Рианнагийн шинэ амраг | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Рианнагийн шинэ амраг

Хуучирсан мэдээ: 2017.06.29-нд нийтлэгдсэн

Рианнагийн шинэ амраг

Олон улсын сонирхогчдын боксын холбооны гурван одтой шүүгч Сандагийн Баясгаланг эх орондоо ирээд байхад нь ярилцлаа.

Дуучин Рианна Саудын Арабын чинээлэг эртэй учир ургуулсан тухай мэдээлэл шар хэвлэлийн хуудсыг чимж байна.

Рианна Toyota брэндийн Арабын ертөнц дэх төлөөлөгч Хассан Жамеелд ухаангүй дурласан тухай түүний найзууд хэвлэлд ярьжээ. Тэдний дотно харилцаа бараг хагас жилийн өмнөөс эхэлсэн ч өнгөрсөн хугацаанд ихэд нууцалж байсан гэнэ. Залуу хосууд саяхан Испанид зуны халуун өдрийг оргилуун дарс шимж, усан санд сэрүүцэн өнгөрүүлж буй нь папарацийн дуранд өртсөнөөр тэдний харилцаа ил болжээ.

Жамеел өмнө нь супермодель Наоми Кэмпбелтэй дотно харилцаатай байсан. Тэрбээр дэлхийн бизнесийн томоохон гүрнүүдийн нэг Abdul Latif Jameel группийн дэд ерөнхийлөгч бөгөөд дэд захирал албан тушаалтай. Хэдэн саяын хөрөнгөтэй чинээлэг эр ажээ.

Харин Рианна өнгөрсөн жил реппэр Дрейктэй нэр холбогдсон ч удалгүй салсан юм. Тэрбээр өмнө жүжигчин Леонардо ди Каприо, реппэр Трэвис Скотт, дуучин Крис Браун нартай холбоотой байсан билээ.

С.ЦЭЛМЭГ

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс