Улсын хэмжээнд найман түймэр асч байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Улсын хэмжээнд найман түймэр асч байна

Хуучирсан мэдээ: 2017.06.29-нд нийтлэгдсэн

Түймэр

Улсын хэмжээнд найман түймэр асч байна

Найруулагч Дэнни Бойлын бэлтгэсэн хөшигний цаадах сюрприз гурван цаг үргэлжилнэ. “Гайхамшгийн арал”-ын нэг цаг бүр нь есөн сая фунт стерлингээр үнэлэгдэнэ

Улсын хэмжээнд 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хотод 16 удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 51 суманд 111 удаа, нийт 127 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 38821.3 га ой, 27687 га хээр, нийт 66508,3 га талбай түймэрт өртөөд байна.

Өнөөдрийн байдлаар:

Цурманд оруулсан: Булган аймгийн Тэшиг суманд 2, Хутаг-Өндөр, Сэлэнгэ, суманд тус бүр 1, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд 1, Төв аймгийн Батсүмбэр, Жаргалант суманд тус бүр 1 түймэр, Хэнтий аймгийн Батширээт суманд 1 түймэр нийт 8 түймрийг цурманд оруулсан.

Асаж байгаа: Булган аймаг Бугат суманд 1, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд 1, Ерөө суманд 2, Мандал суманд 1 түймэр, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1 түймэр, Төв аймгийн Мөнгөнморьт суманд 1 түймэр, Дорнод аймгийн Халх гол суманд 1 түймэр, нийт 8 түймэр байна.

Дээрх түймрүүд дээр онцгой байдлын байгууллагаас 346 албан хаагч, 25 автомашин, орон нутгаас 334 иргэн, 38 автомашинтай нийт 680 хүн, 1 нисдэг тэрэг, 41 автомашин, 16 морьтойгоор ажиллаж байна.

Улсын хэмжээнд гарсан 127 удаагийн гал түймрийг унтраахад /давхардсан тоогоор/ Онцгой байдлын байгууллагаас 2225 албан хаагч, 240 автомашин, Хилийн цэргийн анги, байгууллагаас 203 албан хаагч, 13 автомашин, Зэвсэгт хүчний анги, байгууллагаас 388 албан хаагч, 22 автомашин, Цагдаагийн байгууллагаас 36 албан хаагч, 2 автомашин, орон нутгаас 3406 иргэн, 360 автомашин, 55 мотоцикль тус тус дайчлагдан нийт 6258 хүн, 637 автомашин, 55 мотоцикль, техник хэрэгсэл, 161 морьтойгоор ажилласан.

2017 оны ой, хээрийн гал түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, УОК-ийн дарга У.Хүрэлсүх 3 удаа мэдээлэл сонсч, Шадар сайдаас өгсөн үүргийн дагуу түймрийн нөхцөл байдал хүндэрсэн голомтуудад 5 удаа нисдэг тэргээр Онцгой байдлын байгууллагын бие бүрэлдэхүүнийг хүргэх, Зэвсэгт хүчний анги салбараас 238 албан хаагчийг татан оролцуулах, бие бүрэлдэхүүнд шаардлагатай хувцас хэрэглэл, хүнсний зүйлийг хүргүүлэх арга хэмжээ аван ажиллаж байна.

Мөн ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, Цаг уур, орчны шинжилгээний газраас цаг агаарын мэдээлэл, сансрын хиймэл дагуулын мэдээгээр авсан ой, хээрийн гал түймрийн голомт, тархалтын зураг, хуурайшилтын мэдээллийг шуурхай боловсруулан дор бүр нь ОБЕГ-т хүргэж байх, үүлэнд зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг эрчимжүүлэх үүрэг чиглэлийг өгсөн.

Улсын хэмжээнд объектын болон ой хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийтийн оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор Улсын Онцгой комиссын “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” албан даалгавар гаргаж аймаг, нийслэлийн Засаг дарга нар, холбогдох яам агентлагын удирдлагуудад хүргүүлсэн.

Улсын Онцгой комиссын албан даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас Онцгой байдлын ерөнхий газрын даргын “Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх тухай” албан даалгаврыг гарган аймаг, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга нарт хүргүүлэн биелэлтэнд хяналт тавин ажиллаж байна.

Мөн “Ой, хээрийн гал түймэр унтраах багаж хэрэгслийн бэлэн байдал, ой, хээрийн гал түймэр унтраах бие бүрэлдэхүүний ур чадварыг дээшлүүлэх” нэгдсэн удирдамжит арга хэмжээг зохион байгуулан гарсан гал түймрийг хохирол багатай шуурхай унтраах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө сумандгарсан түймрийг унтраахаар Улаанбаатар хот Чингис хаан ОУ-ын нисэхийн буудлаас ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадралын шийдвэрээр ГТТГ-ын дарга, хурандаа С.Залуухүү, АТА-ийн дарга, хурандаа Д.Намсрай нараар ахлуулсан 24 албан хаагч МТ 1001 дугаарын МИ171Е загварын нисдэг тэргээр түймрийн ноломт руу 2017.06.27-ны өдрийн 10:10 цагт ниссэн.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд гарсан түймрийг унтраахаар ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадралын шийдвэрээр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ганзоригоор ахлуулсан 22 албан хаагч 2017.06.27-ны өдрийн 14:30 цагт ниссэн.

Төв аймгийн Мөнгөнморьт суманд гарсан түймрийг унтраахаар Улаанбаатар хот Чингис хаан ОУ-ын нисэхийн буудлаас ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадралын шийдвэрээр ГТТГ-ын дарга, хурандаа С.Залуухүү, дэд хурандаа Н.Нямхорлоо нараар ахлуулсан НОБГ-ын 26 албан хаагч МТ 1001 дугаарын МИ171Е загварын нисдэг тэргээр түймрийн голомт руу 2017.06.28-ны өдрийн 08:30 цагт ниссэн.

Булган аймгийн Хутаг-Өндөр, Тэшиг, Сэлэнгэ сумдад гарсан 3 түймэрт Орхон аймаг, Хөвсгөл аймаг, Дархан-Уул аймгийн ОБГ-уудаас нийт 67 албан хаагч, 5 автомашинтайгаар нэмэлтээр гарсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

"Болор дуран"-аар шалгав.

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-29 103.26.193.156

С ЗАЛУУХҮҮ АХАЛЖ АЖИЛЛААД БАЙНА УУ МК-ЫН ДАГУУЛДАГ ЯМАА ШИГ ЯВААД БАЙНА УУ ЭСВЭЛ ӨӨРИЙГӨӨ 2 ХУВААЧИХААД БАЙНА УУ

Зочин 2017-06-29 202.9.43.208

Улсын хэмжээнд албан есоор 8 туймэр уйл ажиллагаа явуулж байна гээд биччих амар зугээр

Онцгойгийн үнэнч шударга эх орончиддоо 2017-06-29 43.228.128.195

Та бүхнийг залуу насны эрч хүч урам зориг үргэлж ивээг Та нараараа бахархая \n