БНХАУ-ын Элчин сайд Шин Хайминтай уулзлаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

БНХАУ-ын Элчин сайд Шин Хайминтай уулзлаа

Хуучирсан мэдээ: 2017.06.29-нд нийтлэгдсэн

БНХАУ-ын Элчин сайд Шин Хайминтай уулзлаа

АНУ-ын Колорадо мужийн кино театрт 12 үзэгчийг буудаж хөнөөсөн хэргийн сэжигтэн этгээд өөрийн суралцаж байсан Денверийн их сургуулийн хаягаар хачирхалтай илгээмж явуулсан байжээ.

Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва өнөөдөр (2017.06.29)  БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хайминтай Төрийн ордонд уулзлаа.

Уулзалтаар талууд хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн талаар санал солилцов.

Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва уулзалтын эхэнд “2014 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпиний Монгол Улсад хийсэн түүхэн айлчлалаар хоёр тал иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа байгуулсан төдийгүй Монгол, Хятад улсын эдийн засаг, улстөрийн харилцааны асуудлаар өндөр түвшний харилцан айлчлалууд хийж байна” хэмээн онцлон тэмдэглэв. Харилцан айлчлалуудын хүрээнд хоёр улсын эдийн засгийн хөгжлийн чухал төслүүдийг амжилттай эхлүүлснийг тэмдэглэлээ. Тухайлбал, ‘Нэг бүс, нэг зам’ стратегийн төслийг бодит ажил болгоход Монгол Улс, БНХАУ, ОХУ идэвхтэй хамтран ажиллах талаар Эдийн засгийн байнгын хорооны даргын хувиар тодорхой, тууштай ажиллаж байгаагаа илэрхийлсэн юм.  Мөн Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Экспорт-Импорт банк хоорондын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг олгох хугацааг ойртуулж, дэмжиж ажиллахыг ноён Элчин сайдаас хүслээ.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин “Хоёр улсын хамтран хэрэгжүүлж байгаа төслүүдийн үр дүнгээс Монгол Улсад илүү бодит ашгийг хүртээхийг эрмэлзэж ажилладаг. Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны түвшинд хэрэгжиж буй төслүүдийг шуурхай явуулах талаар Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва таньтай санал нэг байна” хэмээн тэмдэглэсэн юм.

Энэхүү уулзалтаар цаашид эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлээр хоёр улс хэрхэн ажиллах талаараа талууд санал солилцлоо.  

Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва эдийн засгийн хамтын ажиллагааны уулзалтуудад оролцов

Энэ өдөр мөн Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва манай улсад айлчилж буй БНСУ-ын парламентын гишүүдтэй уулзлаа. БНСУ-ын парламентын гишүүн, Сөүл хотын Минжү намын дарга Ким Ён Жү тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзахдаа хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярилцсан.

Дараа нь ХБНГУ-ын Элчин сайдын яаманд болсон хоёр улсын бизнесийн төлөөллүүдийн уулзалт, арга хэмжээнд оролцож, эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлээр үг хэлэв.

Энэ өдөр Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагвын оролцсон эдийн засгийн хамтын ажиллагааны уулзалтууд үр дүнтэй боллоо гэж  УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

"Болор дуран"-аар шалгав.

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-29 202.9.40.122

муулах дуртай хятадаас ичихгүй зээл гуйв далай ламаасаа ав

зочин 2017-06-29 202.179.27.191

Төлбөрийн чадваргүй болчихсон улс ОУВС-ын зөвшөөрөлгүй зээл авч чадахгүй бочихсноо мэдэж байдаг юм болов уу ОТ-н 34% эзэмшлээ зарах асуудла ярьсан л гэнэ Барьцаннд байгаа төслийн багахан хувийг хэн худалдаж аюах юм бэ Барьцаанд авсан банкуудаас эхлээд асууна шүү дээ Сонин ч юм шиг