Хуучирсан мэдээ: 2017.06.29-нд нийтлэгдсэн

Жессика Алба охиныхоо төрсөн өдрөөр Женнифер Лопестой тааралджээ. Тэд мөн хамтдаа дэлгүүр хэссэн байна.

Facebook компани Холливудын кино студи, агентлагуудтай жинхэнэ контент хийх талаар яриа хэлэлцээ хийсэн тухай Fox News мэдээлжээ. Тэд энэ теле шоуныхаа зураг авалтыг энэ зуны сүүлээр эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.

Үүнтэй холбоотойгоор “Creative Artists Agency”, “United Talent Agency”, “William Morris Endeavor”, “International Creative Management Partners” зэрэг компаниудтай яриа хэлэлцээ хийж байгаа билээ.

Яриа хэлэлцээний үеэр Facebook анги бүрд нь гурван сая ам.долларын хөрөнгө оруулахад бэлэн гэдгээ илэрхийлэв. Энэ хэмжээний зардлыг кабелийн телевиз чанартай шоу хийхдээ зарцуулдаг гэнэ.

Мөн Facebook компани 10 минутаас хэтрэхгүй богино хэмжээний контент үйлдвэрлэх сонирхолтой байгаа аж. Ингэхдээ тэд зөвхөн хэрэглэгчийн newsfeed-ээр контент хийх юм байна. Энэхүү контентыг хийхийн тулд “BuzzFeed”, “ATTN” болон “Refinery 29” сошиал сүлжээтэй хамтран ажиллахаар болжээ.

Бэлтгэсэн: Ц.Уран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж