ЭЕШ: Түгээмэл асуултын хариулт

Хуучирсан мэдээ: 2017.06.29-нд нийтлэгдсэн

ЭЕШ: Түгээмэл асуултын хариулт

Олимпийн тэнгэрт Монгол төрийн дуулал олонтаа эгшиглэж, Монгол төрийн далбаа олонтаа мандах болтугай

1. ЭЕШ-ын хариултууд /түлхүүр/ хэзээ гарах вэ?

Хариулт: ЭЕШ-ын зөв хариултууд /түлхүүр/ Зууны мэдээ сонины 06-р сарын 30-ны дугаарт гарна.

2. Ур чадварын шалгалт хэзээ вэ?

Хариулт: Ур чадварын шалгалтын товыг их дээд сургуулиуд өөрсдөө тогтоодог тул та элсэн орохыг хүссэн их дээд сургуулиасаа тодруулна уу.

3. Дүн, оноо хэзээ гарах вэ?

Хариулт: Та дүн оноогоо 7-р сарын 01-ний 09:00 цагаас эхлэн www.eec.mn хаягаар орж хараарай.

4. Бүртгэлийн дугаар, нууц үгээ мартсан бол яах вэ?

Хариулт: Та бүртгэлийн дугаар, нууц үгээ мартсан бол Шалгуулагчийн булангийн Бүртгэлийн дугаар, нууц үгээ мартсан гэсэн хэсэгт дарж, бүртгэлийн дугаар, нууц үгээ сэргээж аваарай. Мөн та өөрийн бүртгүүлсэн гар утаснаас манай SMS үйлчилгээг ашиглах боломжтой. Уг үйлчилгээг дараах зааврын дагуу ашиглана уу. http://sms.eec.mn/home/zaavar

5. Батламж хуудсаа хэзээ, хаанаас авах вэ?

Хариулт: 2017 оны 07-р сарын 01-ээс эхлэн шалгуулагчдын батламж хуудсыг тараана. ЭЕШ өгсөн энэ оны төгсөгчид сургуулийнхаа захиргаанаас батламж хуудсаа авах бол нийслэлд ЭЕШ өгсөн өмнөх оны төгсөгчид Боловсролын үнэлгээний төвөөс батламж хуудсаа авна. Хөдөө орон нутагт ЭЕШ өгсөн өмнөх оны төгсөгчид тухайн аймгийнхаа Боловсрол, соёл, урлагийн газрын ЭЕШ хариуцсан мэргэжилтнээс батламж хуудсаа авна. Уг батламж хуудас нь шалгалт өгснөөс хойш 2.5 жилийн хугацаанд хүчинтэй байна.

6. Хуваариа хэзээ сонгох вэ?

Хариулт: Та их, дээд сургуулиудын бүртгэл, оюутан элсүүлэх журам, хуваарь сонголттой холбоотой мэдээллүүдийг Монголын их, дээд сургуулиудын консорциум / http://www.cmuc.edu.mn / -аас лавлаарай.

Эх сурвалж: боловсролын үнэлгээний төв

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж