Даляньд хоёр тэрбум ам.долларын гэрээ хийжээ

Хуучирсан мэдээ: 2017.06.29-нд нийтлэгдсэн

Даляньд хоёр тэрбум ам.долларын гэрээ хийжээ

Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон 100 гаруй тамирчны “Лондон 2012” олимпийн наадамд оролцох эрхийг түдгэлзүүлсэн талаар “Ассошиэтэд пресс” агентлаг мэдээлсэн байна.

БНХАУ-ын Ляонин мужийн Далянь хотноо болдог Эдийн засгийн форум амжилттай өндөрлөлөө. Зуны Давос хэмээн нэрлэгддэг энэ арга хэмжээний үеэр нийтдээ 25 том төсөлд гарын үсэг зуржээ. Үүнийг мөнгөн дүнгээр илэрхийлбэл, 2.16 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт бүхий 17 төсөл, 14.2 тэрбум юанийн дотоодын хөрөнгө оруулалт бүхий найман төсөл байсан хэмээн Хятадын Олон улсын радио мэдээллээ.

Гарын үсэг зурсан төслүүд нь сэргээгдэх эрчим хүч, газрын тос, химийн аж үйлдвэр, авто машины эд анги үйлдвэрлэл, мэдээллийн технологи, эрүүл мэндийн эмчилгээ, банк санхүү, аялал жуулчлал, бизнес, худалдаа гээд өргөн салбарыг хамарчээ. Гадаадын хөрөнгө оруулагчид нь Япон, БНСУ, Нидерланд, Франц, АНУ, Канад, Бразил зэрэг 12 улс орон, мөн бүс нутгийн компаниуд байна.

Зуны Давосыг 2007 оноос Далянь хотод зохион байгуулж байгаа юм.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж