Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр өнөөдөр ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн тэргүүн захирал Др. Петер Виттерауф тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд дэд сайд Ханнс-Зайделийн сан нь 1995 оноос эхлэн Монгол Улсын хууль эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох, тэр дундаа эрүүгийн, захиргааны эрх зүйн хөгжилд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэв.
Уулзалтаар талууд Монгол Улсын эрх зүйн шинэтгэлийн өнөөгийн байдал, ХЗДХЯ болон Ханнс-Зайделийн сан хоорондын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хандлага, дараа дараагийн хамтын ажиллагаанд харилцан тохирсон хуулийн төслүүдийг боловсруулах, шаардлагатай судалгаа хийхэд Ханнс-Зайделийн сангийн оролцоо, дэмжлэгийн талаар санал солилцлоо.
Эх сурвалж.: ХЗДХЯ