардсан байна.
Энд  Катарын банкинд  хугацаатай хадгаламж болгон байрлуулсан 16 тэрбум долларын тухай яригдаж байна. Мөнгө нь тийм ч их биш гэхдээ одоо тус улсын банкны системд валютын хомсдол  газар авсан байгаа учраас тийм шаардлага нь тус улсын санхүүгийн системийг сульдуулан үндэсний валютын ханшийг унагаж магадгүй юм.

Хэрэг явдлыг ийм өрнөлийн улмаас хөрөнгө оруулагч нарт Катар тэр хямралыг даахгүй, үндэсний валютын ханш нь эрс унана гэсэн болгоомжлол төрөөд байгаа ажээ. Катар риалын доллартай харьцуулсан ханш нь 2001 оноос 3,68 риал байж ирээд араб орнууд Катартай дипломат харилцаагаа тасалснаас хойш ханш нь 3,68 риал хүртэл суларчээ. Харьцангуй үзүүлэлтээр бол бага зэргийн уналт ч гэсэн ийм доошлолт 2005 оноос хойш гараагүй юм.

Катарын бие  даасан Qatar Investment Authority (QIA) сан Сангийн яамандаа тус орны компаниуд дахь нийт 30 тэрбум долларын өрийг  шилжүүлсэн гэх мэдээлэл саяхан гарч ирсэн байлаа. Мөн өөр төрлийн хөрөнгүүдийг худалдаж эхлэх магадлалтайг Reuters хэлж байна.

Сангийн яаманд шилжүүлсэн хөрөнгөд  банкны салбарын компаниудын хувьцаа мөн аж үйлдвэр, худалдаа, тээврийн үйлдвэрүүдийн үнэт цаас багтаж байна.

асуудлын түүх

Катар нь дэлхийн хамгийн баян орнуудын нэг бөгөөд шахмал хийн  томоохон үйлдвэрлэгч юм. Персийн булангийн араб орнууд эдийн засаг, дипломат  харилцаагаа тасалснаас хойш Катар  долларын нөөцөө зузаатгахаар хичээж байгаа юм. Арабын  орнууд өмнө хийж байгаагүй ийм алхам хийсний шалтгаанаа  Катар  Ирантай холбоо сүлбээтэй, бүс нутгийн исламын бүлгийнхнийг дэмжсэн гэх мэтээр  тайлбарлаж байна. Катарыг ганцаардуулах ажиллагаа  газар авна гэсэн болгоомжлолын улмаас хөрш орнууд нь Катарын банкнуудтай харилцаа  сулруулж байна.  Гэхдээ банкууд “хямралд шумбах” эрсдлийг хийхгүй  харин зээлийн хүү нэмэгдэж болгоомжлол үүсэх нь мэдээж.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

"Болор дуран"-аар шалгав.

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

зочин 2017-06-30 92.50.236.143

харин тиимээ ероосоо оилгосонгуи энэ юм бичиж б гаа нохор ямарч боловсролгуи хнуу

Зочин 2017-06-30 202.21.100.210

2001 оноос 3 68 риал байж ирээд араб орнууд Катартай дипломат харилцаагаа тасалснаас хойш ханш нь 3 68 риал хүртэл суларчээ Юу гэж ойлгох уу