“Иванушки International” хамтлагийн дуучин Олег Яковлев өөд болжээ

Хуучирсан мэдээ: 2017.06.29-нд нийтлэгдсэн

“Иванушки International” хамтлагийн дуучин Олег Яковлев өөд болжээ

Төв аймгийн нутаг Галтайн булнайд босгосон “Сэргийлэх цэргийн хөшөө”-нд Нийгмийн хэв журам хамгаалах газрын албан хаагчид цэцэг өргөн, хүндэтгэл үзүүлжээ.

ОХУ-ын “Иванушки International” хамтлагийн дуучин Олег Яковлев өнөөдөр өглөө орон нутгийн цагаар 07.05 минутад өөд болсон тухайн түүний гэргий жүжигчин Александра Куцевол мэдэгдсэн байна.

Тэрбээр “Өнөөдөр өглөө 07.05 цагт амьдралын минь чухал эр хүн өөд боллоо. Миний сахиусан тэнгэр, миний аз жаргал… Чамгүйгээр би одоо яаж амьдрах билээ?.. Нисдээ Олег! Би үргэлж чамтай байх болно” хэмээн Инстаграм хуудаснаа бичжээ.

Олег Яковлев уушгины хатгалгаа туссан нь оношлогдож эрчим эмчилгээний тасагт эмчлүүлж байсан. Тэрээр 1998-2013 оныг дуустал “Иванушки International” хамтлагийн бүрэлдэхүүн байсан бөгөөд хожим нь бие даан уран бүтээл туурвиж байсан юм.

Бэлтгэсэн: Ц.УРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж