30 жилийн дараа Sony дахин пянз үйлдвэрлэнэ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

30 жилийн дараа Sony дахин пянз үйлдвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2017.06.29-нд нийтлэгдсэн

30 жилийн дараа Sony дахин пянз үйлдвэрлэнэ

30 жил завсарласны эцэст Японы Sony корпорац дахин пянз үйлдвэрлэхээр боллоо.

Киодо агентлагийн мэдээлснээр Токио дахь төв салбартаа пянзны үйлдвэрлэлийн шугамыг шинээр суурилуулан өөрчилсөн бөгөөд энэ жилдээ үйлдвэрлэлээ эхлэх ажээ.

Сүүлийн арван жилд пянзны эрэлт зах зээлд нэмэгдсэн учраас тус корпорац ийнхүү үйлдвэрлэлээ сэргээх шийдвэр гаргажээ. Статистик тоо баримтаар 2010 онд Японд 105 мянган ширхэг пянз үйлдвэрлэж байсан бол өнгөрсөн 2016 онд энэ тоо 800 мянга болж өсчээ.

Sony корпорац нь 1989 он хүртэл пянз үйлдвэрлэж байгаад хөгжим, дуу бичлэгийн студиуд CD диск ашиглах болсноор үйлдвэрлэлээ зогсоосон юм. Sony пянзны үйлдвэрлэлээ зогсоосноос хойш Японд ганцхан Toyokasei Co компани өнөөг хүртэл пянз үйлдвэрлэж байсан юм.

А.ТУЛГА

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс