Докторын дараах судалгааны тэтгэлэг олгох батламж гардуулав

Хуучирсан мэдээ: 2017.06.29-нд нийтлэгдсэн

Докторын дараах судалгааны тэтгэлэг олгох батламж гардуулав

“Лондон-2012” зуны олимпийн наадмын жүдо бөхийн төрөлд өрсөлдөх баг тамирчдын сугалаа тодорлоо.

Эрдмийн зэрэг хамгаалсан залуу докторуудын цаашдын судалгааны ажлыг чанаржуулах, тэднийг богино хугацаанд дадлагажуулахад чиглэсэн туршилт, зохион бүтээх үйл ажиллагааг  дэмжих зорилгоор 2010 оноос эхлэн докторын дараах судалгаанд БШУСайдын сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг олгож эхэлсэн. Одоогоор энэхүү тэтгэлэгийг 66 залуу доктор хүртээд байна.

Докторын дараах судалгааны тэтгэлэг нь залуу эрдэмтдийн цаашдын судалгааны ажлын шинэ санааг дэмжих, инновацид чиглэсэн бүтээл, үйлчилгээг бий болгох, оюуны өмчийн хамгаалалт хийх, ирээдүйд олон улсын судалгааны түвшинд хүрэх үйл хэрэгт урам өгөх санхүүгийн дэмжлэг болох  зориулалттай юм.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2011 оны 222 дугаар тушаалаар батлагдсан “Докторын дараах судалгаанд сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг олгох журам”-ын дагуу тэтгэлэгт ирүүлсэн төслүүдийг сонгон шалгаруулав. Энэ жилийн тэтгэлэгт 45 төсөл ирсэнээс журмын дагуу сонгон шалгаруулалт хийж эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлж, инновацийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох 10 төслийг шалгарууллаа. Тэтгэлэгт хамрагдахаар шалгарсан 10 залуу докторт  өнөөдөр тус бүр 10 сая төгрөгийн тэтгэлэгийг олгож байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын нэрэмжит  2017  оноос эхлэн хэрэгжүүлэх инновацийн тэтгэлгийн  төслийн эрх авсан судлаачдын жагсаалт 

Нэр

Төслийн нэр,

Байгууллага

1

М.Уртнасан

Бэлчээрийн талхагдлын таниур /индикатор/ ургамлын спектр ойлтыг спектрорадиометр болон нисгэгчгүй онгоц (UAV)-ыг ашиглан тодорхойлох, оронзайн тархалтыг илрүүлэх

Газарзүй-геоэкологийн хүрээлэн

 

 

2

Ц.Цэдэндорж

Суперкритикал (CO2) шингэний технологи ашиглан монгол орны зарим эмийн ургамлын органик нэгдлүүдийг нано түвшинд хандлах, ялгах, цэвэрлэх дэвшилтэт ногоон технологийн судалгаа

Хими, химийн технологийн хүрээлэн

 

 

3

Ж.Байгалмаа

Монголын уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэдэг Ягаан мүгэз (Rhodiola rosea L) ургамлын адаптоген үйлдлийн судалгаа, эмийн бэлдмэл гарган авах боломж

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль

 

4

Э.Занабазар

Гепатит D вирусын ачааллыг үзэх REAL-TIME PCR оношлуурыг дотоодод бэлтгэх, стандарт аргазүйг  боловсруулах

Боловсролын их сургууль

 

 

5

Б.Цэрэнцоо

Элэгний анхдагч өмөнг эмчлэх байгалийн гаралтай шинэ эмийн судалгаа

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль

6

Э.Жигмэддорж

‘Халхын үйсэн ном’-ын судалгаа

 

МУИС-ийн Түүхийн тэнхим

7

Б.Тунгалагтамир

Цахилгаан станцын хаягдал үнснээс хөнгөнцагаан ба цахиурын оксид гарган авах судалгаа

ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургууль

8

Н.Эрдэнэ

Алт болон мөнгөний нано партиклийг гэрлийн эффектийн аргаар нимгэн үе дээр ургуулж наномэдрэгч /сенсор/ бэлдэх, хавдрын эсийг бага үед нь илрүүлэхэд хэрэглэх нь

ШУТИС-ийн Инженерчлэлийн сургууль

 

9

Б.Баянмөнх

Монгол орны Давст нууруудын хурдас, усанд орны нөлөөллийг судлах

МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль

10

С.Энхжаргал

Монгол Үндэстний сэтгэлгээний өвөрмөц онцлог аман соёлын өвд туссан нь

Хэл зохиолын хүрээлэн

 

 Эх сурвалж: БСШУСЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж