22 залуу боловсон хүчин Японд үнэ төлбөргүй суралцана | News.MN - Мэдээллийн эх сурвалж

22 залуу боловсон хүчин Японд үнэ төлбөргүй суралцана

Хуучирсан мэдээ: 2017.06.29-нд нийтлэгдсэн

22 залуу боловсон хүчин Японд үнэ төлбөргүй суралцана

Дэлхийн улс орон бүрт түүх, соёлоо илтгэсэн талбай бий. Тэдгээр талбайд ард түмэн нь амарч зугаалан, алжаалаа тайлж, тоглож наадан, үзэл бодлоо илэрхийлж, жагсдаг. Хойд хөршийн Улаан талбай.

Япон улсын буцалтгүй тусламжаар Монгол улсад хэрэгжүүлэх “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Засгийн газар хоорондын солилцох ноот бичигт Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Масато Такаока нар өнөөдөр /2017.06.29/ гарын үсэг зурлаа. Уг хөтөлбөр Монгол улсын ирээдүй болсон төрийн албан хаагч, залуу боловсон хүчинг Япон улсын их, дээд сургуулийн магистр, докторын хөтөлбөрт тэтгэлэгтэйгээр суралцуулах зардлыг олгодог юм. Өнөөдөр ноот бичигт гарын үсэг зурснаар энэ жил 22 залуу боловсон хүчин Япон улсад үнэ төлбөргүй суралцах эрх нээгдэв. 2001 оноос хэрэгжиж эхэлсэн уг хөтөлбөрт өнөөдрийг хүртэл 280 залуу боловсон хүчин суралцаж эх орондоо эргэн ирж ажиллаж байна. Эдгээр суралцагсад төрийн захиргааны байгууллагууд,  Монгол банк зэрэг олон салбарт үр бүтээлтэй ажиллаж байна. Энэ жил хэрэгжих хөтөлбөрийн онцлог нь хувийн хэвшилд ажиллаж байгаа Япон хэлтэй залуусыг хамруулахаар болсон явдал юм. 2017-2024 он хүртэл хугацаанд 307 сая иен буюу 20 гаруй тэрбум төгрөгийг энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтэд зарцуулах юм. Монгол улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш Япон улс хамгийн их дэмжлэгийг тууштай үзүүлсээр ирсэн юм.

Эх сурвалж: САНГИЙН ЯАМ

"Болор дуран"-аар шалгав.

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

зочин 2017-06-29 202.131.225.157

аливаа гадаад орны болон монгол улсын ЗГ-ын тэтгэлэгээр гадаадад суралцах хүмүүсийг шалгаруулалт явуулдаггүй гайгүй шиг улсуудад нь Ман-ын дарга нарын хүүхдүүд яваад бусад үлдсэнийг нь нэг жилийн төлбөртэй тэнцэх хэмжээний хахууль аваад ямарч ямарч сурах чадваргүй юмнуудыг явуулж хөрөнгө үрэн тарах хийж чадьартай хүн төгсөх боломжгүй болгож байгаа нь улс орны хөгжилд асар их хохирол учруулж байна тэд нар нь баахан жил сураад төгсч чаддагүй ихэнх нь буцаж ирдэггүй 2 улсын хооронд наймаа хийсэн нэг нөхөр л болж байна

happy 2017-06-29 124.158.110.101

yum surch eh orondoo ajillah sonirholtoi setgeltei humuuciig yavuulaarai ariin haalgiin yumnuud ireed yum hiih bish bas ulsdaa ch nemergui

иргэн 2017-06-29 202.70.34.70

Арын хаалга хэрэглэлгүй арай сийрэгхэн толгойтой залуусаа явуулаарай даа