Хоноцын сэтгэлээр төсөв манасан гэв

Хуучирсан мэдээ: 2017.06.29-нд нийтлэгдсэн

Хоноцын сэтгэлээр төсөв манасан гэв

Лондонгийн олимпийн наадмын зохион байгуулах хороо өчигдөр олимпийн сүр жавхлант нээлтийн ажиллагааны сүүлчийн бэлтгэлийг хийлээ.

УИХ-ын чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүнд дараах байр суурийг хэлэлцэв.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

-Ямар хүнээр төсвөө мануулаад байна аа. Хоноцын сэтгэлтэй, хүний хүнээр төсвөө мануулаад байгаа юм биш үү. Өнгөрсөн оны төсөвт 1,6 их наяд төгрөгийн алдагдал гарсан гэх юм. Тэгсэн атал хариуцлага тооцож байна уу гэхээр байхгүй гэх юм. Маргааш та байнгын хороон дээр алдаа гаргаад байгаа тодорхой жишээ оруулаад ирээч.

Өнгөрсөн дөрвөн жил хулгана ална, оготноос сална гэж 400 тэрбум төгрөг батлуулсан. Энэ ажлаа сая батлуулах гэж оруулж ирсэн. “БОИНГ” онгоц унагаасан нөхөр Ховд аймагт байдаг. Тэр хүний албан тушаал ахисан гэж сонсогдсон.

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн:

-Оготнотой тэмцэх 700 гаруй сая төгрөг тавигдсан. Ингэхдээ малчдад мөнгө өгөөд, Мотоциклтой улс цутгаж алдаг байсан. Манай яам энэ асуудлыг арай өөр аргаар тэмцэхээр шийдсэн. Гэхдээ мөнгө тусгаагүй.

Онгоц унагасан асуудлаар албаны хүн хариулт өгөв. Тэрбээр

-Өнгөрсөн оны тавдугаар сард онгоц нисэх гэж байгаад замаас гарсан. Одоогоор хуулийн байгууллагад хандсан. Гэхдээ онгоц унагасан хүн албан тушаал дэвшсэн асуудал байхгүй.

Ингээд дээрх асуудлыг хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүлэв. Ингэхдээ Байнгын хороо тус бүр аудитын дүгнэлтийг хэлэлцэх саналыг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж гаргалаа. Мөн тэрбээр “Засгийн газар таван төгрөг зарцуул гэж УИХ-аас баталсан бол түүнийг нь зарцуул. Хэрэв цаашид Засгийн газар дураараа мөнгө зараад байх юм бол Монголд төсвийн хариуцлага алдагдана. Та бүхэн хатуу дэглэмээ бариарай” гэв.

Яг одоо ажлын цаг дууссан тул УИХ-ын чуулганы хуралдааныг нэг цагаар сунгаж, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж