А.Гансүхийн шүүх хурал үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2017.06.29-нд нийтлэгдсэн

А.Гансүхийн шүүх хурал үргэлжилж байна

МҮЭХолбоо, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Германы олон улсын хамтын ажиллагааны “Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн баг хамтран сургалт зохион байгуулжээ.

Зам тээврийн сайд асан А.Гансүхэд холбогдох шүүх хурал Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 11.00 цагийн үед эхэлсэн. Шүүх хурал үргэлжилж байна.

Зам тээврийн сайд асан А.Гансүхийг “Ухаа худаг-Гашуун сухайт” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцад албан тушаалаа урвуулан улсад хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт буруутган хуулийн байгууллагынхан өнгөрсөн оноос шалгаж эхэлсэн юм.  

Сануулахад анхан шатны шүүхээс хэргийн материалтай танилцаад, нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм.

Харин мөрдөн байцаалтад буцаасан анхан шатны шүүхийн шийдвэрийг үл хүлээн зөвшөөрч Нийслэлийн прокурорын газраас эсэргүүцэл бичиж нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ханджээ. Прокурорын эсэргүүцлийг хэлэлцэх шүүхийн хурал өнөөдөр болж байна.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж