Төсвийн зөрчлийг 11 захирагч гаргасан гэв | News.MN

Төсвийн зөрчлийг 11 захирагч гаргасан гэв

Хуучирсан мэдээ: 2017.06.29-нд нийтлэгдсэн

Төсвийн зөрчлийг 11 захирагч гаргасан гэв

Цэцийн шүүгчид одоо байгаа практик нь улс төрийн намуудын тэгш эрхтэй байх боломжийг зөрчиж байна гэж үзэв.

УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдаанаар “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр гишүүд дараах асуултыг асуув.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Өнгөрсөн 2016 оны төсөвт 1,6 их наяд төгрөгийн алдагдал гаргасан байна. Гэтэл ард түмний амьдрал хэцүү байгаа. Төсвийн алдагдалд юу нөлөөлсөн бэ? Сонгуулийн өмнөх хэдэн сард дэндүү замбараагүй зарцуулсан юм биш үү?

Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар:

-Гол үйл ажиллагаа өмнөх Засгийн газрын буруутай үйлдлээс болсон. Тиймээс хариуцлага тооцох хүндрэлтэй байгаа. Хуулийн байгууллагад хандсан.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Орлого нэмэгдүүлэх боломж байна. Энэ талаар юу хийж байна вэ? Орлого нэмэгдэхгүй бол зарлагаа хасах нь зүйтэй.

Төсвийн хүрээний мэдэгдлийг авч үздэг юм уу? Энийг авч үзэхгүй бол бид цаг барж хэлэлцэх шаардлагагүй. Нэг баталж байгаа төсвөө дөрөв, тав өөрчилж байна. Төсвийг олон дахин өөрчилж байгааг юу гэж үзэх вэ?

Сангийн сайд Б.Чойжилсүрэн:

-Засгийн газар төсвийн орлого нэмэгдүүлэх зорилгоор хэд хэдэн менежмент хийж байна. Татвар, гаалийн газарт нэлээд чамбай менежмент хэрэгжиж байгаа. Эдгээр газрын орлого өнгөрсөн оноос 600 гаруй тэрбум төгрөгөөр даваад явж байна. Энэ оны батлагдсан төлөвлөгөө 100 хувь давсан.

Төсвийн хүрээний мэдэгдлийг төсөв батлахдаа мөрдөхгүй байгаа гэдэг шүүмжлэлийг хүлээж авч байна. Гэхдээ өнгөрсөн дөрвөн жилийн алдаанаас болоод хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна. 2018 оноос эхлээд бид төсвийн хүрээний мэдэгдлийг баримталж ажиллах болно.  

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Төсвийг 1,6 их наяд төгрөгийн алдагдалд оруулсан хэн гэдэг төсвийн ерөнхийлөн захирагч дээр хариуцлага тооцох ёстой вэ?

Сангийн сайд Б.Чойжилсүрэн:

-Төсвийг алдагдалд оруулсан гэх 10 төсвийн ерөнхийлөн захирагч дээр дүгнэлт тавигдсан. Өмнөх Засгийн газрын захирагч нарын үед ихэнх алдаа гарсан байна лээ. Энэ хүмүүс нь 2016 оны сонгуулиар хариуцлага хүлээгээд сонгогдоогүй. Тиймээс одоо байгаа хүмүүст хариуцлага тооцох нь учир дутагдалтай юм.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир:

-Хоёр он дамнасан аудитын дүгнэлт мөлгөр орж ирж байна. Өмнө нь Зангад дарга бас л мөлгөр юм оруулж ирээд, бид хэлээд гаргасан. Улсын хэмжээнд сахилга хариуцлага гэдэг зүйл байхгүй болсон. Харин сүүлийн зургаан сарын хугацаанд бид засахаар ажиллаж байна. Чойжилсүрэн сайд та төсвийн ерөнхийлөн захирагчийн ихээхэн хувь нь алдаа гаргасан гэх юм. Яг хэдэн хүн алдаа гаргасан юм бэ? Аливаа хариуцлага алдсан асуудал эзэнтэй байх ёстой.

Сонгуулийн дараа Засгийн эрх шилжих мөчид төсвөөс хийгдсэн гүйлгээг авч үзсэн үү?

Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар:

-Нийт 41 төсвийн ерөнхийлөн захирагч бий. Үүний 11-д нь зөрчил гарсан. Тухайлбал, БХБ яам ТОСК-ын асуудлаар АТГ-д шалгагдаж байгаа.  “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гийн улаанбуудайн өглөг зэрэг асуудал бий.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн:

-Хариуцлага тооцох тодорхой хэмжээний ажил хийгдсэн. Хөгжлийн банкийг хуулийн байгууллагад шилжүүлсэн. Сая Эдийн засгийн байнгын хороо Монголбанкинд шалгалт хийсэн. Шалгалтын дүнд хуулийн байгууллагад хандсан зүйл бий.

УИХ-ын чуулган үргэлжилж байна.

Т.НОМИН

"Болор дуран"-аар шалгав.

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-29 202.180.220.35

Hariutslaga tootsoh ner heleh geheer MAN-namaas umnuh zasagt ajillaj baisan humuusiig nerleh boloh geed bainaa teheer ner helj bolohgui baina Tuhailbal tuhain uid sangiin saidaar ajillaj baisan odoogiin erunhii said Erdenebat geh met

Амар 2017-06-29 202.179.27.153

АН арайч дээ Олон мянган багш нарын хүлээж байгаа хуулийг хойшлуулчих юм Энэ хуулиар чинь багшлах эрх олгодог балай бизнесийг зогсоох гэж байсан юм шүү дээ Гэтэл өнөөдөр багш нарыг мөнгөө тушаагаад шалгалтанд бүртгүүл гэсэн зарлал гарчихсан явж байна шүү дээ АН гэж нэг ацан нам болиоч ээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж