125 сум цахилгаангүй хэвээр байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

125 сум цахилгаангүй хэвээр байна

Хуучирсан мэдээ: 2017.06.29-нд нийтлэгдсэн

125 сум цахилгаангүй хэвээр байна

Одоогийн байдлаар УИХ-ын хуралдаан зохион байгуулагчдад гишүүд тангараг өргөнө гэсэн мэдээлэл ирээгүй байгаа юм байна.

Айл, өрхийн хашаа, гэрийг сэргээн босгожээ

Өчигдөр орой орсон хүчтэй аадар бороо, салхины улмаас Орхон аймагт 26 айлын гэр, дээвэр, 20 гаруй хашаа нурж, нэг айл усанд автаж, 400 гаруй бог мал хорогдож баруун аймгуудыг цахилгаанаар хангадаг 13 тулгуур багана нурлаа. Хүчтэй аадар бороо, мөндөр Эрдэнэ багийн баруун хэсэг болон “Оросын булаг” орчимд их хэмжээгээр орсон тул тухайн газар байгалийн гамшигт ихэд өртсөн юм. Өчигдөр өдөр Баян-Өндөр суманд 29, Жаргалант суманд 31 хэмийн халуун байсан бөгөөд орой бороо орох үед салхи 13 м/с хүртэл ширүүсч, мөндөр орсон байна.

Аймгийн Онцгой байдлын газар 6 сарын 28-ны 22 цаг 21 минутад “Оросын булаг орчим аадар борооны улмаас машинтайгаа замын хажуу руу орчихлоо” гэсэн анхны дуудлагын дагуу очиж ажиллажээ. Мөн хоёр хүүхэдтэйгээ машинаар зорчиж байсан эмэгтэйд яаралтай тусалж аюулгүй болгожээ. Тухайн шөнө ОБГ-ын 4 машин 21 албан хаагч ажилласан байна. Өглөө үүрээр аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргалаар ахлуулсан баг Эрдэнэ багт очиж яаралтай арга хэмжээ авч эхэлсэн байна.

БАРУУН ТАВАН АЙМГИЙГ ЦАХИЛГААНААР ХАНГАХ АЖЛЫГ ЭРЧИМТЭЙ ХИЙЖ БАЙНА

Эдгээр нөхцөл байдалтай танилцсаны дараа аймгийн Засаг дарга Д.Батлут “Аймгийн онцгой комисс”-ыг яаралтай хуралдуулж, хохирлын хэмжээг нэг бүрчлэн гаргах, сэргээн босгох ажлыг ОБГ, 186 зэрэг хүчний байгууллагад үүрэг болголоо. Мөн гүүрэн гарц хийх болон 13 баганыг сэргээн засварлахад шаардлагатай бүхий л тоног төхөөрөмжийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК гаргахыг үүрэг болгосон юм. Түүнчлэн баруун таван аймаг цахилгаангүй байгаа тул сэргээн босгох ажлыг яаралтай хийж гүйцэтгэхийг “Аймгийн онцгой комисс”-ын гишүүдэд анхаарууллаа.

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ЯАРАЛТАЙ ХУРАЛДЛАА

Одоогийн байдлаар ОБГ-ын 50, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн 50, Цэргийн дүйцүүлэх цэргийн 20 албан хаагч гамшигт өртсөн айл өрхийн хашаа, гэрийг босгох, “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Эрдэнэт-Ус ДТС”, “Эрдэнэт Булганы ЦТС” зэрэг компаниуд баруун аймгуудыг цахилгаанаар хангадаг 110 кВт өндөр хүчдэлийн 13 баганыг сэргээн засварлахаар ажиллаж байна. Мөн Жаргалант суманд найман айлын гэр нурж олон мал хорогджээ. Өдөр 12 цагийн үед Аймгийн Засаг дарга Д.Батлут Эрдэнэ багийн нөхцөл байдалтай танилцсаны дараа “Аймгийн Онцгой комисс”-ыг яаралтай хуралдуулж малын сэг зэмийг дарж устгах, тухайн газрыг ариутгах ажлыг МХГ, Баян-Өндөр суманд үүрэг болголоо. Мөн Цагдаагийн газрыг эргүүл, хамгаалалтаа эрчимжүүлэхийг үүрэг болгосон юм.

АЖЛЫН ХЭСЭГ БУЛГАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Нийт нутгаар өчигдөр орой хүчтэй салхилж, Архангай, Булган аймгийн нутаг дэвсгэрт хүчтэй салхи шуурч, мөндөр орсны улмаас Эрдэнэт – Булганы 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд томоохон хэмжээний гэмтэл гарсан талаар бид мэдээлсэн. Нийслэлийн хэмжээнд харьцангуй бага хохиролтой өнгөрчээ. Гэр хорооллын зарим айлын хашаа нурж, дээвэр ханзарсан байна. Тэгвэл байгалийн онц аюултай үзэгдлийн улмаас 56.4 км-ийн урттай шугамд 14 төмөр бетон тулгуур хугарч унан, Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Завхан аймгийн 125 сум одоогийн байдлаар тог цахилгаангүй байна.

Шугамын гэмтлийг яаралтай засварлах, хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчинд холбохоор Эрчим хүчний сайд П.Ганхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Булган аймагт, гэмтэл гарсан газар нь дээр ажиллаж байгаа юм байна. Эрчим хүчний сайдын тушаалаар ‘Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн хэмжээнд онцгой нөхцөл байдлын үед ажиллах бэлэн байдал зарлаж, шөнийн 02:00 цагт Хангайн бүсийн салбар, Хархориноос 10 хүний бүрэлдэхүүнтэй бригад, 02:30 цагт Багануур Зүүн өмнөд салбараас 7 хүний бүрэлдэхүүнтэй бригад, Улаанбаатар салбараас 13 хүний бүрэлдэхүүнтэй бригад үүрийн 05.34 цагт гарч, гэмтлийг засварлахаар ажиллаж байна.

Шугамын гэмтлийг засварлахын зэрэгцээ Завхан, Говь-Алтай аймгийн хэрэглэгчдийг усны эрчим хүч буюу сэргээгдэх эрчим хүчээр хангаж байгаа бөгөөд Тайширын усан цахилгаан станц хоёр турбины горимоор 6 МВт, Богдын голын усан цахилгаан станц 1 МВт –ын ачаалалтай ажиллаж байна. Энэ талаарх мэдээллийг бид цаг алдалгүй хүргэх болно.


12:47 цаг

Сумдын ШТС-ууд ажиллах боломжгүй болжээ

-ОРОН НУТАГ РУУ ЗОРЧИЖ БУЙ ЖОЛООЧ НАРЫН АНХААРАЛД-

Архангай, Булган аймгуудын нутаг дэвсгэрт өчигдөр /2017.06.28/ хүчтэй салхи шуурч, мөндөр орсны улмаас Эрдэнэт-Булганы чиглэлийн 110 КВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарсан. Үүний улмаас Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Завхан аймгуудын 125 сум одоогийн байдлаар тог цахилгаангүй хэвээр байна.

Мөн цахилгаан тасарсантай холбоотойгоор дээрх аймгуудын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шатахуун түгээх станцууд ажиллахгүй байгаа тул жолооч нар онцын шаардлагагүй бол дээрх аймгууд руу зорчихгүй байх, зөрчсөн тохиолдолд түлш, шатахууныг нөөцөлж, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар ханган хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Б.ЭНХ


11:06 цаг

Зургаан аймгийн 125 сум цахилгаангүй болжээ

Архангай, Булган аймаг нутаг дэвсгэрт өчигдөр /2017.06.28/ хүчтэй салхи шуурч, мөндөр орсны улмаас Эрдэнэт – Булганы 110 КВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд аваарь гарлаа. Нийт 56.4 км-ийн урттай шугамд 14 төмөр бетон тулгуур хугарч унасан бөгөөд зургаан аймгийн 125 сум одоогийн байдлаар тог цахилгаангүй байна. “ЦДҮС” ТӨХК-ийн “Эрдэнэт” дэд станцад 2017.06.28-ны 21:57 цагт гарсан гэмтлийн улмаас Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Завхан аймагт тог цахилгаан тасраад байгаа юм. Эрчим хүчний сайдын тушаалаар ‘ЦДҮС” ТӨХК-ийн хэмжээнд онцгой нөхцөл байдлын үед ажиллах бэлэн байдлыг зарласан. Энэ хүрээнд шөнийн 02:00 цагт Хангайн бүсийн салбар, Хархориноос 10 хүний бүрэлдэхүүнтэй 1 фургон, 1 вышкатай бригад, 02:30 цагт Багануур ЗӨБ салбараас 7 хүний бүрэлдэхүүнтэй 1 фургон машинтай бригад гэмтэлийг арилгахаар гарсан байна. Улаанбаатар салбараас 13 хүний бүрэлдэхүүнтэй 1 маяти кран, 1 25 тоннын Хово кран, 1 КАТ / газар ухагч машин / 5ш төмөр бетонон тулгуур ачиж 05.34 цагт гарчээ. Одоогийн байдлаар Тайширын УЦС, Богдын УЦС нь Завхан, Говь-Алтай аймгийн хэрэглэгчдийг усны эрчим хүч буюу сэргээгдэх эрчим хүчээр хангаж байна. Тайширын УЦС хоёр турбины горимоор 6 МВт, Богдын голын УЦС 1 МВт –ын ачаалалтай зэрэгцээ ажиллаж байна. Байгалийн онц аюулт үзэгдлийн улмаас үүссэн аваарийг арилгах яаралтай арга хэмжээний хүрээнд Эрчим хүчний сайд П.Ганхүүгээр ахлуулсан ажлын баг газар дээр нь ажиллаж байна.

Л.ХАЛИУ

"Болор дуран"-аар шалгав.

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-29 202.9.43.107

зурагнуудыг нь харахад шүдэнзний мод шиг л хугарч нугарсан харагдах юм ийм чанар муутай баганууд уу эсвэл тийм айхтар ер бусын хүчтэй салхилав уу

Уншигч 2017-06-29 103.26.194.49

Өө хөөрхий Хэзээ байтлаа өндөр хүчдэлийн шугам ийм амархан махийгаад хугараад явчихдаг байлаа Жинхэнэ хулихны чанаргүй эдээр хийжээ Хайран мөнгө [Хориотой Үг] нөхдүүдээр өөрсдөөр нь засуулждээ

ЗочиЛ 2017-06-29 66.181.180.23

Сүүлийн 20 жилд 10 гаруй дарга сольсон тэдний ихэнх нь мэргэжлийн бус ашиглалтын туршлагагүй нүүдлийн шувууд байсантай холбоотой нэгэн илрэл Намдаа мөнгө хандивлан томилогддог дарга нарын алсын хараагүй бодлогын балаг гарч бна 2001 онд намдаа хамгийн их мөнгө хандивласан Налайхын уурын зуухны нэгэн инженерийг монголын эрчим хүчний тэргүүнээр томилсноороо энэ мөнгөний томилгоо эрчим хүчний салбарт нэвтэрсэн түүхтэй Эцэст нь эрчим хүчний байгууллагад мэргэжил чадвараа зориулсан алтан гарт ажилчид инженерүүд зовч зүдэрч улс хохирч бна шүү дээ Үүнийг таслан зогсоох шударга удирдлага хэзээ гарах бол

ЗОЧИН 2017-06-29 66.181.160.38

ТЕНДЕРИЙН ЛУЙВАР ХУЙВАЛДААН ШАХАА ХЭЭЛ ХАХУУЛИЙН ҮР ДҮН ГАРЧ БАЙНА СТАНДАРТ БАРЬЖ БАЙГАА ЮУ АЛЬ ХЯМДААР НЬ ХИЙЛГЭВЭЛ ИЙМ Л ҮР ДҮН ГАРНА

said 2017-06-29 27.123.214.106

80d onii shugam bishee hulaan

said 2017-06-29 27.123.214.106

80d onii shugam bishee hulaan

enjineer 2017-06-29 27.123.214.106

yostoi yu gehev de avilgajsan tusoliin ur dun shuu de ene baitugai salhi dorgiond bh uchirtai yumsan

Hulan 2017-06-29 202.70.44.46

Ийм хүнд нөхцөлд ажиллаж байхад ядаж сэтгэлээр дэм болоосой Байгалийн гамшгийг яалтай билээ Энэ чинь аль 1980 оны шугам гэсэн Улс төржүүлж нураалаа гэхвийдээ

иргэн 2017-06-29 66.181.188.132

шугам сүлжээ барилга байгууламж барихад тавигдах чанарын шаардлагыг өндөржүүлэхгүй бол ийм осол олон гарна шүү гэдгийг дээр дооргүй л анхаарах нь чухал байна Гаднаас нь харахад байшин шон харагдаж байвал болж байна гэдэг байдлаасаа хурдан гарахгҮЙ бол гамшиг маш их болох нөхцөл байдал бий болсон шүү Иргэн бидэнд ерөнхийлөгч хэн болох вэ гэдгээс илүү чухал байна даа

Зочин 2017-06-29 103.26.193.156

13 М СЕК САЛХИНД УНАЧИХДАГ ШОНГ ХЭН БОСГОДОГ БАЙНА АА ЗАРИМ НЬ ХЯТЭД ХУЛДААСНЫ КАРТОНОН ГОЛ ШИГ ЮМ ХАРАГДААД БАЙХ ЮМ

zochin 2017-06-29 66.181.182.162

mash muu tavisan bn shongoo

Зочин 2017-06-29 115.187.89.80

Ddd

Зочин 2017-06-29 49.0.212.97

Хөгжилтэй орнууд шугамын үзлэгийг агаараас лазераар хийдэг Манайд явж доороос нь хардаг нүдээрээ

иргэн 2017-06-29

аймаар юмаа хүн [Хориотой Үг] амьтан өртсөн бол яанаа байгалийн онц аюултай үзэгдэл хэнийг ч ялгахгүй дайрна тэгэхээр бүгд анхаарал болгоомжтой бэлэн байдалд байж урьдчилан сэргийлэх арга хэмжээг авдаг шалгадаг хянадаг хариуцлагаи тооцдог байх нь их чухал байнаа улс төрийн хэрүүлийн хажуугаар ядарсан эдийн засагт бас үргүй зардал гараад ямар сайн байхав дээ

зочин 2017-06-29 202.179.27.191

барилгын болон материалын санарын асуудал бас байгаа бололтой харагдах юм \n

Зочин 2017-06-29 202.70.44.46

Энэ шугамыг аль соц нийгмийн үед барьсан шугам шүү дээ

Bayaraa 2017-06-29 103.229.178.2

Xurdhan zasaarai amjilt\n

Зочин 2017-06-29 202.131.225.157

POOOOOOOOOH YAAJ SHUURHAARAA UNATAL SHUURAV

Зочин 2017-06-29 202.21.124.17

аймаар унажээ