“Утааг хамтдаа устгая” чуулган болно

Хуучирсан мэдээ: 2017.06.29-нд нийтлэгдсэн

“Утааг хамтдаа устгая” чуулган болно

Испанийн Дотоод хэргийн сайдын мэдээлснээр тус улсын нэрт зураач, уран барималч Пабло Пикассогийн зургийг хулгайлах гэж байсан дөрвөн этгээдийг баривчилжээ.

Ариг банкны санаачлагаар маргааш буюу 6 сарын 30-нд “Утааг хамтдаа устгая” чуулган Блью Скай зочид буудлын Даймонд танхимд зохион байгуулагдахаар боллоо. БОАЖЯ, Ариг банк, Эрчим хүчний яам зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцох уг чуулганаар “Агаарын бохирдлыг бууруулуулах технологи”, “Агаарын бохирдлыг санхүүжилтийн нөлөө” гэсэн хоёр үндсэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг хийх аж.

Чуулганы зорилго нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, олон улсын байгууллагууд болон судлаачдын туршлага, мэдлэгт тулгуурлан агаарын бохирдлыг бууруулах, устгах арга технологийг тодруулахад оршиж байгаа юм.

Энэ талаар өнөөдөр БОАЖЯ-нд хэвлэлийн хурал зарлаж, БОАЖЯ-ны Цэвэр технологи, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Ц.Уранчимэг болон Ариг банкны төлөөлөл оролцон тодорхой мэдээллийг хэвлэл, мэдээллийнхэнд өглөө.

Уг асуудлаар БОАЖЯ-ны Цэвэр технологи, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Ц.Уранчимэг “Аливаа улс орон ирээдүйнхээ хөгжлийг нөөцийн үр ашигтай, хэмнэлттэй зарцуулалт, байгаль орчны бохирдол, доройтлоос урьдчилан сэргийлсэн, хүлэмжийн хийн ялгарал багатай эдийн засгийн тогтвортой хөгжлийг бий болгоход чиглүүлэх болсныг бид бүхэн мэдэх билээ. Иймд агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн ойрын хугацаанд үр дүнгээ өгөх, бодитой үйл ажиллагааг тодорхой болгосон нэгдсэн бодлого боловсруулж, техник, технологи, хөрөнгө санхүү, хүний нөөцийн зэрэг бүхий л боломжийг ашиглан салбар дундын нэгдсэн зохицуулалтыг ханган хэрэгжүүлэх шаардлагатай байна. Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж эхлээд байна. Хөтөлбөрийг 2017-2025 онуудад хэрэгжүүлэх ба үүний дүнд байгальд ээлтэй инженерийн дэд бүтцийн байгууламжийн чанар, хүртээмжийг сайжруулж, бохирдуулагч эх үүсвэрийг багасган, дулааны станц, дулааны цахилгаан станцаас бусад хэрэглээнд түүхий нүүрсийг хязгаарлаж, агаар, орчны бохирдлыг 80 хувиар бууруулах бөгөөд хөтөлбөрийн хэрэгжилтийг 25 шалгуур үзүүлэлтээр үнэлнэ. Улаанбаатар хотын гэр хорооллын утааг бууруулах нь бидний өмнө тулгарсан том сорилт болж байгаа бөгөөд гэр хорооллын утааг бууруулахаар утаагүй зуух, сайжруулсан түлш зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлсэн ч утаа гамшгийн хэмжээнээс буурахгүй байна. Энэхүү сорилтыг шийдвэрлэхэд үнэтэй хувь нэмэр болох эрчим хүчний хэмнэлттэй, дэвшилтэт техник, технологийн болон санхүүгийн шийдэл олоход 100 сая төгрөгийн сан бүхий уралдаант аянд идэвхитэй оролцохыг байгууллага, аж ахуйн нэгж, иргэд та бүхнийг уриалж байна” гэсэн юм.

Эх сурвалж: БОАЖЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж