Жимс авахдаа найдвартай газраас аваарай

Хуучирсан мэдээ: 2017.06.29-нд нийтлэгдсэн

Жимс авахдаа найдвартай газраас аваарай

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр үдээс өмнө Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.

Дэлхийн 10 том боомтын нэг Нинбо хотод тарвасны өвчин тархаж аюулын харанга дэлдсэн талаар Хятадын төвийн хэвлэлүүд дотооддоо мэдээлж эхэлснийг “МОНЦАМЭ” агентлаг иш татан монголчууддаа анхааруулж байсан билээ. Энэ талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тодруулахад “Одоогийн байдлаар бидэнд албан ёсны мэдээлэл ирээгүй байна. Ямар нэгэн тохиолдолд бидэнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын сайтаас мэдээлэл ирдэг” гэлээ. Гэхдээ сайтуудаар явж байгаа мэдээлэл албан бус ч гэлээ Хятадад халдвар гарсан тохиолдолд манай улс руу орж ирэх магадлалтай учир бид хяналт шалгалтаа өндөрсгөн ажиллаж байна. Одоогийн байдлаар манайд ийм өвчний тохиолдол илрээгүй. Ер нь дулааны улиралд жимс хүнсний ногооны хадгалалтаас болж жимс хүнсний ногооны чанар ихээхэн мууддаг. Бүгд ямар нэг өвчний үүсгүүр болох нь элбэг учраас иргэд хэрэглэгчид ч мөн сэрэмжтэй, найдвартай борлуулалтын цэгээс жимс хүнсний ногоог сонгож авахыг анхааруулж байсан юм.

Г.ГАНБОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж