У.Хүрэлсүх М.Энхболдын эсрэг зогсов уу?

Хуучирсан мэдээ: 2017.06.29-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүх М.Энхболдын эсрэг зогсов уу?

УПЕГ-аас орон нутгийн прокурорын байгууллагуудыг байртай болгох, боловсон хүчнээ сэлгэж ажиллах нөхцөлийг бүрдүүлэх талаар анхаарч аймаг бүрт прокурорын мэдлийн орон сууцны байртай болохоор ажиллаж байгаа.

Өглөөхөн Баяр, наадмыг зохион байгуулах комиссын хуралдааныг хойшлуулсан тухай зарлаж байсан ч хуралдаж Шадар сайд тоглолт хийгээд авсан тухай бид өмнө нь мэдээлсэн.

Хурлын үеэр Шадар сайд У.Хүрэлсүх “Монгол наадамд, Монгол морьдын уралдаанд зөвхөн Монгол морь л уралдах ёстой. Ямар нэг арга саам хэрэглэж монгол морьдын уралдаанд эрлийз болон холимог цусны морь “шургуулах”-ыг оролдвол шууд хуулийн байгууллагад тухайн хүнийг өг. Бид Монгол адуугаараа бахархах ёстой. Монгол наадмаараа төрийн сүлдэндээ залсан монгол адуугаа уралдуулж, монгол мориныхоо удмын санг үеийн үед хамгаалж авч явах ёстой. Үндэсний баяр наадмын Хурдан морины уралдаан зохион байгуулах салбар хорооныхонд дээрх асуудлыг хатуу анхааруулж байна” гэж мэдэгдсэн юм. Эрлийз морьдын уралдаан уламжлалаараа тусдаа болох ч бусад насны уралдаанд эрлийз морь уралдуулахгүй гэнэ.

Гэхдээ энэ нь зүгээр нэг сэтгэлийн хөөрлөөр хэлчихсэн бус хэтээс төлөвлөж зориуд тооцоолсон үйлдэл бололтой. Учир нь  Баяр наадмын комиссын албан мэдээлэл ч цацагдаж амжаагүй байхад энэ тухай жүжигчилсэн шторк нь гарчээ.

Сонгуулийн өмнө Ерөнхийлөгчид нэр дэвшиж буй Х.Баттулгыг дэмжиж байсан СТА Д.Хүрэлхүү энэхүү шторкод тоглосон байна. Дахин санал хураалтын өмнө зориуд ийм мэдэгдэл хийж, шторк хүртэл гаргасан нь нэр дэвшигчээ буюу Монголын морин спорт уяачдын холбооны ерөнхийлөгч М.Энхболдод өгөх уяачдын саналыг эргүүлэх гэсэн оролдлого гэж хардах хүмүүс ч байна.

Л.ХАЛИУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж