Маргаашнаас зарим хоригдлыг суллана

Хуучирсан мэдээ: 2017.06.29-нд нийтлэгдсэн

Маргаашнаас зарим хоригдлыг суллана

“Лондон-2012” зуны XXX олимпийн наадам өнөөдөр нээлтээ хийх гэж байна.

Эрүүгийн хууль долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэнэ. Хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын талаар Монгол Улсын гавьяат хуульч Б.Сарантуяагаас тодрууллаа.


-Эрүүгийн хууль хэрэгжиж эхлэх гэж байна. Шүүгчид бэлтгэл ажлаа хангасан уу?

-Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга долдугаар сарын 1-нд хэрэгжинэ. Шүүгч хүн батлагдсан хуулийг биелүүлэх үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу хуультай танилцсан, бэлтгэл ажил хангагдсан. Цаашид хуулийг хэрхэн зөв хэрэглэх вэ гэдэг дээр нэлээн сайн анхаарах шаардлагатай. 2002 онд батлагдсан Эрүүгийн хуулиар оногдуулах ял хүнд байдаг гэж шүүмжилдэг байсан. Одоо бол ял шийтгэл хөнгөрч байгаа. Өмнө нь хуулийн тэгшитгэл хийхдээ ялын дээд хэмжээг доод хэмжээтэй дүйцүүлээд хасчихдаг байсан. Энэ нь хүний эрх талаас хохирох магадлал өндөр юм. Харин одоо шүүгч нар харьяа хорих ангийн 4000 хүний материалтай танилцаад байж байна. Энэ хүмүүсийн ялын тэгшитгэлийг шударга ёсоор оногдуулна. Уг ажлыг баяр наадмын өмнө хийгдэх гээд бэлтгэл ажил хангагдсан.

-Улсын хэмжээнд ялын тэгшитгэлд нийт хэдэн хүн хамрагдаж байгаа вэ?

-Одоогоор хэдэн хүн яаж хамрагдах нь тодорхойгүй байна.

-Ямар зүйл ангиар ял эдэлж байгаа хүмүүс тэгшитгэлд хамрагдах вэ?

-Хууль Төрийн эмхэтгэлд хэвлэгдсэн байгаа. Хуучин хууль болоод шинэчилсэн найруулгыг дүйцүүлж үзэхэд хэнд ч ойлгомжтой. Ялын дээд, доод хэмжээ өөрчлөгдсөн бол бүх хүн хуулийн хөнгөлөлтөд хамрагдана.

-Тэгшитгэлд хамрагдаад суллагдсан хүмүүс эргээд гэмт хэрэгт холбогдох тохиолдол хэр олон байдаг вэ?

-Маш бага тоо гардаг. Өнгөрсөн хугацаанд нэлээд олон удаа тэгшитгэл хийсэн. Суллагдсан хүмүүсийн 10 орчим хувь нь гэмт хэрэгт холбогдох магадлалтай байдаг.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж