“Монголын сайхан орон” киноны хөгжмийн зохиолыг гардуулна

Хуучирсан мэдээ: 2017.06.29-нд нийтлэгдсэн

“Монголын сайхан орон” киноны хөгжмийн зохиолыг гардуулна

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
Хан-Уул дүүргийн Дунд голын зам буюу дундын замаас Энхтайвны гүүр хүртэл далан барих ажил үргэлжилж, будан дунд төөрөх мэт бүтээн байгуулалт өрнөж байна. Даланг газар ухаж бетон зуурмагаар босгож байгаа юм.

1961 онд Ардын хувьсгалын 40 жилийн ойд  зориулан ХБНГУ-ны “ДЕФА” кино үйлдвэр болон монголын киночдын хамтран бүтээсэн  “Монгол сайхан орон”  баримтат киноны хөгжмийн эх хувь нь эдүгээ Холбооны Бүгд Найрамдах Герман улсад хадгалагдаж байсан юм. Энэ киноны  хөгжмийг хөгжмийн зохиолч Э.Чойдог бичжээ. Уг киноныхоо хөгжмийг Герман улсын хөгжимчдөөр анх тоглуулсан бөгөөд Симфони найрал хөгжмийн  зэмсэгт зориулан бичигдсэн юм. Германы талд хадгалагдаж байсан эх хувийг монголын талын хүсэлтээр Монгол Улсын Засгийн Газарт хүлээлгэн өгөөд байгаа билээ.

Хөгжмийн зохиолч Э.Чойдог нь УАДБЧ –д хөгжмийн зохиолч, ерөнхий удирдаач, хөгжмийн багшаар (1967-1981) он хүртэл ажиллаж байсан. Энэхүү баримтат киноны хөгжмөөс олон сайхан гайхалтай бүтээлүүд амилсан юм.

Тухайлбал: 1968 онд зууны манлай бүжиг дэглээч УГЗ.ТШ.Ц.Сэвжид “Монголын сайхан орон”  баримтат киноны хөгжмийн  хурдтай хэсгээс  ашиглан  “Жалам хар”  бүжгийг дэглэсэн  юм. Мөн энэхүү киноны хэсгээс 1978 онд Ц.Сэвжид “Мэндчилгээ” бүжгийг дэглэсэн.  Уг киноны хөгжмийн хэсгээс Үндэсний хөгжмийн цөөхүүл буюу тухайн үеийн “Найрамдал” хамтлаг  “Цоглог аялгуу” нэртэйгээр бүтээл болгон гадаад,   дотоодод олон удаа тоглосон бөгөөд өнөөдөр ч манай Үндэсний урлагийн их театрын урын санд байгаа юм.

1986 онд МУГЖ. Ж.Мэнд-Амар Үндэсний хөгжмийн их найралд баримтат киноны хөгжмийн нилээд томоохон хэсгийг найруулан, найрал хөгжмийн бүтээл хийсэн юм.  Энэ үед хөгжмийн зохиолч Э.Чойдог амьд сэрүүн байсан бөгөөд энэхүү найруулгыг Үндэсний хөгжмийн их найралд “үнэхээр  сайхан наалдаж байна” шүү  хэмээн өөрөө магтан шагшиж байлаа. Өөрөөр хэлбэл энэ баримтат киноны хөгжим манай театрын урын санд олон янзын найруулгаар баттай орсон юм.

2007 онд манай их театрын залуу хөгжмийн зохиолч М.Бирваа Э.Чойдогийн “Монголын сайхан орон” хөгжмийг одоо байгаа Үндэсний хөгжмийн их найрлын бүрэлдэхүүнд зориулан шинээр хөрвүүлэ найруулсан юм. Мөн хөгжмийн зохиолч М.Бирваа нь “Жалам хар” бүжгийн хөгжмөөс сэдэвлэн найрал хөгжимд зориулан  бүрэн хэмжээний бүтээлийг найруулан тоглуулав. Маргааш буюу 2017 оны 6 сарын 29-нд Үндэсний урлагийн их театрын тайзнаа Үндэсний хөгжмийн их найрлын хамт олонд  “Монголын сайхан орон”  баримтат киноны хөгжмийн зохиолын эх хувь, нотыг гардуулах үйл ажиллагаа болно. 

Эрхэм сэтгүүл, сурвалжлагч та бүхнийг хүрэлцэн ирж, үйл ажиллагаа мэдээлэн хамтран ажиллахыг хүсье.

Эх сурвалж: ҮУИТ-ын Маркетингийн алба

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж