Тэтгэврийн нас тогтоосон графикаар нэмэгдэнэ гэв

Хуучирсан мэдээ: 2017.06.29-нд нийтлэгдсэн

Тэтгэврийн нас тогтоосон графикаар нэмэгдэнэ гэв

Энэ удаагийн олимпийн наадмыг Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд өргөн фронтоор сурвалжлахаар болсон.

УИХ-ын чуулганаар Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэв. Гэвч ажлын цаг дууссан тул хэлэлцэж буй асуудлаа шийдэж амжилгүй өнөөдрийн чуулган завсарлалаа. Маргааш УИХ-ын чуулганаар үргэлжлүүлж хэлэлцэхээр болсон юм.

Дээрх асуудлыг хэлэлцэх үеэр нийгмийн даатгал, тэтгэврийн асуудлаар нэлээд олон гишүүд байр сууриа илэрхийлэв. Тэдний ихэнх нь “хөдөө орон нутагт ажиллаж байхад тэтгэврийн насыг иргэд шүүмжилж байна. Сөрөг хүчин буруу ойлголт өгсөн байна” гэж байв. Ингээд гишүүдийн байр суурийг түүвэрлэн хүргэж байна.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Тэтгэврийн насны дээд хязгаар, малчдын тэтгэврийн настай холбоотой буруу зөрүү ойлголт их байна. Малчдын тэтгэврийг наашлуулсан нь авах тэтгэвэр бага байх болов уу. Валютын сантай холбоотойгоор УИХ-аар гаргасан тэтгэврийн насны асуудалд өөрчлөлт орсон уу гэж бататгаж асуумаар байна.

ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат:

-Хууль товлосон хугацаандаа хэрэгжээд явна. Үүнийг тойрсон янз бүрийн яриаг сонгууль угтаж хийж байгаа. Гэвч УИХ-аар баталсан заалтад өөрчлөлт ороогүй.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Тэтгэврийн насыг 60-65 нас болгосон нь үнэн биз дээ. Энэ танхимд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд яагаад байхгүй байна вэ? Танай ЗГХЭГ-т ажиллаж байгаа Солонго гэдэг хүн чинь тэтгэврийн насны хүн. Хэрэв ард түмэн 1,2 сая төгрөгийн цалин авдаг бол ажил хийхийг хүснэ. Гэтэл 500 мянган төгрөгөөр арай гэж амьдралаа залгуулж байна.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж