Маргаашнаас зарим хоригдлыг суллана | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Маргаашнаас зарим хоригдлыг суллана

Хуучирсан мэдээ: 2017.06.29-нд нийтлэгдсэн

Маргаашнаас зарим хоригдлыг суллана

“Лондон-2012” зуны XXX олимпийн наадам өнөөдөр нээлтээ хийх гэж байна.

Эрүүгийн хууль долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэнэ. Хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын талаар Монгол Улсын гавьяат хуульч Б.Сарантуяагаас тодрууллаа.


-Эрүүгийн хууль хэрэгжиж эхлэх гэж байна. Шүүгчид бэлтгэл ажлаа хангасан уу?

-Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга долдугаар сарын 1-нд хэрэгжинэ. Шүүгч хүн батлагдсан хуулийг биелүүлэх үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу хуультай танилцсан, бэлтгэл ажил хангагдсан. Цаашид хуулийг хэрхэн зөв хэрэглэх вэ гэдэг дээр нэлээн сайн анхаарах шаардлагатай. 2002 онд батлагдсан Эрүүгийн хуулиар оногдуулах ял хүнд байдаг гэж шүүмжилдэг байсан. Одоо бол ял шийтгэл хөнгөрч байгаа. Өмнө нь хуулийн тэгшитгэл хийхдээ ялын дээд хэмжээг доод хэмжээтэй дүйцүүлээд хасчихдаг байсан. Энэ нь хүний эрх талаас хохирох магадлал өндөр юм. Харин одоо шүүгч нар харьяа хорих ангийн 4000 хүний материалтай танилцаад байж байна. Энэ хүмүүсийн ялын тэгшитгэлийг шударга ёсоор оногдуулна. Уг ажлыг баяр наадмын өмнө хийгдэх гээд бэлтгэл ажил хангагдсан.

-Улсын хэмжээнд ялын тэгшитгэлд нийт хэдэн хүн хамрагдаж байгаа вэ?

-Одоогоор хэдэн хүн яаж хамрагдах нь тодорхойгүй байна.

-Ямар зүйл ангиар ял эдэлж байгаа хүмүүс тэгшитгэлд хамрагдах вэ?

-Хууль Төрийн эмхэтгэлд хэвлэгдсэн байгаа. Хуучин хууль болоод шинэчилсэн найруулгыг дүйцүүлж үзэхэд хэнд ч ойлгомжтой. Ялын дээд, доод хэмжээ өөрчлөгдсөн бол бүх хүн хуулийн хөнгөлөлтөд хамрагдана.

-Тэгшитгэлд хамрагдаад суллагдсан хүмүүс эргээд гэмт хэрэгт холбогдох тохиолдол хэр олон байдаг вэ?

-Маш бага тоо гардаг. Өнгөрсөн хугацаанд нэлээд олон удаа тэгшитгэл хийсэн. Суллагдсан хүмүүсийн 10 орчим хувь нь гэмт хэрэгт холбогдох магадлалтай байдаг.

Т.НОМИН

"Болор дуран"-аар шалгав.

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-29 43.243.161.23

yaamai daa hoorhii heden hun ch gesen erh choloogoo edelj saihan naadamlag dee

Батаар 2017-06-29 202.179.31.87

Хүний гар хараад суух прокурор шүүгид яах уу дуртай нэг нээ суллаж янз бүрийн шалтгаан хаяд дотроо хахуул асуу яана гэжээ Одооноос шалтааг хаяад төлбөр бүрэн барагдуулж санал гомдолүгүй гэд байхаад 50 хуьвд хүрэхгүй байна энэ зүйл ангид дордуулахгүй гэсэнийг зөрчижболоогүй байна шүүгч прокурор болгон өөр өөр ойлголттой суух юм Монголын хуул гурван хоног гэх юм

Зочин 2017-06-29 202.179.18.194

Заримынх нь ял нэмэгдэнэ гэсэн үг биз дээ

Үнэн 2017-06-29 103.11.193.98

Сарантуя аа гуай юу ч хариулсангүй хуулиа олоод уншчих гэнээ Ял эдэлж байгаа хүмүүс тэдний гэр бүлийнхэн л мэдэж байгаа байх Жирийн иргэн зорьж уншихгүй л дээ Номин бас хариулт авсан юм шиг л нийтлэх юм

иргэд 2017-06-29 59.153.114.16

өөрсдөөс нь илүү юм болгоныг тэгштгэнэ тэтгэвэр тэгштгэнэ гэдэг бол хэзээч бүтэхгүй бүтэх үндэсгүй [Хориотой Үг] зүйл тэтгэвэрийг чинь тогтоохдоо төлсөн татвар ажилласан жил нөхцөл бүх юмыг хардаг байтал насаараа ажил хийгээгүй татвар төлөөгүй [Хориотой Үг] насаа өнгөрөөсөн хүмүүсийн тэтгэвэртэй харьцуулана тэгштгэнэ гэдэг бол байж боломгүй доромжлол хэрэвээ тэгштгэл их ярьвал улс оронд аюул авчирах магадлалтай

зочин 2017-06-29 202.179.25.55

МАН-д тэгшитгэхгүй юм алга Тэтгэвэр хүртэл тэгшитгэнэ гэж байгаа

Зочин 2017-06-29 122.201.31.93

өмнө нь хууль зөрчдөг байсан гээд байна уу