“Хүрхрээ нэгдүгээр лиг”-ийн хуваарь өөрчлөгдлөө

Хуучирсан мэдээ: 2017.06.29-нд нийтлэгдсэн

“Хүрхрээ нэгдүгээр лиг”-ийн хуваарь өөрчлөгдлөө

Олимпийн наадмын төрөлд багтдаггүй боловч оюуны алжаал, ядаргааг асар өндөр төвшинд тайлж, дээд зэргийн эрүүл мэнд рүү чиглэсэн спорт бол гольф юм.

Монголын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох “Хүрхрээ нэгдүгээр лиг”-ийн хуваарь, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь удаагийн санал хураалтаас үүдэн дахин өөрчлөгдлөө.

Ингэснээр “Хүрхрээ нэгдүгээр лиг”-ийн есдүгээр тойргийн таван тоглолт ирэх сарын 9-ний ням гаригт болно. Одоогоор нэгдүгээр лигийн зургаа дугаар тойргийн тоглолтууд үргэлжилж байна.

Өчигдөр /2017.06.28/ “Хаан хүнс”, “Улаанбаатарын мазаалайнууд”-ыг Б.Анар, Э.Пүрэвдорж, Б.Баярзориг нарын гоол буулган авч, хүснэгтийн хоёр дугаар байрт дэвшсэн. “Улаанбаатарын мазаалайнууд” оноо алдсан нь хүснэгтийг тэргүүлэг “Арвис” болон араас нь нэхэж буй багуудад ашигтай зүйл боллоо. Тэдний бүдэрснийг ашиглах боломжтой “Вестерн” өнөөдөр 19:00 цагаас “ХАД” клубтэй тоглоно.

Эх сурвалж: МХБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж