Кабель тасалсан хэргийг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2017.06.29-нд нийтлэгдсэн

Кабель тасалсан хэргийг шалгаж байна

Сирийн сангийн яамны төлөөлөгчид өчигдөр буюу лхагва гаригт Иранд айлчлал хийжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дүнг орон нутаг дахь хэсгийн хороодоос Сонгуулийн ерөнхий хороо руу дамжуулах үед Говь-Алтай аймгийн Цогтцэций суманд кабель тасалж, саналын дүнг тасалдуулсан хэрэг явдал зургадугаар сарын 26-27-нд шилжих шөнө болсон.

Энэ үйл явдлын талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ “Хорлон сүйтгэх ажиллагаа болсон” гэж мэдэгдсэн юм.

Хэрэг явдал ямар шатанд явааг холбогдох газраас тодруулахад “Орон нутаг дахь цагдаагийн байгууллага энэ хэргийг шалгаж байгаа” гэсэн хариулт өглөө.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж