Архины татвараас төвлөрүүлсэн мөнгө буурчээ

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

Архины татвараас төвлөрүүлсэн мөнгө буурчээ

Өнгөрсөн онд гаалийн байгууллага улсын төсөвт 875591.7 сая төгрөг төвлөрүүлжээ. Гаалийн орлогын гүйцэтгэлийг өнгөрсөн оныхтой харьцуулахад нийт орлогын дүнгээрээ 71.3 хувиар буюу 364.5 тэр бум төгрөгөөр өссөн байна. Архи тамхины онцгой албан татвараас хураасан мөнгө 3003.1 сая төгрөгөөр, экспортын гаалийн татвар 4556.1 сая төгрөгөөр буурсан бол, импортын гаалийн албан татвар 81899.3 сая төгрөгөөр өссөн байна. Мөн нефьт бүтээгдэхүүний онцгой албан татвар 59074.3 сая төгрөгөөр, автомшины онцгой албан татвар  27779.5 сая төгрөгөөр, нэмэгдсэн өртгийн албан татвар 173261.7 сая төгрөгөөр , бензин, дизел түлшний албан татвар 443.0 сая төгрөгөөр, шар айрагны албан татвар1595.7 сая төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.

Ж.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж