Чөлөөт бөх: Хөвгүүд хэсэгтээ III байрт орлоо

Хуучирсан мэдээ: 2017.06.29-нд нийтлэгдсэн

Чөлөөт бөх: Хөвгүүд хэсэгтээ III байрт орлоо

Монголын хөрөнгийн биржийн арилжаа тасалдаад арав гаруй хонож байна.

Чөлөөт бөхийн өсвөр үеийн “Ядегар Имамын цом” олон улсын багийн тэмцээн өчигдөр /2017.06.28/ Ираны Чехбехар хотын “Варна” спортын ордонд боллоо.

Гурав дахь удаагийн тэмцээн Монгол, ОХУ, Гүрж, Итали, Киргизстан, Азербайжан, Унгар, Ирак, Тажикистан, Армен, Украин гэсэн 11 орноос гадна зохион байгуулагч орон Ираны тав, нийт 16 баг дөрвөн хэсэгт өрсөлдөв.

Долдугаар сарын 20-23-нд Тайландын нийслэл Бангкокт болох өсвөр үеийн Азийн АШТ-д хүч үзэх Монголын хөвгүүд “С” хэсэгт эхний барилдаанаа Иран, дараа нь Гүржийн багтай хийж, тус бүр 2:8-аар ялагдсан. Харин хэсгийн сүүлийн барилдаанаа Киргизстаны багтай хийж 6:4-өөр ялалт байгуулав.

Хэсгийг тэргүүлсэн багууд медалийн төлөө, удаалсан нь таваас наймдугаар байрын төлөө өрсөлдсөн юм. Тиймээс манайханд боломж гараагүй. Хэдийгээр манай хөвгүүд хэсгээсээ гарч чадаагүй ч анх удаа багаараа энэхүү нэр хүндтэй тэмцээнд хүч үзсэн нь томоохон туршлага болж өглөө. “Ядегар Имамын цом”-ыг ОХУ-ын баг гардав. Орос хөвгүүд шигшээ барилдаанд Ираны Чехбехар хотын багтай 5:5-аар тэнцсэн ч барилдааны чанараар аварга болжээ. Гуравдугаар байрт Азербайжаны баг орсон. Тэд хүрэл медалийн төлөөх барилдаанд Монголын хөвгүүдийн хэсгийг тэргүүлсэн эзэн орны хөвгүүдийг 8:2-оор давамгайлсан байна.

Эх сурвалж: МЧБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж