26 албан хаагч түймрийн голомтод очоод байна

Хуучирсан мэдээ: 2017.06.29-нд нийтлэгдсэн

26 албан хаагч түймрийн голомтод очоод байна

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
    Аль нэг төрлийн татварын орлогыг улс орны өмнө тулгамдсан хамгийн том асуудлыг шийдвэрлэхэд 100 хувь зарцуулахыг зорилтот татвар гэж нэрлэн Зорилтот татварын хуулиар шийдвэрлэдэг юм байна.

    Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадралын шийдвэрээр 2017.06.28-ны өдрийн 08:30 цагт Төв аймгийн Мөнгөнморьт суманд гарсан түймрийг унтраахаар нийслэлийн Онцгой байдлын газрын 26 албан хаагч /Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 12 албан хаагч/-ийг Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүү, Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Н.Нямхорлоо нар ахлан ‘’МТ 1001’’ дугаарын ‘’МИ171Е’’ загварын нисдэг тэргээр түймрийн голомтод хүргээд байна. Ихэнх нутгаар хур бороо багатай, хуурайшилтын зэрэглэл өндөр байгаа нь ой, хээрийн түймэр гарах эрсдэлийг бүрдүүлж байгаа тул иргэд та бүхэн амралт, аялал зугаалгаар явахдаа, ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй  байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурамыг ил задгай асгахгүй байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газар, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс анхааруулж байна.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж