Засгийн газарт 24,8 их наяд төгрөгийн өр бий

Хуучирсан мэдээ: 2017.06.29-нд нийтлэгдсэн

Засгийн газарт 24,8 их наяд төгрөгийн өр бий

“Сүхбаатар тохижилт” компанийн ажилтан К.Лхагвасүрэнтэй уулзлаа.

УИХ-ын чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ.

Санхүүгийн нэгдсэн тайланг Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа.

Танилцуулгад: Засгийн газарт 31,2 их наяд төгрөгийн хөрөнгө, 24,8 их наяд төгрөгийн өр төлбөр байна. Нийт өр төлбөрт аж ахуй нэгжүүдийн 7,6 их наяд төгрөгийн өр багтаж байгаа болно. 2016 оны төсвийн гүйцэтгэлээр орлого, тусламж 5,8 их наяд төгрөгт хүрч, 100 гаруй хувийн биелэлттэй гарсан байна. Харин 9,5 их наяд төгрөгт хүрч 95 хувийн биелэлттэй гарсан байна.

Нийт зардлын 1 их наяд 43,2 тэрбум төгрөгийг цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлд зарцуулжээ. Хүүгийн зардалд 926,3 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Орон нутгаас 2 их наяд 330,4 тэрбум төгрөг зарцуулсан гэж дурдав.

Ийнхүү Сангийн сайд танилцуулга хийсний дараа Үндэсний аудитын газраас дүнгээ танилцуулав.

Энэхүү дүнгийн танилцуулгад:

-Монгол Улсын төсвийн тэнцвэржүүлсэн гүйцэтгэл 5,8 их наяд төгрөгт хүрч өнгөрсөн оныхоос 405,9 тэрбум төгрөгөөр давсан. Энэ нь зэсийн үнэ өссөн, экспортын биет хэмжээ нэмэгдсэн, татварын өрийн үлдэгдэл буурсан зэрэг хүчин зүйл нөлөөлсөн.

Төсвийн хөрөнгө оруулалтаар 17 сургуулийн барилга өргөтгөл, 6 дотуур байрны засвар, 19 цэцэрлэг, 18 эмнэлэг өргөтгөл, 3 цахилгаан дамжуулах агаарын шугам, 4 дэд станц 176,6 км авто зам ашиглалтад оржээ.

Улсын төсвийн алдагдал төлөвлөсөн хэмжээнээс 683,3 тэрбум төгрөг,орон нутгийн  төсөв 92,8 тэрбум төгрөг, хүний хөгжил сангийн алдагдал 24,6 тэрбум төгрөгөөр тус тус буурсан. Нийт алдагдал ДНБ-ний 15,3 хувьтай тэнцэж  байна.

Ийнхүү танилцуулга хийсний дараа гишүүд асуулт асууж хариулт авч байна.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж