Канад Улс тунхагласны 150 жилийн ойг тэмдэглэнэ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Канад Улс тунхагласны 150 жилийн ойг тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2017.06.29-нд нийтлэгдсэн

Канад Улс тунхагласны 150 жилийн ойг тэмдэглэнэ

Бие биенээсээ алс холд суугаа хосууд, гэр бүл болон найз нөхөд мессенжер, гар утас гээд харилцаа холбооны олон янзын хэрэгслийн тусламжтайгаар байнгын харилцаатай байж чаддаг.

Жил бүрийн 7 дугаар сарын 1-ний өдөр тохиодог Канад Улсын үндэсний баяр “Канадын Өдрийг” Монгол Улсад суугаа Канад Улсын Элчин сайдын яамнаас 2017 оны 6 дугаар сарын 30-ний өдөр зохион байгуулна. Энэ жил Канад Улс тунхагласны 150 жилийн ой тохиож байгаагаараа онцлог юм.

Канад Улс тунхагласны 150 жилийн ойн баярын арга хэмжээнд тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Эд Жэйгэр оролцож үг хэлнэ. Тэрээр Канад Улсын Засгийн газраас саяхан баталсан Олон улсын тусламжийн феминист бодлогын талаар, Канад Улс дэлхий дахинд энх тайвныг сахин хамгаалах, ардчиллыг бэхжүүлэх, дундаж давхаргын үнэт зүйлсийг дэмжих зэрэг асуудлаар олон улсын хамтын нийгэмлэгтэй тогтвортой хамтран ажиллаж ирсэн талаар танилцуулна.

Элчин сайд Эд Жэйгэр үгэндээ “Долдугаар сарын 1-нд Канад Улс тунхагласан өдөр ба бид энэхүү баярыг Монголд 6 дугаар сарын 30-ны Баасан гарагт тэмдэглэж байна. Бид өнөөдөр улс тунхагласны 150 жилийн ойгоо тэмдэглэж байгаа ч, Канад Улс нь мянга мянган жилийн түүхтэй. Өнөөг хүртэл бид нээлттэй байдлыг эрхэмлэж, үнэлдэг улсыг бий болгосноороо бахархдаг. Энэхүү өдөр бид Дэлхийн бусад улс орнуудтай тогтоосон эв найрамдалт хамтын ажиллагаагаа тэмдэглэж байна. Ирэх жил Канад Улс Их 7-ын уулзалтыг зохион байгуулах гэж байна. Энэхүү уулзалтын үеэр Канад Улс дотооддоо болон олон улсын тавцанд хэрэгжүүлдэг тэргүүний асуудлуудаа танилцуулах завшаан тохионо. Тэр дундаа дундаж давхаргыг чадавхижуулах, жендерийн тэгш байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, олон талт байдлыг хүндэтгэн бэхжүүлэх гэх зэрэг асуудлууд багтана” гэдгийг онцолно.

Канад Улс нь Монгол Улстай 1973 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд 1990-ээд онд Монгол оронд өрнөсөн ардчилал, шинэчлэлийг тууштай дэмжиж ирсэн орнуудын нэг юм. Канад Улсын Засгийн газраас хэрэгжүүлдэг Канад сангийн орон нутгийн санаачилга хөтөлбөр нь Монгол Улсад 1997 оноос хэрэгжиж байгаа бөгөөд Монголын эдийн засаг, соёл, нийгмийн хөгжилд 6 сая гаруй канад доллартай тэнцэх буцалтгүй тусламжийг үзүүлээд байна.

Тус арга хэмжээнд Монгол Улсын Гадаад Харилцааны Яамны Дэд сайд Б.Батцэцэг, УИХ дахь Монгол-Канадын Парламентын бүлгийн дарга Б.Саранчимэг, УИХ дахь Монгол-Канадын Парламентын бүлгийн дэд дарга О.Баасанхүү, УИХ-ын гишүүн Лу.Болд, Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эд Жэйгэр, Монгол дахь Канадын бизнес эрхлэгчдийн төлөөлөл, бусад орны Элчин сайд нар болон нийгэм, соёлын төлөөлөгчид уригдан оролцоно.

“КАНАДЫН ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР

12:45     Бүртгэл эхэлнэ

13:15     Хоёр улсын Төрийн дуулал эгшиглэнэ

(Вэлүү сангийн цэцэрлэгийн хүүхдүүд Монгол улсын төрийн дууллыг дуулна)

13:20     Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Эд Жэйгэр баярын үг хэлнэ

13:30     Монгол Улсын Гадаад Харилцааны Яамыг төлөөлж албаны хүн үг хэлнэ

13:40     Хөтлөгч Вэлүү сангийн “Нарны Хүүхдүүд” цэцэрлэгийг танилцуулж, мэндчилгээ дэвшүүлсэнд талархал илэрхийлнэ

Цэцэрлэгийн хүүхэд хүүхдийн дуу дуулна

Цэцэрлэгийн хүүхдүүд “Начин шонхор” дуу дуулна

13:50     “Хөсөгтөн” хамтлагийн мэндчилгээ

16:00     Арга хэмжээ өндөрлөнө

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс