Samsung Монгол дахь анхны Exclusive төвийн нээлтэндээ урьж байна

Хуучирсан мэдээ: 2017.06.29-нд нийтлэгдсэн

Samsung Монгол дахь анхны Exclusive төвийн нээлтэндээ урьж байна

Зуны олимпийн 30-р наадамд Монгол улсаа төлөөлж усан спортын төрөлд Г.Оюунгэрэл, А.Тамир нар оролцож байгаа.

Samsung компани таныг анхны Exclusive төвийн нээлтийн үйл ажиллагаандаа урьж байна. Тус төв нь УБ хотын төвд Баруун 4 зам, Макс Молл  төвийн 4-р  давхарт байрлаж байна.

Бараа бүтээгдэхүүнүүд 7-р сарын 01-ний өдрөөс  зарагдаж эхэлнэ. Харин албан ёсны нээлтийн үйл ажиллагаа 7-р сарын 2-ны өдрийн 12 цагаас эхлэх бөгөөд  энэ үеэр Та бүхнийг хөгжилтэй тоглоом, гарын бэлэг, LED Full HD TV зурагт болон Gear S3 ухаалаг 3 ширхэг цагны хонжворт сугалаа хүлээж байна. Мөн Үндэсний баяр наадмыг тохиолдуулан Samsung компани нь Exclusive Төвийн нээлт хийсэн өдрөөс хойш эхний 7 хоногт багтан худалдан авалт хийсэн  худалдан авагч нартаа тусгай хямдрал, урамшуулал зарлаж байна.

Samsung Exclusive төвд Samsung Electronics компанийн хамгийн сүүлийн үеийн загварын ухаалаг гар утас, зурагт, суулгадаг гэр ахуйн тоног төхөөрөмж болон оригинал дагалдах хэрэгслүүдийн худалдаалж байна.

Шинэ Samsung Exclusive төв Samsung-ийн бүтээгдэхүүн бүрийн онцлог шинж чанарыг бүрэн харуулах чадвартай хамгийн сүүлийн үеийн үзүүлэнгийн төхөөрөмжүүдээр тоноглогдсон.

Exclusive төв маань нийт талбай 125 м2 бөгөөд хэд хэдэн хэсэгт хуваагдсан байгаа.

Үзүүлэнгийн хэсэг: Тус төвд  толилуулсан бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл, ашиглалтын талаар зөвлөгөө авч болох бөгөөд Samsung брэндийн төрөл бүрийн төхөөрөмжүүдийн хоорондын уялдах ажиллагаатай танилцаж болно.

Үндсэн хэсэг: Үйлчлүүлэгчид сонирхсон бараа бүтээгдэхүүнээ туршиж үзэж худалдан авах боломжтой.

Засвар үйлчилгээний хэсэг: Мэргэжлийн зөвлөгөө болон техникийн тусламж түргэн шуурхай авах боломжтой.

Exclusive төвд хүрэлцэн ирсэн хүмүүс брендийн бараа бүтээгдэхүүнүүдтэй танилцаад зогсохгүй өөрсдийн Samsung ухаалаг гар утас болон таблетын үйлдлийн системийг шинэчлэх, хуучин утаснаасаа мэдээллээ шилжүүлэх /хадгалсан утасны дугаар, Медиа файлууд  болон апплекэйшн/ мөн утсандаа өөрийн хүссэн тохиргоогоо хийлгэх Smart үйлчилгээг авч үнэ төлбөргүй Galaxy оношлогоо хийлгэх  боломжтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж