Эрлийз морь уралдуулбал хуулийн байгууллагад хандана | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Эрлийз морь уралдуулбал хуулийн байгууллагад хандана

Хуучирсан мэдээ: 2017.06.29-нд нийтлэгдсэн

Наадам – 2017

Эрлийз морь уралдуулбал хуулийн байгууллагад хандана

МАН-ын Бага хурлын зургадугаар хуралдаан үндсэндээ хаалттай болсон бөгөөд, эхний өдрийг намын даргын тавьсан улс төрийн илтгэлийг сонсч, мөн санал шүүмжлэл өрнүүлэхэд зарцуулсан юм.

Баяр, наадмыг зохион байгуулах комиссын хуралдааныг хойшлуулсан мэдээлэл байсан ч өнөөдөр хуралджээ. Хурлын үеэр Шадар сайд У.Хүрэлсүх “Монгол наадамд, Монгол морьдын уралдаанд зөвхөн Монгол морь л уралдах ёстой. Ямар нэг арга саам хэрэглэж монгол морьдын уралдаанд эрлийз болон холимог цусны морь ‘шургуулах’-ыг оролдвол шууд хуулийн байгууллагад тухайн хүнийг өг. Бид Монгол адуугаараа бахархах ёстой. Монгол наадмаараа төрийн сүлдэндээ залсан Монгол адуугаа уралдуулж, монгол мориныхоо удмын санг үеийн үед хамгаалж авч явах ёстой. Үндэсний баяр наадмын Хурдан морины уралдаан зохион байгуулах салбар хорооныхонд дээрх асуудлыг хатуу анхааруулж байна’ гэж мэдэгдсэн байна. Эрлийз морьдын уралдаан уламжлалаараа тусдаа болох ч бусад насны уралдаанд эрлийз морь уралдуулахгүй гэнэ.

Л.ХАЛИУ

"Болор дуран"-аар шалгав.

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-29 103.229.123.46

одоо баячуудын морийг уралдуулахаа зогсоох хэрэгтэй бөөн бөөн допинг шахуулж архидсан [Хориотой Үг] мансуурсан морь уралдаж хүүхэд алж байгаа юм даа

зочин 2017-06-29 66.181.184.111

Зөв зөв зуун хувь дэмжиж байна захын нэг Монгол уяач наадмаар морио уралдуулж чадахгүй болсон нь үнэн шүү дээ Мөнгөтэй хөрөнгөтэй хэдэн гарууд есөн шидийн тариа энэ тэр тариад уралдуулж утгыг нь алдагдуулж байгаа нь ч үнэн Морин тойруулгадаа тэр [Хориотой Үг] хурлийзуудаа уралдуулж дэлхийд гарах хэрэгтэй шдээ

зочин 2017-06-29 182.160.36.201

монголчуудыг талцуулах эрх хүрэлсүхэд байхгүй морио хурдан болгох эрх бүгдэд нь бий монгол уяачид бүгд л мориндоо хурд оруулах хөдөлгөөнд орсон одоо бүх насанд цус сэлбэсэн адуу түрүүлж айрагдаад удаж байгааг одоо мэдэж байгаа бол шадар сайд амьдралаас их хөндий байна таны энэ сүржин даалгавар чинь бүрэн биелэгдэх ямар ч бололцоо байхгүй цэвэр монгол адуу монгол наадамд түрүүлэх боломж гүй ялгах ч боломж байхгүй шүү гэтэл уг адууний угшлыг мэддэг хүмүүс уралдсан хойно нь хэл ам хийдэг юмдаа цус сэлбэсэн адуу чинь дарга нар баячуудад байдаг гэвэл эндүүрэл одоо аймаг сум болгонд шахам [Хориотой Үг] адуу уралдаж байгаа шүү ер нь ялгаж уралдах нь зөв бололцооныхоо хирээр сайн ялгах нь зөв харин монгол наадамд монгол адуу уралдах тухай бол ард түмнээ талцуулсан явуургүй лоозон

Зочин 2017-06-29 202.21.106.131

Зөв хөө Монгол морьдоо уралдуулж таашаал авах нь Монгол түмний минь хүсэл Харин [Хориотой Үг] морьтонгууд морин тойруулгын уралдааныхаа цэнгэлдэхийг Хүй 7-гийн ойролцоо барьчаад бооцоо тавиад үзэлцэж байна биз дээ Тэгвэл хэн хажиж хайраад байхав дээ Бас л нэг хэсэг нь дэмжээд үзээд бооцоогоо тавиад баясаад сууж л байна шүү дээ Тэгвэл [Хориотой Үг] морьтонгууд гэж бас нэгийгээ хялайж харах шаардлагагүй л болно шүү дээ Монголчууд аль болохоор эвтэй найртай бие биенээ хүндэлж бие биенийхээ хүсэл зорилгыг боохгүй байвал Улс маань хөгжинө

Зочин 2017-06-29 122.201.20.146

МАН-ыг дэмжигчид Энколд даргынхаа морийг түрүүлүүлнэ биз дээ

Үнэн 2017-06-29 103.11.193.98

Уралдах морьд 3 үеийн намтартайгаа ирнэ үү

Э р л и и з 2017-06-29 103.11.193.98

Э р л ий з гэдэг үг бас хориотой Тэгвэл энэ нийтлэл чинь хориотой үгийн цуглуулга байна хөөрөгтэй м а л нуудаа

... 2017-06-29 66.181.160.28

Монгол хүнээ хятадын [Хориотой Үг] гэж гадуурахаад зогсохгүй одоо бүр адуу малаа ч э р л и й з хурлийзаар ялгаварлан гадуурхаж эхлэв үү Энэ бол тэнэглэл солиорлын оргил юм Бөөн хар гай

Үнэн 2017-06-29 103.11.193.98

Монгол морь бусдаасаа удаан болхоор [Хориотой Үг] морьтой уралдуулахгүй гээд байгаа юм уу Манай морь хурдан сайн хөөрхөн бол түрүүлнэ л биз дээ Өөрөөр бол яахав дээ Үндсэрхэг үзэл биш үнэн зөв нь л баймаар юм

Зочин 2017-06-29 66.181.189.162

[Хориотой Үг] морийг тусад нь уралдуудлдаг болоод удаж байна Энд манай Хүрлээ морь яриагүй шүү дээ

Зочин 2017-06-29 66.181.178.134

зөв шүү дээ Монгол морь уралдуулах шиг байхан алга Хүрэлсүхэд баяр хүргэе Чингэсийн монгол адууг устгах шахсан Энэ М Энхболдтонгуудад том сануулга эхний ээлжинд өгөх хэрэгтэй\n

ЗОЧИН 2017-06-29 66.181.160.38

МАЛАА МАЛЛААД ЯВЖ БАЙГАА ЭНГИЙН МАЛЧИД НААДАЖ ЧАДАХАА БАЙСАН БҮТЭН ЖИЛ БОРДОЖ ТЭЖЭЭСЭН ТАРИА ХИЙСЭН [Хориотой Үг] МОРЬТОЙ БЭЛЧЭЭРИЙН МОРЬД ХЭЗЭЭ Ч УРАЛДАЖ ЧАДАХГҮЙ М ЭНХБОЛД МЭТИЙН ЛУЙВАРЧИН ХУЛГАЙЧУУД НААДМЫН МОРИНЫ УРАЛДААНЫГ МААНЬ МӨРИЙТЭЙ БООЦООТ ТОГЛООМ БОЛГОЖ ХУВИРГАСАН ЭРҮҮГИЙН ЭЛЕМЕНТҮҮД УЛСТӨРЧ НЭРТЭЙ ХУЛГАЙЧУУД АВИЛГАЧИД [Хориотой Үг] Л НААДДАГ БОЛСОН НЬ ИЛ БАЙГАА ШҮҮ ДЭЭ ОДОО ХҮРЭЛСҮХ ИЙМ ШИЙДВЭР ГАРГАСНААРАА АЖИЛГҮЙ Ч БОЛЖ МЭДНЭ УИХ-ЫН ДАРГЫН ЭРХ АШИГ ХӨНДӨГДӨЖ БАЙХАД

Зочин 2017-06-29 202.21.117.34

зөв зөв

иргэн 2017-06-29 59.153.114.16

Одоо наадамд уралдах морьны таван үеийг тогтоох сүүлийн

Зочин 2017-06-29 66.181.184.92

хатуу анхаарууллаа гэнэ үү Сүлдэнд залсан морийг [Хориотой Үг] юм уу нутгийн монгол адуу юм уу гэдгийг шадар сайд яаж ялгаж хараад байгаа юм бол доо Энэ хүнд тархи байна уу

man 2017-06-29 202.9.40.25

good job

Зочин 2017-06-29 103.57.93.193

Хүрэлсүх гуай тэгвэл [Хориотой Үг] цус холилдсон бөхчүүдийг наадмаар барилдуулахгүй юм биш биз дээ сайн бодож ажлаа хийгээрэй чингис хааны удмын генийг ч олж тогтоож чадаагүй байж малын гени мэн яриад л сайд гэнэ шүү

Зочин 2017-06-29 103.26.193.156

ЦУС ХОЛИЛДСОН БӨХ БАЙВАЛ НЭРИЙГ НЬ ДУРДААЧ ХАСУУЛААД ӨГЬЕ ХА ХА

Зочин 2017-06-29 66.181.179.194

busad nasny uraldaand erliiz mori uralduulakhguy oilgosonguy