Гурав дахь шатны сонгуулийг зарлах хүртэл тэмцэнэ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Гурав дахь шатны сонгуулийг зарлах хүртэл тэмцэнэ

Хуучирсан мэдээ: 2017.06.29-нд нийтлэгдсэн

Гурав дахь шатны сонгуулийг зарлах хүртэл тэмцэнэ

Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам ОХУ-ын Хөдөө аж ахуйн төвийн санхүүгийн байгууллагатай хамтран ажиллахаар боллоо.

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъянтай Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дүнгийн эргэн тойронд болж өнгөрсөн үйл явдлын хүрээнд ярилцлаа.


Ард түмэн МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 11 аймагт ялалт байгуулж, авсан саналынхаа тоогоор МАН-аас нэр дэвшигч М.Энхболдоос 10 мянгаар илүүрхэж явснаа санал тоолох систем хоёр удаа гацахад л “идэгдэж” гуравдугаарт эрэмбэлэгдсэнд дургүйцэж эхэлсэн. Энэ үйл явц өөрөө Монголын төр хэн эрх мэдэлтэй байна түүнд үйлчилдэг болохыг гэрчилж байгаа хэрэг бус уу?

-МАХН-ыг дэмжиж, манай намаас нэр дэвшсэн С.Ганбаатарын төлөө санал өгсөн Монголын ард түмэндээ юуны өмнө баярлаж байгаагаа хэлэхийг хүсч байна. Таныг манай өрөөнд орж ирэхийн өмнөхөн Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн гуай надтай ярилаа. Монголын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн энэ эрхэм хүн юу гэж хэлсэн бэ гэвэл “МАХН-ыг улс төрийн гуравдагч хүчин гэж боддог байлаа. Одоо харин Монголыг авч явах гурван том намын нэг болтлоо өсч бойжжээ гэж бодох боллоо.

Өмнө нь хоёр том нам эрх барьж байна гэдэг байсан бол одоо гурван нам гэж хэлэгдэхүйц боллоо шүү. Та бүхэнд, танай намын гишүүдэд баяр хүргэе” хэмээсэн. Энэ эрхмийн үгийг бид ард түмний санаа бодлын хураангуй гэж ойлгож, хүлээж авсан. Мэдээж луйвар булхай болсон. Үүнийг ард түмэн бие сэтгэлээрээ туулж өнгөрүүллээ. Ард түмэн Далайцэрэн давсан гэж ярьдаг шүү дээ. Үнэхээр тийм. Далайцэрэн давсан. Ноёны бөхийг унагаж болдоггүй хуулийн өмнө бид хүчгүйдлээ. Бүх зүйл ард түмний нүдний өмнө болж өнгөрсөн учраас бидэнд эмээгээд байх зүйл алга. Арга нь барагдаж тэвдэхдээ компьютероо гацааж байгаад л сонгуулийн дүнг өөрчиллөө шүү дээ.

Хоёр удаа гацахад л тав таван мянган иргэний саналаар нэмэгдчихэж байсан, М.Энхболдынх. Эцэст нь дүгнэж хэлэхэд, бид салхи наашаа эргэжээ. Цаг өөр болж байгаа юм байна гэдгийг мэдэрлээ. Ер нь бол энэ удаагийн сонгууль хийгээд сурталчилгааны явц хэд хэдэн сэдвийг хамарсныг та бүхэн анзаарсан нь лавтай. Тухайлбал, нэгдүгээрт, хамгийн өргөн хүрээнд яригдсан сэдэв нь Үндсэн хууль байлаа. МАН-ынхан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж албан ёсоор төсөл боловсруулж, УИХ-д өргөн барьж, бүх ард түмнээр хэлэлцүүлэх гэж оролдлоо.

АН-ын нөлөө бүхий хүмүүс Үндсэн хуулийн талаар байр сууриа илэрхийлээгүй сэн бол асуудал тэднийхээр шийдэгдэх байсныг үгүйсгэхгүй. Мөрийн хөтөлбөртөө тусгасан байсан. АН-ынхнын тухайд анх удаагаа Оюутолгой, Тавантолгойн гэрээ хэлэлцээрийг зөв зүйтэй тал руу нь оруулна. Ард түмний мэдэлд шилжүүлнэ гэж нэр дэвшигч нь ярьж эхэллээ. АН, МАН-ынхан оффшорыг шалгах хэрэгтэй хэмээн дуугарлаа. Үүнийг нь МАН ажил хэрэг болгож, өрсөлдөгчийнхөө оффшор дансыг сурвалжилж ирээд л олон нийтэд дэлгэлээ. Энэ бүх сэдэв бол МАХН-ын гаргаж тавьсан санаа төдийгүй бидний цаашид баримтлах байр суурь, үзэл санаа юм. Иргэд сонгогч та бүхэн миний хэлсэн бүхнийг эргэж санахыг хүсвэл дээр дурдсан бүхнийг МАХН санаачилж, түүнийгээ ард түмэндээ таниулахыг хичээсэн.

Хүссэн хүсээгүй МАН, АН үнэнд гүйцэгдсэн. Хүссэн хүсээгүй энэ хоёр нам МАХН-ын гаргаж тавьсан үзэл санааг хэрэгжүүлэх болно. Тэр хэрээр МАХН хүчирхэгжиж, хатуужна. Янз бүрийн сорилт бэрхшээлийг даван туулах л байх. Янз бүрийн явуулга муу муухайтай зөндөө учирлаа. Эцсийн үр дүн ард түмэн МАХН-ыг дэмжиж, бидний талд зогсч байгаа юм байна гэдгийг бид мэдэрсэн явдал. Нөгөөтэйгүүр, МАХН хэний ч нөлөөнд, ямар ч мөнгөний нөлөөнд автаагүй. Хэрэвзээ бид санхүүгийн хувьд хөл дээрээ боссон, санхүүжилт сайтай байсан сан бол 50+1 хэмжээний санал авах байсан байж мэднэ. Ийм хэмжээний сонгууль болж өнгөрлөө гэж гэж ойлгож байгаа.

-Хөдөө, орон нутагт олонхийн саналыг авна гэдэг цаад утгаараа нэг зүйлийг хэлж байгаа байж мэднэ. Санал хураалтын дүнг дэлгэцээр шууд харуулсан эхний хоёр цагт С.Ганбаатар хоёрт эрэмбэлэгдэж байлаа. Зарим аймагт тасархай байсан. Тэр үед хоёр дахь шатны сонгуулийн талаар ямар гаргалгаа хийж байв, нууц биш бол?

-Хоёр дахь шатны сонгууль болох нь тодорхой болж ирсэн ч бид эцсийн үр дүнг харна гээд л сууцгааж байсан. Яагаад гэвэл иймэрхүү луйвар анх удаа болж байгаа юм биш шүү дээ. Ер нь УИХ-ын болоод Ерөнхийлөгчийн сонгууль болгоны дараа ийм зүйл болдог шүү дээ. Энэ удаад ч ялгаагүй. Гагцхүү МАН-ын хийсэн луйвар бүх хүний нүдэн дээр улаан цайм ил харагдсанд хэргийн учир оршино. Эл хууль бус үйлдлийг нь ард түмэн ойлгосон байх гэж бодож байна. 2012 оны УИХ-ын сонгуулиар С.Удвал сайд дээр яг ийм зүйл болсон юм. Аймгийн төв дээр нэгээр гараад ирсэн байсан. Дүн гарч, олонхийн санал авсан нь тодорхой болоод ирсэн чинь хэдэн сумын саналын дүн ирэхээ больсон. Гэтэл Засаг дарга нь саналын хайрцгаа аваад зугтсан, хар машинаа аваад зугтсан, цахилгаанаа тасалсан хэрэг гарсан. Иймэрхүү арга залиар тэд ялсан байхгүй юу. Шүүхдээд явахаар ялдаг л юм билээ. Яг үүнтэй адилхан. Монголын 21 аймагт сонгуулийн дүн гараад байдаг. Баян-Өлгийн 20 хэсгийн хорооны үр дүн гардаггүй. Ховдын Үеч сум бас таг. Удалгүй санал унших систем гацаад эхэлсэн. Үнэндээ бусад аймгийнх гацсан үед ч ирсээр байсан мөртөө Баян-Өлгийнх огт ирэхээ больчихож байгаа байхгүй юу. Тэгээд би бүх хүмүүстэй хэлсэн. Маш хурдан, яаралтай гар талоноо ав гэж. Харамсалтай нь тэд нар талоныг нь өгөөгүй. Тодруулж хэлбэл, 22:00 цагт бүх санал авах байрууд үйл ажиллагаагаа зогсоогоод хар машинаас талон авах ёстой юм. Өнөөдрийг хүртэл нэлээн олон газар машин гацсан гээд талоноо өгөхгүй байгаа. Тэгэхээр иймэрхүү зүйл нь өөрөө дээрээс зохион байгуулалттай гэдгийг илчлээд байгаа хэрэг. Магадгүй их мөнгө тараасан, эрх мэдлээр далайлгасан сонгууль болж байгаа нь эхнээсээ тодорхой болж эхэлсэн учраас сонгуулийн үр дүнг харж байя гэсэн байдлаар асуудалд хандсан. Хоёр нам ч ялгаагүй. Гэтэл дүн нь өөрчлөгдөөд ирсэн сүүлийн мөчид МАН ганц хоёр тойргийг барьж байгаад түүндээ зөрүү саналаа шингээсэн. Энэ бол Монгол Улсад хэрэгжиж чаддаг сонгуулийн бохир технологийн нэг л дээ. Харамсалтай нь үүнийг хэн хийдэг вэ гэхээр намууд биш, төрийн алба, сонгуулийн хороо нь хийдэг юм. Өөр боломж байхгүй. Тэр хар машин, программдаа ч байгаа юм биш. Угаасаа сонгуулийг зохион байгуулж байгаа сонгуулийн хэсэг, тойргийн хорооны хүмүүс л хийж байгаа. Харамсалтай байгаа биз. Монголын төрийн албан хаагчид төрийнхөө сонгуулийг ийн будилуулчхаад юу ч болоогүй юм шиг байгаа нь. Ийм л нөхцөл байдал үүсээд байна.

-Танаас асуух бас нэг зүйл бол нэр дэвшигчдийн дунд зохион байгуулсан халз мэтгэлцээн. Тоглоомын дүрэм эхнээсээ М.Энхболдын талд үйлчилсэн гэх яриа байгаа. Үүнийг анзаарсан С.Ганбаатар “Сэтгүүлчдийн тавьсан асуулт М.Энхболд бид хоёрт хөнгөн туслаа” хэмээсэн бус уу?

-Би шударга байх ёстой гэдэг үүднээс тайлбар хийе. Би тэнд нь байсан юм. Бас ний нуугүй хэлэхэд, учиргүй сэтгүүлчид илэрхий М.Энхболдод үйлчилсэн гэж бодохгүй байна. Мэтгэлцээн болохоос өмнө гурван намын төлөөлөл болон ажлын хэсгийнхэн бүх асуултыг шүүгээд, хамгийн олон давтагдсан эхний 20 асуултыг авъя гэж тохирсон байсан. Гэвч М.Энхболдод ирсэн 1000 асуултын 960 нь хувь хүний амьдрал, ар гэртэй нь холбоотой үлдсэн нь газрын наймаа гэсэн асуулт ирсэн Тиймээс урьд нь ярьж тохирсноороо эхний 20 асуултыг тавьсан хэрэг. Ямар 60 тэрбумаа 60 удаа асуултай нь биш. Тэгж хөөрхий амьтныг хэлмэгдүүлж болохгүй. Тэр бол үнэхээр тийм зүйл болсон. Х.Баттулга дээр найман төрлийн их олон асуулт ирсэн. Хүнд ч асуултууд байсан. С.Ганбаатарын тухайд 1000 асуултынх нь 950 нь сая воноо тайлбарлаач гэсэн байв. Тэгэхээр М.Энхболд, С.Ганбаатар хоёрын хувьд угаасаа асуух зүйл нь цөөхөн байсан гэж ойлгох хэрэгтэй. Магнай дарга ч байсан, МАН-ын ажлын хэсгийн дарга ч байсан. Бидний хувьд иргэдийн ирүүлсэн асуултад цензур тавиад яах юм гэсэн байр сууриас хандсан. Тийм л зүйл болсон. Бид хажууд нь байсан учраас хэвлэл мэдээллээр нөгөө намаа гүтгэж муулаад яах вэ. Үнэндээ М.Энхболд манай Ганбаатар хоёроос өөр асуух зүйл байхгүй л байхгүй юу. Энэ байдлаа МҮОНРТВ-ийнхэн ард түмэндээ ойлгуулж чадаагүйгээс ийм нөхцөл байдал үүссэн хэрэг. Мэдээж МҮОНРТВ-ийнхэн өөрсдөө асуултаа зохиосон бол арай ч тийм муухай асуулт тавихгүй байсан байлгүй. Одоо тийм байдалд орсноосоо болоод ичиж үхэх гэж байгаа биз. МАН-ын өөрсдийнх нь санаачилж зохион байгуулсан арга хэмжээ. Зарчим нь ч тийм байсан.

-Одоо нийгэм МАХН-ын яахыг нэн анхааралтай ажиглаж байгаа нь нууц биш. Та бүхэн ч тавагтай хоолоо бусдад сул тавиад өгөх бодолгүй байгаа биз. Шүүхэд хандах уу?

-Бид яах вэ, бүх хяналтын үйл ажиллагааг дуусгана. Сонгуулийн хэсэг, тойргийн хороод дээр нэлээд олон будилаан гарсан. Мөнгө тараасан нь баригдсан. Нотолгоо нь бий. Тэр бүх будилаануудыг бүх шатны шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлнэ гэж бодож байгаа. Болсон үйл явдал үнэхээр сонгогчдын саналд нөлөөлөхүйц байвал сонгууль өөрөө дахих ёстой. Жишээ нь МАН нь юм уу, АН нь юм уу мянгаас илүү олон хүнд мөнгө тараасан байвал тэр нь өөрөө гэмт хэрэг байхгүй юу. Яагаад гэвэл сонгогчид манай намд саналаа өгөх байсан ч юм билүү. Саналын тоо 1000-аар зөрөхөд л асуудал тодорхой болно. Иймэрхүү будилаантай зүйлийг шалгуулна гэж бодож байгаа. Дээрээс нь манай намын эсрэг зохион байгуулалттай муухай пи арыг хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан ард түмэнд цацсан. Яагаа вэ, өнөө гадны хүнтэй холбоотой 50 сая вонын асуудал. Үнэнийг хэлэхэд, энэ хэрэгт багийн найз нь оролцсон байдаг. Тодруулбал, багийн найз нь хандив өгөх нэрээр гадны хүн дагуулж орж ирээд бичлэг хийгээд гарсан байдаг. Ний нуугүй хэлэхэд, үүнийг сонгуулийн үеэр дэлгэхэд маш хүнд туссан. Тэр үед манай хүн ч бусдын захиалсан зүйл болоод өнгөрлөө гэж мэдээд хэрэлдэж, энэ тэр болж чадаагүй гэнэ лээ. Тэгээд бидэнд болсон үйл явдлын талаар ярьж, “Би хэрэлдэж, муудалцаж чадсангүй. Гэхдээ би найздаа итгэж байна. Та нар минь энэ асуудлыг зохицуулж өгөөч” гэсэн. Тэгээд ч нөгөө хоёр хүн тэр өдрөө онгоцонд суугаад нисчихсэн байдаг. 23-нд шүүх хуралтай гээд ирж байхад өнөө багийнх нь найз нь Монголд 23-нд ирж байх жишээтэй. Үүнийг бид шалгуулна. Учрыг нь олно гэж бодож байгаа. Энэ бол мянга байтугай 10, 20, 30, 40 мянган хүний саналд нөлөөлсөн утгагүй явдал. Гэх мэтчилэн ярих олон юм бий. Эрх барьж байгаа хүчнүүд эрх мэдлээ алдахгүйн төлөө хэт их улайрч байгаа. Эрх мэдэлд очихын тулд юу ч хийхээ буцахаас больж байгаа юм байна. Найз нөхдийг нь ашиглаж байна. Гадаадын хүмүүсийг ашиглаж байна. Шүүх цагдаа, хөрөнгө мөнгө ашиглаж байна. Ер нь байж болох бүх арга залийг зүйлийг хэрэглэж байна. Манай нам иймэрхүү үйл ажиллагаанд харьцангуй бэлтгэлтэй байсан учраас цаг тухайд нь арга хэмжээ авч, ямар ч байсан хууль зөрчилгүйгээр бүх асуудлаа цэгцлээд явж ирсэн.

-Сонгууль дахих нь тодорхой болж, тов нь ч тодорлоо. Магадгүй С.Ганбаатарт саналаа өгсөн сонгогчид одоо М.Энхболдод өгөхийг үгүйсгэхгүй. Эсвэл хэнд ч өгөхгүй гээд хоосон цаас уншуулж мэднэ. Ийм тохиолдолд улс төрийн хүчнүүд нэгдэн нийлдэг жамтай. МАХН ч үүнээс ангид оршихгүй нь лавтай. Харин хэнтэй гэдэг нь хэн бүхний сонирхол татах нь мэдээж?

-Манай намын нэг онцлог байдаг. Бид нэр дэвшүүлэхдээ ч хэлж байлаа. Нэг л зарчмыг барина гэж. Заавал намынхаа даргыг гээд байгаа юм биш. Монголын ард түмэн хэнийг хүсч хүлээж байна, түүнийг рейтингийг харж байгаад л Н.Энхбаяр даргын нэрийг дэвшүүлсэн. Харамсалтай нь СЕХ бүртгээгүй учраас дараагийн хувилбарыг сонгоход хүрсэн. Ард түмний хүсч байсан дараагийн хүн нь С.Ганбаатар болж таарсан. Тэгээд л дэвшүүлсэн. Улс төрийн том хүчний хувьд өөрсдийнхөө, фракц бүлэглэлийнхээ эрх ашиг гэхээс илүүтэй ард түмэнд хэн хэрэгтэй байгаа юм, тэд юуг хүсээд байгаа юм гэдгийг судалж байж нэр дэвшигчийг тодруулсан. Гишүүдээсээ ч асуусан. Аймаг орон нутгийнхаа мянгат, зуутынхаа хурлын саналыг үндэслэсэн. Албан ёсны хурлуудыг хийсэн. Эцсийн бүлэгт хэнийг дэмжих, дэмжихгүй гэдэг нь ард түмний эрхийн асуудал. Ямар ч шийдвэрийг гаргаж магадгүй. Харин миний хувьд ийм луйвар булхайтай сонгуулийг албажуулаад хүчин төгөлдөр болгохгүй гэсэн байр суурьтай байгаа. Ер нь сонгуулийн бүрмөсөн хүчингүй болтол явах болно гэж бодож байна.

-Тэгэхээр таныхаар гуравдагч шатны сонгуулийг зарлах ёстой байж таарах нь ээ. Тийм тохиолдолд улс төрийн намууд нэр дэвшигчийг шинээр тодруулах ёстой шүү дээ?

-Тийм хэмжээнд очтол нь бид тэмцэх болно. Чадах ч юм билээ. Яагаад гэвэл ирц хүрэхгүй байж болно. Ирсэн ирцдээ олонхийн санал авахгүй байх хэмжээнд байж болно. Аль ч хувилбараар. Гэхдээ энэ бол миний хувийн л бодол шүү. Намын хамт олон өөр шийдвэр гаргавал түүнийг нь дагахаас өөр арга байхгүй. Би хувьдаа юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл бидний өрсөлдөгчид ард түмний санаа сэтгэлд төдийлөн нийцээгүй.

Тиймээс гурав дахь шатны сонгууль болох нь тодорхой. Харин улс төрийн намууд сайн хүнийг олох ёстой. Бид ч тэр хүртэл нь явах болно. Төрөөс ч зардал их гарна. Намууд ч их зардал гаргана. Хамгийн чухал нь зөв хүнээ сонгож гаргаж ирж чадаж гэмээнэ ард түмэн хожно. Зөв хүн нь л хэрэгтэй байна. Тэгж чадвал тэрнээсээ хэд дахин илүү төсвийг бид хэмнэж чадна. Хэд дахин илүү мөнгийг буцаж оффшорчдоос татаж чадна. Хоёр нам угаасаа илүүдээ гарсан их мөнгөтэй юм билээ. Тэр бум тэр бумаар нь өөрт нь санал өгөхгүйг мэдсээр байж л мөнгө тараагаад байсан. Илүү дутуу их ч зардал гаргасан байх. Ер нь тэгээд мөнгөтэй нам хэд ч дахин сонгууль хийхээс айхгүй биз.

-Өөр асуучаасай гэж бодож байсан зүйл юу үлдэв?

-Би өмнө нь нэг ярилцлага дээр хэлсэн. Дэндүү увайгүй сонгуулийн сурталчилгаан дунд явж ирлээ, бид. Хууль зүйн сайд нь яриад байна. Үнэхээр тийм юм бол түүний хилийн чанадад хадгалсан мөнгийг Монголд авч ирэх ажлыг яагаад хийхгүй байгаа юм. Яагаад шүүхэд өгөхгүй байгаа юм. Цагдаад яагаад мэдэгдэхгүй байгаа юм бэ. С.Ганбаатар гэж хүнийг болохоор цагдаад өгөөд л баривчлах гэж оролдоод л. Хэдэн аймаг даган явж, хурал цуглааныг нь зогсоох гэж оролдоод л. Гэр орноор нь очиж, эхнэр хүүхдийг нь айлгаад яваад байдаг юм. Өдөр болгон шүүх дээр дууддаг.

Мөн АН бусдын гарал үүслээр их тоглолоо. Өнөөдөр Монголд амьдарч байгаа иргэний үнэмлэхтэй бүх хүүхэд Монгол Улсын иргэн. Тэгэхээр өнөөдөр бид иймэрхүү зүйлээс болж талцаж муудалцаж болохгүй. Үүний эсрэг сурталчилгаа яагаад хийж байгаа юм. Ийм байж яаж улсын Ерөнхийлөгч болох юм. Хэзээ нэг цагт Монголд орж ирсэн хүмүүсийг та нар Казакстан руугаа зайлцгаа гэж хөөх хэрэг үү. Үүнийг яагаад хууль хяналтынхан авч хэлэлцэхгүй байна вэ. Үүнийг авч хэлэлц. Нөгөө талаар М.Энхболд 60 тэрбумын бичлэгийн талаар цагдаагийн газарт очиж тайлбарлахгүй байгаа юм бэ. Яагаад зөвхөн пиарын аргаар тайлбарлаад байгаа юм бэ. Өөрөө яагаад шүүхэд очиж тайлбарлаж болохгүй гэж.

Цагдаа нар яагаад М.Энхболд гэдэг хүнийг дуудахгүй байгаа юм. Ингэж ялгавартай хандаж болох юм уу. Тэгэхээр хууль ёс ярьж байвал гурвууланд нь адилхан хандах ёстой. Дараа нь гурван саяулд нь шударга хандах ёстой. Тэгэхгүйгээр бид Монгол Улсад шударга ёс, хууль цааз ярихгүй. Хууль , цагдаагийн байгууллагын ажиллаж байгааг харвал эртний Ромын эзэнт гүрэн нуран унаж байх үеийнх шиг. Эсвэл дундад зууны үеийн Европ шиг язгууртнууд нь нэг хуультай, язгууртан бусууд нь нэг хуультай. Ийм хоёр анги үүсгэсэн гэдгийг өнөөдөр хууль цагдаагийн байгууллагынхан ард түмэнд үйлдлээрээ харуулаад байна.

Ч.ЧУЛУУНЦЭЦЭГ

ЭХ СУРВАЛЖ: ‘МОНГОЛЫН МЭДЭЭ’ СОНИН

 

"Болор дуран"-аар шалгав.

76 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

FROM USA 2017-06-29 116.114.240.163

МАХН ялсан гэж би боддог шүү тэмц 2

Зочин 2017-06-29 66.181.184.159

САНАЛ ӨГӨХГҮЙ СОНГОЛТ БАЙХГҮЙ ШД ЭНХБОЛД БАТТУЛГА ХОЕРЫГ ЯГ СОНГОЖ ХАРАГДААЧ ЖИНХЭН [Хориотой Үг]

Зочин 2017-06-29 66.181.184.159

[Хориотой Үг] ХЭЗЭЭЧ МАН АН -Д ӨГӨХ ЕС БАЙХГҮЙ МАЙ САЛААВЧ МАЙ МАЙ

ЦЭ 2017-06-29 66.181.184.159

ЗӨВ ШД ЗӨВ ЭНХБОЛД ЯААЖ АРД ТҮМЭНИЙ СОНГОЛТИЙГ ЛУЙВАРДЛАА АДИЛХАН БАЙ ЗӨВ ДЭМЖИНЭ МАНАЙ ГЭРИЙХЭН С ГАНБААТАР Т ӨГСӨН ШД ХЭЗЭЭЧ ЭНЭ [Хориотой Үг] [Хориотой Үг] Л БАЙДАГ ЮМ Б НА ЗӨВ ЗӨВӨӨ

МАХН-нхан МАН даа саналаа өг гэж уриалаачээ 2017-06-29 65.49.68.192

Нэг угшилтай 2 нам байж ганц Энхбаяраас болж ингэж хоёр талд гараад байх юм да МАХН чинь нэг хүнийг хувийн нам шиг л байх юма Тэртэй тэргүй ахмад гишүүд нийлье ээ гээд л гуйгаад бга биз дэ Одоо МАН-д саналаа өгөөд ирэх 4 жил хамтарч бялуугаа хувааж идэхээ бодмоор юм Завхарсан юма

Зочин 2017-06-29 202.70.44.238

Дараагийн сонгуульд Н Энхбаяр гарч ирэх гээд байгаа юм байна даа

Зочин 2017-06-29 202.131.243.162

Монгол хүмүүс Монголдоо байж хэнтэй байлдах гээд байгаа юм вэ Чиний дэмжээд байгаа жанхуу чинь Монгол хүн биш Худлаа гэвэл 1918 оны архивын баримтыг үз Эдийн засгийн ухааны доктор T Баярхүүгийн ярилцлагыг олж унш 1918 оны архивын баримтад жанхуугийн өвөөг яс үндэс “Төвд” хүн гэж бүртгэсэн байгаа Чаддаг юм бол үгүйсгэх баримтыг нь гаргаад ир Bi nam bus hun uneheer ard tumen janhuugiin bodit uneniig endees uzeed eruul l hun bol bodit oilgolt avah bolov uu gej bodoj bna Neg l surhii eh oronch nutag usaa geed bsan tursun nutagtaa ashigt maltmal olborloh buhel buten 10 litsenz ezemshij bna Chi muu uhsen baasnii Erunhiilugchid ner devshih ve 1-r angid suuj nomiig ni surahgui yum gehed nomhoniig ni sur huuli yosiig buren murduhiig nu surahgui yum gehed eh ornoosoo hulgai hiihgui baihiig ni sur Janhuu yag unendee mungu taraahgui ursulduh yum bol Bayanhongort bagiin dargad ch garch chadahgui

Зочин 2017-06-29 27.123.214.124

Яахав Энхболд сайн хүн биш Гэхдээ нөгөө 2 нь гамшиг учраас л энэ хүнийг сонгохоос өөр аргагүйд хүрч байгаа юм аа

ЗОЧИН 2017-06-29 103.229.120.193

ЕР НЬ ТЭГЭЭД ОДОО ЭНХБОЛДДОО ӨГӨӨД ДАРААГИЙН УЛС ОРНЫ ЭДИЙН ЗАСАГ МӨНГӨ ТӨСӨВ ЦАЛИН ТЭТГЭВЭР ӨВЛИЙН БЭЛТГЭЛЭЭ ЯРЬЯ

зочин 2017-06-29

энэ бүтэхгүй ээ бас уйлхай

Зочин 2017-06-29 76.16.107.225

eeee khuuurreeeeeee

Зочин 2017-06-29 66.181.184.59

Dash iin Byamabsuren ard tumnii hair huleeseer gevel yostoi Solior geh baina hamgiin uvaigui zunug gej olon hun boddog

Зочин 2017-06-29 43.242.243.251

Дон Жонку чинь спиртийг ус болгодог илбийн нууцыг мэддэг гэсэн үү

Eroolt 2017-06-29 108.213.66.135

Chonotoi niilsen Nokhoi evguidee gedeg shig Ganbaatar Enkhbayr 2 unendee aimaar ulsaa khezeech bodoogui Khumuus

Зочин 2017-06-29 43.242.243.251

Лим Сим Пау гэдэг чонотой нийлсэн Дон Жонку гэгч нохойг яах вэ

Bi 2017-06-29 108.213.66.135

Jenko bugdiig Mongoldoo uldeesen Ganbaatar Darkhand 6 -r Bair and bdag khuu bsan ter Khuukhed bkhiin khudalch khulgaich khuu bsan medekh khuukheduud ni bugd medne

Saruul 2017-06-29 108.213.66.135

Battulga iim teneg and tumend eronkhiilogch bolno geed guigeed kheregui dee Zugeer ene songuulaad orokhgui geed yvchikh asar teneg iig medlee mongolchuudiin khuduuniikhon burch teneg ulsiig chin bosood ogie ta nariig baylagiig Oort chin ogie geed bkhad Ganbaatar Yg unendee khonii aris numursun chono ikhel azgui ard tumen umaadaa mongoloor duuren Bayn gadaadiin khorongo oruulagch geed deeremchiidiin zarts boltsgoodoo ulsiig chin khairlakhguiee uls oron Battulgad ogvol deeshiileed delkhiid garna aigaad ta nariig deeshilene geedeegees aigaad baikhad ene deer Battulgaaa demjeed irekhgui zalkhuu Khumuust noeyn ikh dee

Зочин 2017-06-29 43.242.243.251

АН бол дээрэмчдийн мафи бүлэглэл

Saruul 2017-06-29 108.213.66.135

Battulga khezeech nam gekhgui gesen shiidee Battulga \n

Зочин 2017-06-29 43.242.243.251

Сонгуулийн эхний шатанд ялна гэж эртнээс тооцож төлөвлөсөн байсан МАН ба АН хоёрт хоёуланд нь том caлaaвч үмхүүлсэн Н Энхбаярын алдар бадраг

Зочин 2017-06-29 43.242.243.251

Цагаан хуудас цагаан давалгаа цагаан Цунами цагаан мөртэй сонголт

Зочин 2017-06-29 108.213.66.135

Tsagaan tsaas mongolchuudiig ukhek gesen ug Odoo khezeech Mongol khun garakhgui goy Manai etluuzuud bugd ukhaantai tsever tsustai khunuus molkhi taldaashiidee kkk

Зочин 2017-06-29 66.181.191.33

Гэхдээ Баттулга нь дээр ч юм уу

Зочин 2017-06-29 66.181.191.33

ЭНхболд ялна

Зочин 2017-06-29 66.181.191.33

Энхбаярыг дагаж далдганадаг хэдэн нөхдүүдийн нүд нь улаанаараа эргэлдэж байх суух газраа олохгүй байх шиг байна Ганбаатар буруу хүнтэйгээ нөхөрлөж өөрийнхөө сайн нэрийг ихэд гутаалаа Одоо өндийхөөсөө өнгөрсөн

Sainaa 2017-06-29 108.213.66.135

Ganbaatar khun bishiidee gadaad Daisanass dotood daisan iluu gedeg bkh shuu

Зочин 2017-06-29 66.181.191.33

Авилгалын загалмайлсан эцэг Энхбаяр Монголыг маань иим муухай болгосон хүн шүү дээ Муу бүхний үүр уурхай энэ хүнээс эхтэй Одоо дахин согууль хийлгээд өөрөө дэвших юмсан гэж сэрүүн зүүдэлж сууна

Зочин 2017-06-29 66.181.191.33

Ганбаатарыг хувь хүний хувьд гайүй залуу болов уу гэж бодож байсан чинь ичих ч үгүй хахууль аваад\nэргэж дэм болно гэж ярьж байгааг нь сонсоход төлөвших болоогүй хүн юм гэдгийг мэдлээ

МАНАН арилж нар мандана 2017-06-29 43.242.243.251

Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг

Зочин 2017-06-29 150.129.142.170

Нөгөөх уйланхай чинь уйлаад унлаа хуйрагнан шуугихад нэг барилдуулах юм сан

Зочин 2017-06-29 202.9.40.122

монголчууд сонголтоо хийж чаддаг ард түмэн биш сонгодог хүмүүс нь бөх уяач дуучин зах худалдааны эзэд яруу найрагчид худал яригч нар байдаг ярьдаг нь хятадыг муулах хулгай хийх зунжин морь уях бие биендээ садаа болох боон хавчих

Зөв 2017-06-29 202.9.40.129

Зөв

Зочин 2017-06-29 66.181.188.159

ЭЭЛЖИЛЖ ЭРХ БАРЬСАН ХОЁР НАМЫНХАН ӨӨРСДӨӨ ХАГАРТАЛ БАЯЖААД АРД ТҮМНИЙГ ХАХУУЛЬДАЖ ЭРХ МЭДЛЭЭ АВДГААРАА ГАРАХ ГЭСЭН БОЛОВЧ САЛААВЧ ҮМХЛЭЭДЭЭ

Зочин 2017-06-29 43.242.243.251

Тэглээ кккк

кадр 2017-06-29 103.26.193.156

Их удирдагч нөхөр М Энхболд даанч дээ С Ганбаатарын салхинд нь ганхаад харуулдаж унаж чухам шившиг боллоо Нөгөө 95 жилийн түүхт Намын маань дайчин замнал ийм л нөхрөөр удирдуулахын дайтай байна гэж үү Итгэл алдрав Их цэвэрлэгээ хэрэгтэйг Монгол түмэн анхааруулав

Зочин 2017-06-29 43.242.243.117

Vнэн эрдэнэжамьан шударга залуу ард тvмэн ч харсан шд санал огохгvй

Зочин 2017-06-29 43.242.243.117

нийт монголчууд дахин саналаа хоосон уншуулах естой Энэ ноход ард тумэний саналийг хучгуй болгож чадсан хулгаачид СЕХ энхболд ард тумэнээ доромжилсон бид хариу БАРИХ хэрэгтэй хоосон байхад болно Амжилт Хусье

Зочин 2017-06-29 43.242.243.117

Би санлаа с ганбаатар т огсон одоо хэнд ч огохгуй сонголтондоо унэнч МАХН шударга нам монгол улсын гурав дахь еронхийлогч н Энхбаяр ч Тор засагт нолоо номор болох хун Энэ хуний уед монгол Тор шударга Байсан их ор зээл тэгэлсэн хун одоо монгол д шударга Тор байхгуй баяр элбэгдорж энхболд монгол торийг самарсан [Хориотой Үг] ман Ан худлаа НАМУУД

Зочин 2017-06-29 43.242.243.251

Бүх нийтээрээ түрийвч нэгтэй 2 баян феодалыг биш цагаан хуудсыг сонгоцгооё Мөнгө өгвөл авчихаарай

ENKEE AH 2017-06-29 82.72.118.104

ENKEE AH GEJ NEG OMHIIGOO TAVIDAGGUI BAAS SHIG HOG BNAA

3 n 7 2017-06-29 82.72.118.104

7 onii 7 sariin 7 baasan HAR BAASAN\n

NEG SAIHAN UILCHIH 2017-06-29 82.72.118.104

NEG SAIHAN SETGELEE ONGOITOL HENGENETEL UILCHIH

Зочин 2017-06-29 182.160.5.28

Монголчууд дордохын 7 гэдэг Энэ 7 оны 7 сарын 7 -ны өдөр болох сонгуулийг ард нийтээрээ эсэргүүцэж очихгүй байж сонгуулийг хүчингүй болгох хэрэгтэй Ингэж МАНАН - гийн луйварчдад хатуу сануулга өгөх ёстой Ийм алтан боломж дахин олдохгүй

Зочин 2017-06-29 202.9.40.86

Ээ чи сонгууль хүчингүй болгож чадах уу харж л байя

Зочин 2017-06-29 43.242.243.251

Амархан шүү дээ

Амар 2017-06-29 202.179.27.153

Ээ Жа минь ээ Өнгөрсөн борооны хойноос цув нөмөрч байхаар өлгийн саналыг хурдан шалгачихаад өнөө Энхбаяртаа хариуцлага тооцсон чинь дээр байх аа

Зочин 2017-06-29 43.242.243.251

Мао дарга Энхболдтойгоо л хариуцлага тооц

Goo saihanch 2017-06-29

Erdenejamiyanaa BID SANALAA MAXN-D UGUUGUI SHUU GANBAATARIIN BATAGTAI NUUREND UGSUN

Зочин 2017-06-29 59.153.87.34

баттулга яагаад байна эрдэнэжамъян гуай энхбаяр тэгж дүвчигнэж байгааг чи дамжуулж байна уу баттулга МАНАН гийн хүн бишийг та нар сайн мэднэ монголын талаар өөрийн гэсэн зөв хөтөлбөртэй арай дөмөг ар далтай нэр дэвшигч гэдгийг ё сонгогчид тодруулчихаад байхад хоосон тэвшин дээр яваа төмрийн [Хориотой Үг] шиг битгий хоосон тачигнаж байгаач

Зочин 2017-06-29 43.242.243.251

Лим овогт танкчин Дон Жонку чинь Мао овогт газарчин Энхболдтой түрийвч нэгтэй түншүүд гэсэн үү

bi 2017-06-29 67.190.69.110

chi shar hadnii hun yumaa daa

Зочин 2017-06-29 203.91.115.37

Торгуулын ганц сая төг төлж чадахгүй арчаагүй [Хориотой Үг] улс орны бодлого ярьдаг хөгийн нийгэм новшийн нам юмаа

Зочин 2017-06-29 43.242.243.251

Чи ямар баян хувалз вэ

Зочин 2017-06-29 202.131.243.162

Ганбаатар сайндаа 30 хувийн санал аваагүй шүү Ард түмэн МАНАН л биш бол халзан хонь байсан ч яахав гэдгээр хандсан Нөгөөтэйгүүр энэ хар машинаар хийгдэж байгаа сонгууль бол их бага хэмжээгээр луйвар орж байгаа нь байнга нотлогдсоор байна Ганц МАН энэ сонгуулийг хакердаж луйвардаагүй ээ АН хамгийн их санал хулгайлж луйвардсан Төвд кармааны [Хориотой Үг] жанхуу баттулга 50 000 төгрөгийг 200 000 хүнд тарааж гарч ирлээ Нийтдээ 10 тэрбум орчим төгрөг тараасан яг илэрч баригдсан нь л 1 тэрбум төгрөг байгаа юм шүү дээ Мөн дээрээс нь жанхуу сонгуулийн хар машиныг Оросоос авчирсан 10 хакераар дамжуулж хакердсан баримт удахгүй ил болох болно Одоо ард түмэнд ямар гарц байна вэ гэвэл үндсэндээ 3 гарц л байна Энэ дотроос хамгийн боломжтой гарц бол 1-рт сонгуулийг бойкотлож хэн ч саналаа өгөхгүй байх 2-рт [Хориотой Үг] сууж байх ёстой энэ 2 хулгайчийг хэнийг нь ч 50 хувиаас дээш дэмжихгүй байх Манай зарим хүмүүс буруу тооцоолоод байх юм Баттулгыг биш харин ч Энхболдыг арай жоохон түлхүү дэмжиж байж энэ 2-ын саналын яг адил болж тоо тэнцэнэ Яагаад вэ гэвэл дараагийн санал хураалтад баттулга саяын хаяснаас илүү их хэмжээний буюу 20-с 50 тэрбум төгрөг хаях болно дээрээс нь их бага хэмжээгээр сонгуулийн автомат машиныг хакердах ажиллагаа мөн адил их бага хэмжээгээр явагдах болно 3-р гарц бол саналаа өгч буй хүн бүр цагаан хуудас өгөх Ингэж байж ард түмэн дараагийн арай боломжийн нэр дэвшигчийг сонгох эрх эдлэх болно оо Дэмжиж байгаа хүн байвал share хий

Зочин 2017-06-29 202.21.106.129

Эрдэнэжамъян гайгүй хуульч Энхбаярт дэндүү хайртай юм шиг ард түмэн зөвхөн хувь хүн Ганбаатарт саналаа өгсөн гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй

зочин 2017-06-29 59.153.114.16

Дахин санал хураалтаар хуульд заасан тэр хувьд нь яагаад ч хүрэхгүйдээ наадмаар санал өгч явах гэж юу байхав наадмаас хойш дахин сонгуул болох үед өнөөх Энхбаярын чинь ялтайд тооцогдох хугацаа дэмий нэг юм дууссан байх нь тэгээд өөрөө нэр дэвшсэн тохиолдолд харин ч ногоон гэрлээр гаранадаа ийм л юм харагдаад байнадаа

Zangi 2017-06-29 49.0.152.66

Za ene bas yu ve zailj haragdda

Зочин 2017-06-29 43.242.243.251

Ай дааяа оо мантуугаа идсэн үү

Зочин 2017-06-29 103.26.193.156

МАН М ЭНХБОЛДЫГ ЮУ ЮУ ГЭЖ МАГТАН ДУУЛЖ БАЙЛАА БАРАГ Л ЕРӨНХИЙЛӨГЧИД ЦААНААСАА ЗАЯАГДСАН НАСААРАА ТӨРД ЗҮТГЭЖ ХОСГҮЙ ТУРШЛАГА ХУРИМТЛУУЛСАН ГЭЖ ИРЭЭД Л ГЭТЭЛ ЯАСАН БАЙВ ХАМРААРАА ХАР ШОРОО ХАТГАЖ УНААД ТОЖИЙЧИХОО АЛДЛАА МОНГОЛЧУУДАД НҮҮРГҮЙ БОЛЖ ЯМАР Х БАТТУЛГЫГ ГАРГАЛТАЙ НЬ БИШ ЦАГААН ХУУДСАА СОНГООД Л ШИЙДЭЭ ХАРНА АА ЯДАЖ НЯМДОРЖ АМАРЖАРГАЛ ЭНХБАЯР ГУРАВ ӨРСӨЛДВӨЛ Ч ЯАХАВ ГЭХСЭН ТЭГВЭЛ СЭТГЭЛ АМАР САНАЛАА ӨГЧИХГҮЙ ЮУ

зочин 2017-06-29 66.181.177.124

Одоо нэмэргүйдээ цаадуул чинь системийг гацаах хооронд мэдээгээ өгч амжаагүй хэсгийн хороодын үлдсэн хуудаснаас аваад лЭнхболдоо бөглоод л уншуулсан байгаа шалгаад юу ч гарахгүй ганц баянөлгий ч биш

Зочин 2017-06-29 202.70.46.216

Энэ нэг тийм хөөрхөн эзэндээ үнэнч хав шиг харагдаад байдаг юм 1 МАХНд хүмүүс санал өгөөгүй Хувь хүн буюу Ганбаатарт өгсөн 2 Хэдийгээр мэхэлж бичлэг хийж гадаад хүнээр хандив өгүүлсэн ч гэсэн Ганбаатар түүнийг нь авсан Хэн өгсөн нь чухал биш Ганбаатар авсанаараа буруутаж байгаа Ерөнхийлөгч болдог янз бүрийн хүн олон юм гуйж ашгилах гэж оролдох үед сайхан мушийж суугаад аваад барьцаанд ороод тэдэнд ашигтай шийдвэр гаргаад суух уу Үүгээрээ Ганбаа болоогүй хий нь гараагүй төлөвшөөгүй эд хөрөнгөнд сөхөрнөө гэдгээ харуулсан Тодорхой хийсэн юм байхгүй хүмүүст таалагдах юм ярьж явдаг учраас бараан түүх байхгүй нь хүмүүс таалагдсан Болоогүй түүхий байна Алдаж оноод ядаж УИХ 2 сонгогдож ажил хийж үзчээд нам дотроосоо өрсөлдөөд лидер гэдгээ батлаад Баттулга шиг гараад ир Дараа нь ерөнхийлөгч энэ тэр гэж ярь Энхбаярын тактик бол хувь хүргэхгүй санал хувааж сонгууль дахиулж өөрөө дэвших л биз дээ

Зочин 2017-06-29 43.242.243.251

Мөнгө тарааж л гарч ирээ биз дээ

зочин 2017-06-29 183.81.169.59

"өдрийн сонин" " өнөөдөр" сонинд гадаадын хөрөнгийн бирж дээр байгаа монголын хувьцааны үнэ унасан талаар нийтэлжээ Учир нь АН -аас нэр дэвшигч х Баттулга өрсөлдөгчөөсөө илүү санал авсан нь ингэж сөргөөр нөлөөлжээ сонгуулийн урьдчилсан дүн монголын эдийн засагт ингэж нөлөөлж байгаа юм чинь хэрэв Х Баттулга ерөнхийлөгч болбол юу болох бол сонгогчид оо гадны хөрөнгө оруулагчид Баттулгаас ихээхэн болгоомжилж байна шүү гэтэл бид түүнийг дэмжиж байдаг

Зочин 2017-06-29 49.0.135.171

ОФФШОР аюул тарина

Зочин 2017-06-29 202.70.46.216

Эрх баригч луйварчидтай нийлж хууль батлуулж Монгол газар баялагын ухаж ашиг олж байж гадаад банкаар мөнгө гүйлггээ хийж дээрэлхэж байгаа нөхдүүд эзэнтэй юм байна аав нь ирлээ гээд айж байхгүй юу Гэрт нь орчоод хоолын дураараа хийж идээд том хүүд нь аяга хоол өгчөөд дүү нарт нь угаадас өгөөд байсан гараад Аав нь одоо хүүхдүүдээ ажилд сургаад том хүүдээ суран бүсний амт үзүүлнэ биз

Луйвардсан нь тодорхой 2017-06-29 202.70.46.224

Төрийн эрх барьж байгаа намын дарга парламентын спекир нь бараг л гудамжнаас нэр дэвшсэн хүнд 11000 саналаар ялагдаж яваад ганц аймгийн хэдхэн хэсгийн хорооны саналаар цойлоод түрүүлээд гарч ирнэ гэдэг хэн ч харсан луйвар гэдэг нь илэрхий

Зочин 2017-06-29 180.149.93.14

Ene odoo hen be Joom chini

Зочин 2017-06-29 43.242.243.251

Чи хэн гээч хувалз вэ

сонгогч 2017-06-29

ялагдсан нь ялагдпаа хүлээдэг улстөрийн соёлд бүх намууд суралцаачээ ингэж хэрүүл олон жил хийсээр байгаад хөгжлөөс хэрүүл хэтрээд байна Ганбаатар намаа буруу сонгосон нөгөө 2 намын аль нэгнээс нь нэр дэвшсэн бол бас өөр дүн харагдах байсан боловуу сонгогчид намаа хүнээ давхар харж саналаа өгдөг болоод байгааш дээ

Зочин 2017-06-29 43.242.243.251

МАН бол ардын нам биш МБН баячуудын нам

Зочин 2017-06-29 66.181.160.67

Төрд олон жил зүтгэсэн Энхболд гудмжны тэмцэгч Ганбаатараас илүү гарах юм алга юм байна шүү дээ МАН-г ийм хүн удирдаад ч нэг их амжилтанд хүрэхгүй л байх даа Намын зүтгэлтнүүд нь энэ хүнийг тахиж шүтдэг болохоороо дахин дахин даргаараа сонгоод байх юм Ингээд байвал намын нэр хүнд ч ахихгүй дээ

Ichig ichig 2017-06-29 27.123.214.113

Eooooo Bas Ganbaatarig Dalaitserentei adiltgachihjee Ganbaatart oron nutagiin mal shigee malnuud l ugsun bh shuu Hen Ganbaatarig heregtei yum hiine gej medreed bnaa Hudalaa yarin handiv nereer avilgal avna 50 saya won avaad erunhiilugch bolchihson bol daraa ni

Зочин 2017-06-29 202.21.124.17

No2 Baasankhuu boloh geed baigaa zaluudaa

Amar 2017-06-29 202.179.24.165

Худалч бас авилгалч гудамжнаас гаргачихаад эцэст нь худал хардаж байхаар эхлээд хожигдож сур Яасан ийсний чинь монголыг авч явах том нам бэ Хий горьдохоо боль Тэгвэл өөрсөд чинь өлзийтэй

Зочин 2017-06-29 43.242.243.251

Мао дарга Энхболд дэлбэртлээ уурлаж Болдсайханы нүүр лүү халуун мантуу шидэж гэдэс рүү нь мөргөсөн гэсэн Үнэн үү

Зочин 2017-06-29 43.242.243.251

Зөв шүү Дэмжиж байна